Миний жижигхэн бодлоос хавь илүү

Талархал

elsunfl
2 min readJan 23, 2022

2022.1.23

Миний нийтлэлүүдийн маань цөөнгүй хэсэгт Бурханд итгэсэн итгэлээ гэрчлэн бичдэг болохыг ер нь мэдсэн байхаа. Тэгээд оны сүүл болоход л юунд талархлаа гэж бодолгүй өдөр бүр талархвал миний амьдралд юу өөрчлөгдөх вэ? талаар бодсон юм.

Асуудал амьдралд минь далайн шуурга шиг байсан ч Түүнд итгээд усан дээр алхах итгэл надад байгаа юу? гэдэг асуултанд Тийм гэж хариулах итгэл нэмсэн зүйлээ дор бичиж байна.

Талархал:2

Миний сэтгэлээ чилээж, санаа зовниж байгаа асуудлуудыг Тэр хэлэхээс минь өмнө мэддэг нь гайхамшигтай.

Тэгээд л энэ ишлэлийг өгсөн байх. Би уншаад л тайвширсан гэхэд болно. Тэгээд итгэсэн. Дараа нь залбирсан. Би бүх санаа зовнилоо орхиж, гол зүйлд анхаарсан, тунгаасан.

Намайг шинэ байр авснаасаа хойш санхүүгийн асуудалтай байгааг минь залбирлаар минь сонсоод 2022 онд Ипотекийн зээл төлөлтийг 6 сараар хойшлуулах, энэ саруудад хүү бодогдохгүй байх зэрэг боломжийг яг таталт хийхээс хэдэн цагийн өмнө харуулж өгсөнд тань талархаж байна.

Бас энэ үйл явдалтай зэрэгцээд орой ажлаа тараад ирсэн манайд 20кг үхрийн мах бэлэглэсэн байсан гээд бас боддоо. Төгрөгөөр бодвол 220–250 мянга. Яг үнэндээ энэ сарын мах маань дуусах дөхсөн, за байз одоо цалин буутал гүрийх үү? яах уу? гээд бодсон ч нөгөө авсан үгэндээ итгэсээр, бодсоор, залбирсаар байсан юм.

Тиймээс юу идэх билээ, юу уух билээ, эсвэл юу өмсөх билээ гэдэгт бүү санаа зов.

Нөгөө талаар энэ нь биеэ оторлож, хүний гар харж, амар амьдрах шимэгчийн амьдрал биш шүү. Зүгээр л энгийн дундаж гэр бүлийн нэг сарын санхүүгийн хүнд үед тохиолдсон Түүний хийсэн гайхамшиг энэ байсан юм.

Түүнд итгээд даатгаад залбирвал Бурханы хувьд боломжгүй зүйл гэж байдаггүй болохыг, бас миний энэ жижигхэн бодлоос минь хавь илүүгээр, өөр арга замаар ажилладаг болох Түүний бас нэг өөр талыг олж харсандаа баяртай байна.

From Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet