- Хамгийн анхны хийсэн зүйл нь Инстаграм, Фэйсбүүкийн хаягнд цэвэрлэгээ хийсэн юм. Танихгүй хүмүүсийг найзаасаа хасч, дагахаа больсон. Мөн элдэв худал ташаа мэдээлэл тараадаг бүхий л хуудсуудыг дагахаа больсноор маш том өөрчлөлтийг өөртөө хийж чадав. Ингэснээр би өөрийн цахим хаягтаа зөвхөн өөрийн таних ойр дотны хүмүүсээ үлдээж чадсан бөгөөд тэдний тухай зураг мэдээллийг ч түлхүү авч эхэлсэн нь надад маш их таалагдсан юм. Чатнаасаа хар мянган хүн дундаас хэн нэгнийг хайхаа больсон байсан юм.
2. Дараа нь гар утасны контакт, зургийн цомог, тэмдэглэлүүд гээд өөрийн утсыг ч мөн бүрэн цэвэрлэж дуусав. Ингэж гэртээ болоод өөртөө маш тухтай орон зайг бий болгосон би энэ мэдрэмжээ ажил дээрээ очоод алдаж байгаагаа анзаарсан юм. Тиймээс дахиад л сурсан зангаараа ажлынхаа бүх шүүгээ, өөрт хамааралтай хувийн хэргүүдийг эмхэлж цэгцлэн ёстой янзын гэгч нь болгов.
3. Энэ үйл явдлын дараа ажлын байрны хөглөрсөн учир нь олдохгүй их материалуудыг дагаад асар их нерв, стресс явж байдаг гэдгийг ойлгосон юм. Энэ бүх цэвэрлэгээ өөрчлөлтийн дараа маш их тайван, амгалан байдлыг мэдэрч эхэлсэн бөгөөд хариад яаж тэр олон хувцсаа угаанаа, яаж гэрээ цэвэрлэнэ ээ, яаж баахан тогоо шанага угаанаа гэж хий стресстэхээ больсон байлаа.
Саяхнаас би миний амьдралд яг юу чухал вэ? гэсэн асуултад хариу олох гэж хэсэг бодлоо. Тэгээд нухацтай бодсоны эцэст уул нь би үхтлээ ажиллах биш харин эсрэгээр өөрийн хүссэн зүйлийг хийхэд л хангалттай цаг хугацаатай болох гэж бизнес эхлүүлсэн хүн шүү дээ. Харин би эсрэгээрээ аль болох үр бүтээлтэй ажилсаг хүн болж харагдах гэж компьютерийн ард дэмий л цаг үрэн суудгаа ойлгосон. Өөрийн цаг үрдэг муу зуршлаа бүр мөсөн хаяхын тулд саяхан нэг эрс тэс зоригтой туршилт хийж үзлээ.
Тэр нь өглөө эрт 6:30 аас эхлэн ажиллаж бүх ажлаа үдийн 12 цагаас өмнө дуусгасан байх. Өглөөний 6:30–12:00 хүртэл 5 цаг 30-хан минут байгаа биз? Юу ч хийж амжихгүй шдээ гэж та яг одоо бодож байгааг би мэдэж байна. Хүн эрч хүчтэй ажиллахад 5 цаг л болдог, үүнээс хэтрэхээрээ үр дүнгээ өгч эхлэхээ больдог байна. Мэдээж амьдралаа шууд ингэж өөрчлөхөд хэцүү л дээ. Танд бэлтгэл хэрэгтэй!
Өмнөх орой нь маргаашийнхаа хийх зүйлсийн жагсаалтыг гарга Өглөө босоод “За байз өнөөдөр чинь юу хийх билээ?” гэж боддог хүн маш их энерги алддаг байна. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахдаа амьдралыг чинь тодорхой хэмжээгээр урагшлуулах нэг чухал зүйл заавал оруулж байгаарай! Хэсэг ингэж дадсаны дараа амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөхийг анзаарах болно.
Өглөө эрт босч сурах
Өдөр нь хэр ихийг амжуулах нь хэдэн цагт босохтой шууд холбоотой. 7 цагаас өмнө босч байвал үр бүтээл чинь эрс нэмэгдэнэ. Ажлаа эрт амжуулж дуусаад өдөр нь санаа амар суухыг л аз жаргал гэдэг байх. Хүн ямарваа нэг дадлыг өөртөө хэвшүүлэхэд 21 хоног хэрэгтэй байдаг гэнэ. Та 21 хоног өглөө 7-оос өмнө босох зорилго тавиад үз! 21 хоногийн дараа таны нүд өглөө өөрөө нээгдэх болно.
Анхаарлаа удирдаж сурах
Өөрийн анхаарлаа хүссэнээрээ удирдаж сурвал хүнд хийж бүтээж чадахгүй юм гэж үгүй. Яавал анхаарлаа сайн төвлөрүүлдэг гэдгээ олж мэдээрэй. Зарим хүмүүс чанга хөгжим чихэвчээрээ сонсож ажлаа хийдэг бол зарим нь чимээгүй орчинд хамгийн сайнаараа ажилладаг. Ажлаа хамгийн хэцүүгээс нь эхэлж хийж байх Хүмүүс ихэвчлэн жижиг ажлуудаа түрүүлж хийгээд хэцүүг нь сүүлд нь үлдээдэг. Харин хамгийн чухал, хамгийн хийхэд хэцүүг нь эхэлж хийж байвал тэр өдөртөө зөвхөн нэг зүйл хийсэн ч хамгийн чухал гэдэг утгаараа урагшилж байна гэсэн үг. Мөн өглөө сэргэг эрч хүчтэй байхдаа хийсэн зүйл чанартай байдаг.
Амьдралыг чинь урагшлуулах зүйлийг л ажлаа болго.
Бизнесийг чинь ахиулахгүй, ажлыг чинь урагшлуулахгүй зүйлд цаг заваа үрэх хэрэггүй. Чухал биш зүйлд анхаарлаа хандуулан өдрийг өнгөрөөвөл төгсгөлд нь хөдөлмөрлөсөн юм шиг санагдавч үр дүн багатай байдаг. Том ажлаа жижиг хэсгүүд болгон хувааж өдөр бүр бага багаар хийж байвал нэг л өдөр зорилгодоо хүрсэн байх болно.
Өдөр 12:00 аас хойш ажлаас өөр юм төлөвлөх
12:00 гэхэд ажлаа дууссан байхын тулд 12 оос хойш ажлаас өөр зүйлүүд төлөвлөж занш. Ингэснээр өглөөний цагийг үр бүтээлтэйгээр ашиглаж сурах болно. Мөн амьдрал чинь стресс багатай болж бүх зүйлийг ариа өөрөөр харахад хэрэгтэй. Өглөө 7:00 оос 12:00 хүртэлх цаг хамгийн эрч хүчтэй хамгийн их ажил амждаг үе. Харин тэрнээс хойш хүний анхаарал ч сарнихдаа амархан бөгөөд илүү амралтын сэтгэлгээ рүү шилждэг.
Заримдаа үдээс хойш ажиллах 90 минут гаргах
Үргэлж өдөр 12 цагт ажлаа дуусгана гэдэг хэцүү бас их бэрхшээлтэй тулгарна. Тийм болохоор зарим жижиг сажиг ажлаа үдээс хойш хийхээр төлөвлөж тэрэндээ нийт 90 минут л зарцуулж бай. Тэр чигээрээ орой хүртэл хэзээ ч ажиллаж болохгүй. Амьдрал бол зөвхөн ажил биш, өөртөө, гэр бүлдээ, найз нөхдөдөө, өөрийн хоббиндоо цаг зарцуулбал та баланстай бас стресс багатай амьдарч чадах болно.
Цаг ашиглалтын хоёр минутын дүрэм
Хоёр минутын дүрмийг цаг ашиглалтын чиглэлээр мэргэшсэн, хувь хүний хөдөлмөр бүтээмжийн зөвлөх Дэвид Аллен санаачлан бичжээ. Тэрбээр “Getting Things Done” хэмээх номондоо цаг хугацааг хэрхэн хэмнэж, зүй зохистой зарцуулах тухай заасан аж.
Тэгвэл практик дээр уг дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хүн бүрт шүүгээнд хувцсаа хийх, цайгаа уучихаад аягаа угаах, захидалд хариу бичих, ажлынхаа хүн рүү залгах, хогоо асгах гэх мэт өдрийн турш гүйцэтгэх аар саархан ажлууд хуримтлагдсаар байдаг. Энэ бүх ажил хоёр минутаас ч бага хугацаа зарахыг та мэднэ. Гэвч бид тэдгээрт төдийлөн ач холбогдол өгөлгүй хуримтлуулсаар орой болоход овоорчихсон, богино хугацаанд амжуулахад төвөгтэй болсон байдаг. Хэрвээ хоёр минутын дүрмийг мөрдөж заншвал та энэ бүхнээс сэргийлж чадна. Та юуны түрээнд өөртөө дараах асуултуудыг тавиарай. — Энэ ажлыг яаралтай хийх шаардлагатай юу?
— Хэрвээ тийм бол хэдий хэр хугацаа зарцуулах вэ?
— Хэрвээ танд үүнийг хийхэд хоёр минут болон түүнээс бага хугацаа шаардах бол шууд л хийж эхэл.
- Хэрвээ хийх гэж буй зүйл чинь хоёр минутаас илүү хугацаа шаардахаар бол хойш тавьж болно. Гэхдээ энэхүү дүрэм нь таныг бүх үйл хөдлөлөө секунд хэмжигчээр хэмжээд, хоёр минут нь дуусчихвал эхэлсэн ажлаа хая гэсэн ойлголт биш юм шүү. Ажил тань хэрвээ гурав эсвэл таван минут шаардагдахаар бол санаа зоволтгүй. Тэр ч бүү хэл бүтэн 20 минут зарцуулсан ч та эхний удаад туршлагагүйтсэн байж болно. Ингэснээр та ямар ажлыг хэдий хэр хугацаанд амжуулдаг болохоо сайтар мэдэрдэг болох юм.
- Хоёр минутын дүрмийн гол өгөөж нь таныг өдрийн турш хийх ёстой жижиг ажлуудыг түргэн хугацаанд гүйцэтгэж сурахад оршиж байдаг. Хэсэг хугацааны дараа та цагаа төлөвлөж зөв зарцуулж сурна. Хийх зүйлс их овоорсноос тухайн ажлыг чанаргүй хийх магадлал өндөр. Харин нэг ажлыг хоёр минутанд багтаагаад хийчихвэл хялбар бөгөөд тэр дороо хийх ёстой үүрэг даалгаврынхаа ард гарчихна. Та чухал бичиг баримтаа хавтсанд хийчихвэл дараа нь хайж цаг алдахгүй. Хоолоо идчихээд л тавгаа угаачихвал уул овоо шиг сав суулгаа оройжин угаах шаардлага гарахгүй шүү дээ. Мөн хүнтэй уулзахаар төлөвлөсөн бол эртнээс ярилцаж тохирох хэрэгтэй. Тэгвэл цагийг нь тулгаж төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагагүй болно. Уг зарчмыг гэр ахуйн, хувийн болон албаны гэхчлэн бүхий л нөхцөлд хэрэгжүүлэхэд тун тохиромжтой. Гэхдээ хоёр минутын дүрмээр бүх асуудлаа шийдвэрлэнэ гэвэл үгүй. Энэхүү дүрэм нь таны ажлын өдрийг хялбарчлахад туслах арга барил юм. Хэрвээ үүнийг та амьдралдаа хэрэгжүүлж эхлэвэл өдөрт илүү ихийг амжуулж, бага ядрах болно. Таны өмнө дуусашгүй ажил хуримтлагдаж, сэтгэлзүйн хувьд дарамт үзүүлж, тэдгээрийг гүйцэтгэхийн тулд хамаг цагаа үрэх шаардлагагүй болох юм. Хоёр минутын дүрэм нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно.