Өнгөрсөн цуглааны өдрийн дараа гэрлүүгээ явах замдаа автобусанд уйлах дөхөөд байв. Кино үйлдвэр дээр буугаад Католик сүмийн хашааны хаалга нээлттэй байгааг хараад гүйж ороод тэсэлгүй уйлж гарав өө.
Би сүүлийн саруудад их утгагүй амьдарч байгаа нэг тийм хоосон мэдрэмж аваад байсан юм л даа.Би хаанчлалын төлөө юунд ч гар бие оролцож чадахгүй байгаа өөртөө гутарсан юм.
Алсын хараа дуудлагагүй амьдарч болоод байгаа тэр хоосон байдалдаа шантарч уйлсан юм. Яагаад би ийм утгагүй амьдралаар амьдрах гэж? гэж л уйлсан. Тэгээд гуйсан. Бурхан минь өгөөч гэж, би Таны хаанчлалын ажилд оролцоход минь надад чиглүүлэг өгөөч! Би юу хийх вэ? Би Танд үйлчилмээр байнаа! гэж уйлан гуйсан.
Тэгээд хариу нь өнөөдөр ирлээ. Жижигхээн зүйлээс ч хамаагүй үйлчил гэж хүлээн авлаа. Юу ч байж болно, хийж эхэл гэж хүлээн авлаа.
Би талархаж байна, миний төлөө Есүсээс өөр ингэж санаа тавих хэн ч байхгүй гэж. Баярлалаа Эзэн минь!
No one ever cared for me like Jesus
Хүний амьдралд 2 чухал өдөр байдаг…
- Энэ хорвоод мэндэлсэн өдөр
- Яах гэж мэндэлсэн бэ гэдгээ ухаарах өдөр /Марк Твин/
Паулын дуудлага:
1. Харь үндэстэнд сайн мэдээг дэлгэрүүлэхээр дуудагдсан.
2. Бурханы хаанчлалын нууцыг бүгдэд тод харуулахын тулд дуудагдсан.
Зарим нь магтахаар дуудагдсан байдаг, зарим нь залбирлын манаанд, цоорхойд зогсохоор дуудагдсан байдаг, зарим нь багшлахаар, хоньчлохоор дуудагдсан байдаг, зарим нь харь үндэстэнд сайн мэдээг дэлгэрүүлэхээр дуудагдсан байдаг, зарим нь сайн мэдээний үйлчлэлд байгаа хүмүүсийн ард санхүүгийн хувьд дэмжихээр дуудагдсан байдаг…
Бид зүгээр л сайн амьдрах нь хангалттай бишээ. ЭЗЭН дотор, дуудлага дотроо амьдрана гэдэг бол утга учиртай амьдрал, бидний жинхэнэ дүр төрх юм. /Ruth samonnim/
*Аз жаргалтай болсон миний царай
#fromVinari
2023.09.11