Хандлагаа Еврейжүүл!

elsunfl
4 min readJan 30, 2022

--

“Цойлогсод” номоос

Амжилтруу лифтээр эсвэл 7 хоногийн хугацаанд 10кг хаях, 1 жилийн дотор тэрбум орлого олох, 1 сар вакумжуулсан сургалт зэрэг сурталчилгаа хэзээ ч тэднийх биш.

Амжилт өөд лифтээр биш шатаар өгсдөг юм. Өдөр бүрийн жижиг амжилтууд жишээлбэл, өдөрт 5 нүүр ном унших, өдөрт 30 минут мэргэжил ур чадварт, 7 хоногийн 3 өдөрт фитнес зааланд, эрүүл хооллолтын дүрэм баримтална зэрэг юм. Өнөөх бидний тоодоггүй олон үйлдлүүд хуримтлагдсаар, хуримтлагдсаар нэг л өдөр миний хувь заяаг тодорхойлдог гэдгийг харуулсан түүхүүд тэднийх. Энэ бол бид хувь заяагаа өөрсдөө сонгодог гэсэн үг байх нь. Тиймээс амжилт бол хүрээд л дуусах цэг биш, тасралтгүй өрнөх үйл явц байх нь. Өөрөөр хэлбэл, удаанаар амжилтыг бий болгож, хувь заяагаа би сонгодог байна.

Өдөр бүр тэдний хуримтлуулдаг зүйл нь

  • боловсрол
  • аз жаргал
  • эрүүл мэнд гэсэн үнэт зүйлс байдаг.

Тэд өдөр бүрийг аз жаргал, баяр баясалтайгаар өнгөрүүлэх зарчимтай.

Амжилт гэдэг бол нэг зүүгээд насаараа энгэрт хадаатай байдаг одон медал биш, харин бадамлан асах ёстой гэрэлт бамбар. Дугуй унахдаа зүйрлэбэл, дөрөөг жийхээ зогсоовол дугуй урагшлахаа болино.

Урам зоригтой, хүсэл бадарсан үедээ л зорилгоо биелүүлдэг. Харин хүсэлгүй үедээ хэмхэрсэн завь шиг гацчихдаг. Бороотой, цастай, үдэшлэгтэй, бүх нийтийн амралттай, цахилгааны сааталтай гээд ямар ч нөхцөлд урагшилсаар л, ахисаар л байдаг чанар бол ТУУШТАЙ БАЙДАЛ юм. Тууштай байдалд урам хэрэггүй, мотиваци ч хэрэггүй. Амжилтанд хүрээгүйн шалтгаан бол маш энгийн. Тууштай байдал дутсанд л байдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Сахилга баттайгаар, зогсолтгүйгээр, удаанаар ч хамаагүй урагшилсаар байвал туулай, гөрөөс, ирвэсийг ч гүйцэх болно. ТУУШТАЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЁСТОЙ. Тэгж туршлага хуримтлагдана. Туршлага нь мэргэшсэн болгодог.

Өглөө сэрээд гаргаж буй шийдвэр, жижиг үйлдлүүд хуримтлагдсаар асар том амжилтыг авчирна. Таны амжилт гэнэт од болон гялалзаад гарч ирсэн шигээ гэнэт унтардаг богинохон бус насан туршийнх байх болтугай. Амжилтыг хардаг өнцгөө өөрчилж, хандлагаа Еврейжүүл гэсэн үг юм. Хүн бүр мөрөөдөж чаддаг шигээ амьдарч бас чадна. Амжилтын тэр урт удаан, залхуутай замыг тэвчсэнд нь боломжтой.

ТУУШТАЙ ЧАНАР=ШАРГУУ ХӨДӨЛМӨР+САХИЛГА БАТ

САХИЛГА БАТ-г тодорхойлбол,

Богино хугацааны таашаалаасаа татгалзаж, урт хугацааны төлөвлөгөөгөө баримталсаар үлдэх үнэнч зан, өөрийн дур хүсэлтэйгээ хийх дайн юм. Урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны цэнгэлээс татгалзах дархлаатай нэгэнийг хэлнэ. Сатааруулагчид байх л болно. Гагцхүү өөрийн үнэт зүйл, зорилгынхоо төлөө бат зогсож, удаанаар ч гэсэн хамаагүй хөдөлмөрлөсөөр байх нь сахилга бат байх нь.

  1. Удаанаар амжилт ирнэ.
  2. Өдөр бүр амжилтыг хуримтлуул
  3. Гол нь тууштайгаар
  4. Тэгээд сахилга баттайгаар
  5. Сатааруулагчийг замаасаа холдуул.

Энэ 2022 оны миний зорилго фитнессд дурлах, харин цаашаа 2,3 жилийн дараа тэмцээнд орох хэмжээний биетэй болох юм.

Эхний 7 хоног бол хоолоо, сэтгэл зүйгээ бэлдэж л явахгүй бол маш хүнд байсан. Бие буларч, хөлсөө дуслуулж, тэр их өвдөлтийг мэдэрчхээд маргааш бас өвдөхийг сонгоно гэдэг бол сэтгэлийн тэнхээгүй, зорилгогүй хүний хувьд шантрах спорт байна гэж анхны сэтгэгдэл үлдсэн. Гэхдээ өдөр бүр явж байж энэ эхнийхээ 7 хоногийг амжилттай давсан. Бас багштай өдөр бүр явах нь илүү үр дүнтэй болохыг мэдсэн. 7 хоногтой 2 удаа амарч байгаа.

Хоолоо бэлдэнэ гэдэг бол олон төрлийн амттай болгож идэхийг сэтгэх, олон буруу хоолноос татгалзах гээд бас л цаг хугацаа орж байна. Зөв хооллох гэдэг санхүүгээ л нэмэх асуудал юм. Гэхдээ хагас сар чихэр идээгүй болохоор өмнө байсан чихэр идэх донтолт байхгүй болсонд талархаж байна.

Мөн 10 дахь өдрөөс дасгалынхаа учрыг олоод, амьсгал ч жигдэрч байгаад баяртай байна. Дэмждэг багштай байна гэдэг талархмаар сайхан байна. Хичээгээд дурлаад байвал тэмцээнд орох юмсан гэсэн бодол бол төрж байна кк.

За амжилт күсээрэй. Keep moving!

From Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet