Миний үндсэн хууль

elsunfl
4 min readJul 27, 2023

--

Ойрд энэ ютүбэрийг би дагаж, их сонсож байгаа. Батцэцэгийн уншсан номноосоо хуваалцсан зүйлээс ойлгосон зүйлээ товчхон бичив.

Амьдралдаа баримталдаг үнэт зүйлс бол таны үндсэн хууль л гэсэн үг юм. Түүний амьдралдаа гаргасан 5 зарчим:

Зарчим-1

Орлогынхоо 20 хувийг үржихээр хөрөнгө оруулах ёстой. Тариалангийн хувьд үр бол иддэг зүйл биш тарьдаг зүйл бөгөөд бидний орлогын 20 хувь бол энэ үр юм. 20 хувиа огт идэж болохгүй, үрийг үрждэг зүйлд хөрөнгө оруулаарай. Ингэсэн цагт 20,30,40,60 дахин ургац авах юм. Үр бол иддэг зүйл биш юм. /uuniig sonsood bi ymr ch bsn sar bur olson orlogiinhoo 20huwiig idej bolohgui urjuulehiin tuld yu hiih isto we? Gj bodloo/

Зарчим-2

Нэг аяга кофе ууж байхдаа төсөөлсөнийхөө ачаар тэрбумийг олсон нь. Бид толгойндоо юу боддог вэ, бид харсанаа л боддог. Сайхан зүйл бодоод төсөөлж чадахын тулд сайхан зүйлийг харж, сонсох хэрэгтэй юм. Сайхан зүйлийг бодох гэж зовж байсанаас эхлээд сайханыг нь харж, сонсохыг илүүд үзэх хэрэгтэй. Бидний тархи хамгийн түрүүнд бодолдоо хамгийн сөрөг зүйлийг боддог учир хүчээр сөрөг бодлоо гаргаж, эерэг зүйлээр сольж бодоорой. Сонсох болон харахдаа эерэг зүйлсийг өөртөө оруулаарай. input-Output /shar usee bostol, adernalin yalgartal tusuulbul yu boloh bol, yg l awsan met ochson met medremjiig awahiin tuld ydaj tm bhiig hussen gazraa nudeere harj tusululduu oirtulay gj bodloo/

Зарчим-3

10 дахин илүү сэтгэж, 10 дахин илүү хөдөлмөрлө. Үүний тулд эрүүл байх хэрэгтэй. /noir sn bwl bi ewiin eruul bdg hun ldee. Ghde suuluun ued mentally health de anhaarch setgel zuin nom bolon bibled tsag gargahiig zorij bn/

Зарчим-4

Харилцаа бол хамгийн чухал. Робот миний ажлын 80 хувийг хийх юм бол үлдсэн 20 хувийн ажил нь харилцааны ажил юм. Хүн хоорондын харилцаа хамгийн чухал юм. /hunte olon ym yrih duegui bdlaa zasch neeltte eyreg dulaahan negen bolnoor bn, hunguhuun tm eyreg bj surmaar bn/ hoshignoj chddg bmer bn

Зарчим-5

Идэхгүй бол нульмана гэсэн даамны зарчим. Амьдрал бидэнд ИД гээд боломж өгдөг. Айгаад идэхгүй байгаад байвал боломжоо алдана. Тиймээс заавал амьдралаас ирсэн боломжийг заавал ИД.

ГАНЦ ЗҮЙЛ номын тухай

Амжилтанд хүрэхийг хүссэн хүний заавал унших ном. 2013 оноос 2023 он хүртэл 94 удаа хэвлэгдсэн. Бусдаас ялгарах ганц энэ байна гээд үзүүлэх амжилтанд хүрээгүй байгаа бол та маш олон зүйлийг зэрэг хийж байгаатай холбоотой юм.

Олимпийн тамирчид ганцхан спортонд л амжилт гаргахын тулд өөрт байгаа бүх нөөц боломжоо гарган амжилтанд хүрдэг шүү дээ. Тэгвэл ганцхан зүйлд бүх анхаарлаа хандуулсан хүн тэр бүр бүтэлгүйтээд байдаггүй. Бүх зүйлд сайн байх албагүй харин ганц зүйлд л сайн бай.

Нэг зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж чадахгүй өнөөгийн нийгэмд олон сагстай өндгөө хамгаалах гэж явах биш өөрт байгаа бүх өндгөө нэг л сагсанд хийгээд явахад нээх хөл алдахгүйдээ гэж хэлье.

Тэгвэл таны хийх ёстой зүйл нь ямар сагсанд бүх өндгөө хийх вэ ? гэж сайн бодохын тулд 2 асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй, Эхлээд

  1. Ирээдүйн том зураг

2. 1р зургыг биелүүлэхийн тулд жижиг нэг асуулт

  1. Миний хийж чадах ганц зүйл юу вэ? Тэр ганц зүйлийг хийсэн байхад амьдралын минь бусад жижиг асуудлууд шийдэгдэж, амархан болох тэр ГАНЦ зүйл юу вэ? /amidraliin erhem zorilgo yunii tloo amidrch bgaa we/ Тэгвэл надад тулгарч байгаа жижиг асуудлууд юу вэ? гэдгээ жагсааж бичээд үз, Надад тулгарч байгаа жижиг асуудлуудыг бүгдийг шийдэх ГАНЦ зүйл юу вэ?

2. Тэр зүйлийг хийхийн тулд яг одоо энэ цагт миний хийж чадах ганц зүйл юу вэ? тэр ГАНЦ зүйлийг хийж чадах миний ГАНЦ зүйл юу вэ? гэдгээ асуухад явах зүг чигээ алдахгүй байх юм. Чухлын дарааллаар юмаа хийж чадна.

Энэ зорилгод хүрэхийн тулд ямар арга хэрэглэвэл хамгийн хурданаар хийх вэ, хамгийн боломжит аргыг сонгож цагаа хэмнэж, ухаалаг хүрэх хэрэгтэй. Нээлттэй байдлаар арга барилаа өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Одоо хэрэглэж байгаа арга чинь чамд хамгийн сайн арга байж болох ч илүү сайн арга гарч ирвэл сольж чаддаг уян хатан занд суралцах хэрэгтэй. Туслах багажаа өөрчилснөөр өөрийгөө илүү сайн түвшинд хүргэж чадна. Binder ашиглаж цагаа төлөвлөх, зорилгоо гаргах, хүрэх зорилтондоо хүрэх… Өөрийнхөө ГАНЦ зүйлдээ шилдэг нь байхын тулд өдөр бүр багажаа олоод шинэчлэж байх хэрэгтэй.

Хариуцлагатай байх

Бүх зүйлд төлөвлөгөөндөө хариуцлагатайгаар хийх хэрэгтэй.

Таны амьдралын бүхий л жижиг асуудлыг шийдэж чадах өөрийнхөө ГАНЦ зүйлээ олоод, тэр ганц зүйлд хамгийн сайнаар, хамгийн хурданаар хүргэж чадах тэр сайн багажаа олоод, хариуцлагатайгаар хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet