Нийт 20 бүлгийг өдөр бүр нэг бүлгээр амтархан бас хэрэгжүүлэн уншиж дууслаа.
Шик хатагтай бол миний уншиж төсөөлснөөр маш эмэгтэйлэг, эрхэмсэг, сэтгэл татам, консерватив буюу хуучинсаг дэгжин хувцасласан нэгэн бөгөөд энэ гэрийн үзэсгэлэнтэй байдлыг бүрдүүлдэг шиг санагдлаа.
Юу таарснаа идэж, юу таарснаа өмсөж, юу таарснаараа гоёж, зорилгогүй өдөр хоногийг өнгөрүүлж, туслах, хайрлах сэтгэлгүй амьдарч болохгүй талаар сануулна. Нэг үгээр хэлбэл утга учиртай, хүсэл тэмүүлэл, зорилготой, үнэ цэнэтэй, хийж буй бүхэндээ сэтгэлээ бүрэн зориулж, амьдралын жижигхэн хэрнээ орхигдуулсаар байдаг энгийн зүйлсээс ч аз жаргал мэдэрч, түүгээрээ талархан, амьдарсан шиг амьдрах тухай өгүүлнэ.
Алхангаа юм идэх нь байж боломгүй үйлдэл
Крем ихтэй, шоколадтай амттан идсэн ч энэ таргалуулах нь дээ гэсэн айдасгүйгээр хөнгөхөн баяртайгаар амтархан идэх сайхан байсан шүү. Зам зуур, ажлын хажуугаар гэж амруугаа чихэлгүй харин өөртөө баясал кайф өгөхөөр орчинд хооллох нь сайхан байх нь гэж бодсон.
Бүлэг:2 Сайхан амтыг сэтгэл зүрхнээсээ амтархан идэх
Энэ хэсэг бүрэн намайг өөрчилсөн шүү.
-Хоолоо идэхдээ утсаа орхиж, амтархан удаан идэх
-Гэртээ 2-р хоолны таваг шинээр авч, ээжтэйгээ хамт хоолоо үзэмжтэй таваглан, ширээ засан идсэн. Тэгсэн юу болсон гээч. Нэг л таваг хоолыг арай гэж барсан. Хангалттай цадсан хэрэг. Сэтгэлээрээ нүдээрээ full болсон байсныг хараад үргэлж ийм тансаг хооллож баймаар болсон шүү.
Энэ сүүлийн өгүүлбэр классик байгаа биз? Сайхан сонсголонтой чимээ.
Тогтсон дэг журам намайг яаж өөрчлөх вэ?
Хооллох гэдэг зүгээр л өлсгөлөнгөө дарах гэсэн хэрэг биш байж.Орой бүр Шикийнхэний хоолны ширээ баяр ёслолд зориулсан мэт байдаг бөгөөд дараа тусгай онцгой өдөр хэрэглэнэ гэж хураасан зүйл байсангүй. Болор хундаганаас дарс шимж, шинэхэн кофег тансаг хөх өнгийн цайны аяганаас оочиллох зэргээр чанартай бүхнийг хэрэглэхдээ кайфтай чилл мэдрэмжийг авч байгааг мэдсэн.
Өдөр бүр ширээгээ бүрэн засаад хооллож байх тухай. Бүр ганцаараа байсан ч!
Хоолны ширээний ард амны алчуураа өвөр дээрээ дэлгэн, цэх сууж, яаралгүй цаг гарган хоолоо удаан зажлахдаа хоолондоо бүрэн анхаарлаа хандуулж, хэт их идэхгүй хүндэтгэлтэй хооллож сурах хэрэгтэйг ойлгосон.
Зөв зохистой өглөөний цай уухаас эхлээд оройн хоолны үеэр хэн ч сандлаасаа босож, утсаа оролдон, зурагт үзэхгүй байх дадалтай, хоолны дараа пянз тоглуулагчаараа сонгодог хөгжим эгшиглүүлэх хүртэл сайхан заншлыг гэр бүлдээ бий болгож болно шүү дээ. Тэгвэл гэртээ ч гэсэн сайхан хувцаслах нь бидний хандлагыг бас гайхмаар их өөрчилдөг. Магадгүй буйдан дээр сууж идэхийн оронд ширээний ард зүй зохистой суугаад оройн хоолоо амтархан идэхийг илүүд үздэг болох байх?
Захидал бичих нь мартагдсан урлаг болж.
Хэн нэгэн рүү цахим шуудан илгээхийн оронд гараараа захидал бичээд үзвэл ямар вэ? Тэгвэл тусгайлан танд хаягласан энгийн нэг захидал хүлээн авбал хичнээн сайхан байхыг төсөөлөөд үз л дээ.
Өөрийн гараар бичсэн захидал, хүнийг бүтэн нэрээр нь дуудах, бусдад хаалга нээж өгөх, үгээ цэгнэж ярих, таарсан хүн бүртэйгээ “Өглөөний мэнд” гэж мэндчилэх нь соёлтой хүний дүр эсгэж байгаа мэт санагдана гэж санаа зовох хэрэггүй. Ингэснээр та өөрийн амьдардаг дэлхий ертөнцийг илүү ая тухтай газар болгож болно шүү дээ.
Уран зургийн үзэсгэлэн, жүжиг, дуурь, балет аль болох үзэх талаар миний бодлыг өөрчилсөн зүйлсийг доор бичлээ.
Урлагтай ойр байх
Ямарваа нэг бүтээлийн урд би бас зогсоод нэг ч зүйл анзаарахгүй орхихгүй гэсэндээ цоо ширтэн зогсож үзмээр байна. Урлагийг ойлгож, ертөнцийг харах өнцгөө тэлмээр байна.
Намайг амьдралаа илүү баялаг, сонирхолтой болгох санаанууд өгсөн.
Үүнд:
Сонгодог хөгжим
Юу ч бодолгүйгээр зүгээр л хөнгөн бүжиглэмээр болсон үедээ хэзээ ч эгшиглүүлж болно.
Дурсамж болгон үлдээх
Үзэсгэлэнтэй хотод хамгийн ховор нандин урлагийн бүтээлээр дүүрэн танхимд суугаад, бишрэм сайхан хөгжим сонсож байгаадаа хязгааргүй их баярлаж байгаагаа тод санах дурсамжийг бүтээ. Амьдрал ямар баялаг гайхамшигтай болохыг мэдэр!
Уран зураг
Урлагийн хичээлийг судлах боломж гарган судалж мэдэхийг хүсэв. Амьдарч буй хотынхоо зургийн галерейгаар ойр ойрхон зочилж байх тухай бодлоо. Пикассо болон бусад алдартай уран зураачдын бүтээлийг судлаж үзмээр санагдаж байна.
Театр:
Жижигхэн театрт тавигдсан дуулалт жүжиг бүх сайхан зүйлийг үзэж тансаг амьдарч үзмээр байна.
Оноос өмнө ойролцоох театрынхаа улирлын үзвэрийн тасалбарыг худалдан авч, хүндэтгэлийн хувцас өмсөөд үзэх шийдвэр гаргаж байна.
Кино
Киногоор дамжуулан миний магадгүй хэзээ ч очиж чадахгүй тийм ертөнцөд амьдрах хүмүүсийн тухай, миний олж харахгүй өнгөт дуртгалуудыг өгүүлдэг. Тиймээс хүссэн киногоо ганцаараа ч хамаагүй үз. Хэн ч чамд саад болохгүй, аз жаргалтай цаг мөч болж үлдэнэ.
Нууцлаг байх тухай
Бусад хүмүүс “Ямар хүн юм бол оо?” гэж таньж мэдэхийг хорхойсох тийм нэгэн оньсого мэт нууцлаг эмэгтэй болмоор байна.
Хүнийг таних гэж оролдох асуултын нэг бол “Та сүүлийн үед ямар нэг сонирхолтой ном уншсан уу?
Найзуудаараа тойрон суугаад тэнд байхгүй хэн нэгний тухай ярилцах хамгийн муухай эвгүй зүйл! Та ярианд орох уу? Дуугүй суух уу? Энэ талаар би ямар нэг зүйл яримааргүй байна гэж хэлээрэй.
Өөрийн бяцхан аз жаргалыг олох тухай
Амьдралд анзаарагдахгүй шахам өчүүхэн бас үргэлж давтагддаг зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг, харин ч бусад хүний улиг болсон гэж хардаг зүйлээс ч аз жаргалыг олж хардаг болох болно. Өөрт таалагдах өчүүхэн аз жаргалыг хайж олох эрэлд гарнаа. Хүмүүс үүнийг “Аливаа юмны сайн талыг нь олж харах” гэж нэрлэх байх.
Тиймээс маргааш өглөөнөөс эхлэн орноос босонгуутаа ноолууран халаадаа нөмөрч, хамба хилэн мэт арьсыг тань зөөлөн илбэхийг нь мэдрээрэй.
Хүн өөрөө өөдрөг, эерэг сайхан бодол сэтгэлтэй байвал бүх зүйл онцгой болж хувирна. Юу ч бодож мэдрэхгүй урдах ажлаа хийн, бүтэн өдрийг дүнсийж өнгөрөөх үү? Эсвэл хийсэн бол хийсэн шиг хийж, бүх сэтгэл зүрхээ зориулж, сайнтай саартай ямар ч нөхцөл байдлаас юм сурч өнгөрөөх үү?
20 өдрийн турш Парис маягийн сэтгэл татам амьдралын хэв маягийг өгүүлж, зааварласан гайхалтай ном байлаа.