Туулайтай ягаан таавчик

elsunfl
1 min readOct 24, 2021

--

2021/10/25

Ээж надад авч өгсөн юм аа…

Хэдхэн бор цаас ээждээ өгчихөөд яасан их юм авсан юм, хэрэггүй юм авч мөнгө үрээд, өгсөн мөнгө дуусгаад бла бла гээд би ээжийгээ хэмлэдэг байсан юм. Энэ таавчикийг сарын өмнө авч өгсөн ч тухайн үед нь “яасан хөөрхөний заза наанаа тавьчих” гээд тоомжиргүй хандсан. Харин сая л би энэ таавчикны ард ямар зүйл болсон билээ гэж тунгаасан юм. Зүгээр ч нэг авч өгөөгүй, дандаа ч бас юм авч өгдөг биш болохоор surprise-д нь би дотроо баярласан юм шиг байгаан. Гэхдээ ухаалаг илэрхийлээгүй юм билээ. Бага байхаас л ягаан бас туулайг охиндоо сонгодог тэр минь энэ туулайтай ягаан таавчикаа авахдаа бодсон бодол нь ийм байсан болов уу.

-Хөл нь дандаа даардаг энэ дулаахан хөөрхөн юм байна, хаймран ултай таавчик гэртээ өмсөж байхаар энийг өмсөөд дулаахан байгээ гэж баярлан догдлон аваад торондоо хийгээд ирсэн байх ээж минь. Аав, ээжийнхээ тэр нуугдаж байгаа хайрыг нь бид мэдэрч, мэддэг болов уу?

Ээж надад авч өгсөн юм аа. Ингэж хэлээд дэлхий даяар гайхуулмаар байна.

Ээж надад авч өгсөн юм аа.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet