Нүүж байна

elsunfl
4 min readSep 12, 2021

--

2021.08.31

Бид нүүж байна. Ээж битүүхэн баяртай бас догдлолтой. Харин би жоохон гунигтай. Анх удаа ийм зоригтой үйлдэл хийж, зүтгэсэн зүтгэл минь биелэлээ олох гэж байна. Яагаад гэвэл би хашигдмал ч гэсэн ая тухтай амьдардаг байрлуу нүүж байна.

Нар жаргах агшин зураг шиг үзэсгэлэнтэй

Олон жил амьдарч ирсэн “3а” гудамж, хашаа байшин минь бид 2-ыгоо үдээд үлдэх нь. Гунигтай бас баяртай. Улиастайд амьдрах сүүлийн зун учраас хүүхэд байхдаа яаж амьдарч байсан түүн шигээ тултал амьдарч үзэхээр шийдсэн юм.

Вагон гүүрний гарц

Вагон гүүрлүү явж, үүрээр сэрж, гүйж, алхаж, Туул гол орж, өглөө бүр харанхуйд сэрж үзлээ. Нэг үгээр Улиастайдаа байх хугацаандаа мини тур хийсэн гэсэн үг юм. Сайхан байсан. Чулуу нь, мод нь, шувууд нь намайг таниад дотно байж, би аз жаргалтай зуныг өнгөрөөсөндөө одоо ч баяртай байна.

Харанхуйд л сэрнэ шүүдээ

Бага байхдаа ганцаараа байж эморохоороо дээвэр дээрээ гараад суудлын галт тэрэг явж буйг харах дуртай. Тэгээд ирээдүйгээ төсөөлдөгсөн. Хамгийн сайхан нь зуны шөнө тэргэл сар. Би саранд оддод дурладаг байсансан.

Орой бүр гэрээсээ гараад тэнгэр лүү харж залбирч чаддаг, баяртай гунигтай бүх зүйлээ гадаа гараад л Танд хуваалцаж болдог байсан орон зайгаа бүгдийг үлдээх гэж байна. Тэнгэр, үүлс, шувууд бүгд Тантай намайг ойртуулдаг байж.

QT and prayer time

Өглөө эрт сэрсэн хүн байна даа номнуудаа уншиж дуусгасан.

Үүрээр сэрсэн хүн чинь яахав хол замыг номоо уншина

Заа өвөл бол жоохон хэцүү. Даарна. Хүсвэл дулаахан байна. Хүсвэл гэдэг нь гал түлэхийг хүсч байвал гэсэн үг юм. Хүсэхгүй байхын аргагүй л дээ. хэхэ

Шинэ жилийн шөнө

Нимаа байх үед гурвуулаа шинэ оноо гаргачихаад унтахын өмнө цонхоороо авсан зураг байна.

Ээжийн угаасан хувцаснууд
Миний өрөө л юм даа at 9am
Гудамжаар явахад дандаа харж таардаг. /SIII утаснаас авч байж./
Хашааны цаанаас цухуйх Дүгэр гуайн чацарганы мод
Өглөө ба автобусны буудал
Ширмэн пийшэн ба кострол
Зуны орой сэлж ирээд
Портероос дарсан зураг

“Дурсамж 1988" /Reply 1988/ гэх киног үзсэн бол төгсгөлийн анги дээрх Самуон гудамжны хүүхдүүдийн нөхөрлөл, хөрш айлуудын амьдрал, гудамжаа орхиод нүүж байгаа хэсгүүд амьдралын минь энэ мөчүүдтэй дотно санагдуулах болно. Тэр киног заавал үзээрэй. Амьдралын олон өнгийг дурсамжаар будсан кино байх болно. За ингээд явлаа даа би хайрт дотно Улиастай минь…

Биднийг угтан хүлээж буй шинэ гэр минь ;)

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet