Өөртөө хайртай байх туршлага-1 -р хэсэг

elsunfl
3 min readFeb 4, 2023

--

Хамгийн сүүлд ажлаасаа болоод сэтгэл зүй хүнд байгаа ч засах гэж оролдсоор байгаа билээ. Өөрийгөө хайрлана гэж яг юу билээ, бие болоод сэтгэл зүйн хувьд яаж хайрладаг билээ гээд бодсоны эцэст би өөрийгөө яаж хайрладаг тухайгаа зарим зүйлсийг энд бичлээ.

  • Сэтгэл тавгүй үедээ залбирч, гэрээ цэвэрлэж, эсвэл бичиж стрессээ гаргадаг. Интроверт хүн болохоор ганцаараа цагийг өнгөрөөж өөрийн эрч хүчээ нөхдөг.
  • Улирал бүр цусны төвд цусаа бэлэглэдэг.
  • Өглөө бүр шүүсэн эсвэл ширгээсэн ус уудаг, уухыг хичээдэг. Хоносон ус, булингартай, зэвтэй уснаас шижиглээд айлд очиж хонох бол гаднаас усаа аваад ордог. ккк Маяг нь жоохон дэндсэн хүн л дээ би.
  • Хоол идэж байхдаа шингэн зүйл хамт хэрэглэхгүйгээр сурсан.
  • Кола уудаггүй. Хийжүүлсэн ус хааяадаа бол уучихнаа.
  • Сардаа нэг удаа усан мацаг барихийг боддог. Барьсан мацгаа мөн зөв тайлахыг бодчихноо бас.
  • Цүнхэндээ ер нь сойзоо авч явдаг. Жишээ нь, шүд маань амархан шарлах гээд байдаг учраас кофе уусны дараагаар 00-д ороод шүдээ угаачихдаг.
  • Орой бүр унтахаасаа өмнө тухайн өдөртөө талархаж буй 3 зүйлийнхээ талаар ээжтэйгээ ярилцаж бие биедээ хэлдэг зуршилтай болж байгаа. Опрагаас сурсан.
  • Гэр бүлдээ цаг гаргах төлөвлөгөөний дагуу ээжтэйгээ сард 1 удаа гадуур гарч болзоо хийхийг боддог заримдаа бас амжихгүй юм.
  • Ажлын 8 цагийг ажил дээрээ төвлөрч, илүү цагаар суухгүй яг цагтаа тардаг байхад суралцаж хичээж байгаа. Мөн хийсэн ажлаа 7 хоногоор баримтжуулж, түүнийгээ мэдээллэдэг, тайлагнах чадвартай болсон. Энэ нь сэтгэл зүйн хувьд нэг зүйлийн ард амжилттай гарсан мэдрэмж өгдөг болсон.
  • Арьс арчилгаандаа хамгийн тохирох, чанартай, үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон. Coco Batbuyan channel үзэж судалсан нь илүү их цаг хэмнэсэн.
  • Усанд орохыг тайвширах арга гэж боддог болохоор сайхан дуу сонсож, дуулж байгаад баннд ус дүүргэн ордог. Улиралдаа нэг удаа саунд орох нь бас сайхан даа.
  • Өвдсөн үедээ миний эд эс өөрийгөө эдгээх чадвартайгаа мэдсэн. Эсвэл өвдөх гээд байгаагаа урьдчилж 2–3 хоногийн өмнө мэддэг. Тиймээс урьдчилж өөрийгөө өвдөж хүндрүүлэхээс сэргийлж, үнэхээр хүнд биш бол эм уулгүйгээр яг өвдөх гээд байгаа өдрүүддээ тогтмол 21 цагт унтаж дархлаагаа сэргээж, чихэр идэхгүй оронд нь аль болох ус ууж, чанартай уураглаг шимтэй хоол иддэг. Коронадсан үед л эм ууж үзсэн дээ. Бас тэр үедээ ч өвдөх гэж байгаагаа мэдэж байсан ч биеээ хайрлаагүйдээ хөөрхий.
  • Нүдээ хамгаалах үүднээс дусаалга болон компьютерийн хамгаалалттай шилийг утсаа ч үзэхдээ зүүхийг боддог.
  • Нойр надад маш чухал байдаг. Хэт халуун, муухай үнэртэй, эсвэл юм угаасны дараа чийгтэй байдаг агааргүй орчинд унтдаггүй. Тийм учраас өвлөөс бусад улиралд цэвэр агаарт сайн нойрыг авахыг хичээж агаар солилцуулж, эсвэл цонхоо хагас нээж хав харанхуйд унтдаг. /маягтай хөөөн учраас хамт хонодог найзууд Ари маягтай гээд эхэлнэ кк/
  • Үсээ унахаас сэргийлж байнга самнахыг хичээдэг. Энэ арга нь цусны эргэлтийг хурдасгаж, булчинг суллахад тусладаг.
  • 6 хувийн ипотекийн зээлээ мөнгөө цуглуулан байж яаран төлж дуусгах шаардлагагүй гэх сэтгэл зүйн амгалан байдал. Энэ зээлийг төлөх актив мөнгийг олж хөрөнгө оруулах өөр нэг байр худалдан авч түрээслүүлэн сар бүрийн түрээсийн орлогоороо зээлээ төлж болно гэдгийг мэдсэн юм. Миний 2013 онд төлсөн 330k нь 2022 онд төлж буй 330k одоогийн 150k-төгрөгтэй тэнцэх юм. Учир нь ипотекийн зээлийн дүн тогтмол байх ч түрээсийн төлбөр жилээс жилд инфляцийн үзүүлэлтээс шалтгаалж өсөж байдаг урвуу хамааралтайг бодолцон үзсэн ч одоогоор түрээслэх байраа аваагүй л байна ккк
  • Гүйх. Энэ нь сэтгэл санааны хямралыг хариуцдаг тархины хэсэгт хүчилтөрөгч ирэхэд тусладаг гэж уншиж байсан. Би сэтгэл бачимдаад хэцүү байхаар нь өглөө хүмүүсийг босоогүй цагт босоод маш хурдтай амьсгаадтал гүйж билээ. Үнэхээр сэтгэл сэргэтэл, цээжин дотор хүнд байсан зүйлийг аваад хаячих шиг болж билээ.
  • Хэрэв та жилд 10 ном унших юм бол энэ нь бусад хүмүүсийн 50 жилийн мэдлэгийг өөртөө суулгаж байгаатай адилхан асуудал юм. 300 хуудастай нэг номыг уншсанаараа хэн нэгэн хүний, мэргэжилтний 5 жилийн амьдралын туршлага, мэдлэгийг нь хуулж авч, сурах боломж гардаг гэдгийг уншаад воов найс цагаа хэмнье гээд подкаст болон ном унших илүү их сэдэлтэй болсон гэх үү.
  • Хагас жилд нэг удаа шүдээ үзүүлж чеклүүлдэг. Өөрийн шүдээ үзүүлдэг 2–3 шүдний маш сайн эмчтэй. Нэгт, My Dent-н Энхзаяа эмч, Батмөнх эмч, Оргил дент-н миний шүдний дагина сувилагч найз Зулаа нар юм. Шүдээ хайрлаарай, битгий авахуулаарай. Эмчилж болохоор л байвал жижигхэн суурь ч болов үлдээгээд эмчилнэ л гэж хэлээрэй. Өөрийн шүдийг гүйцэх юм хаа ч үгүй.

Эдгээр жижиг хэрнээ чухал зүйлс миний амьдралдаа хэвшил болгосон бас сурч мэдэж амьдралдаа хэрэгжүүлсэн бодит зүйлс байлаа. Үүнийг бичиж суухдаа бусад хүмүүс яаж өөрийгөө хайрладаг юм болоо? гэж бодож суулаа. Туршлага солилцож, өөрийгөө хайрладаг зүйлсээсээ хуваалцан сэтгэгдэл үлдээгээрэй.

#fromvinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet