Талархал 1

elsunfl
Apr 24, 2023

--

2023–04–24

Дэндүү даварчихсан амьдралаар амьдраад байгаа шүү гэж өөртөө сануулах гээд “Би өнөөдөр талархаж байна” гэсэн бичвэр бичиж эхлэж байна.

  1. Түрийвчин дэх бүх мөнгөөрөө гэртээ хүнсээ авч орж ирсэндээ талархаж байна.
  2. Миний найз Алтанзул аз жаргалтай байгаад, хүссэн зүйлийг нь нэг хүн өгсөнд нь талархаж байна. /Зулаа өнөөдөр догдлоод унтахгүй байхаа, магадгүй маргааш хамгийн хаппи өдөр нь байна байх/
  3. Ааштай, ууртай, дарамттай ажлын Маа эгчтэй ажиллаж байгаадаа баяртай болох гэж хичээж буй өөртөө талархаж байна өө.
  4. Ээжийн минь үнэр. Өдөр бүр тэврээд үнэрлэх өдрүүд байгаад талархаж байна. Өдөр болгон цацдаг ус шиг үнэрийг нь үүрд хадгалж үлдэхийн тулд яах уу? гэж бодсоор үнэрлэнэ. Дэлхийн лаг инженерүүд энэ талаар нэг нээлт хийгээсэй. :))
  5. Сул талыг минь өдөр бүр харуулсаар байгаа Танд талархаж байна. Аашаа татаж амьдрахыг сануулж байгаад тань баярлалаа.

#vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (1)