Миний эцсийн сонголт

elsunfl
1 min readFeb 18, 2024

--

2024.02.18

Энэ жил болзъё гэснээрээ болзож эхэлсэн лдээ. Гэхдээ би итгэгч биш хүнтэй удаан болзож чадахгүйгээ мэддэг. Гэхдээ хэн нэгэн надтай уулзаад Бурханыг бас хайж олоосой гэсэн бодолдоо тээгдэн уулзалт дээрээ хуваалцчихсан байдаг. Тэдэнд Бурханд итгэдэг талаараа хэлэхэд тэд надтай тохирохгүйгээ мэддэг нь амар ч юм шиг. Учир нь миний дотор Бурханы талаарх багтаж ядсан гайхалтай их зүйлс байхад би тэрийгээ хаанаа нуучихаад, бүх зүйлд энгийн юм шиг үргэлжлүүлэн харилцаж чадахын бэ? Миний ярилцмаар байгаа Бурхан, Түүний хийсэн гайхамшигийг яаж би хав дарчихаад “Энэ бол би” гэж худал хэлээд түүний хажууд зогсох юм бэ? Өөрийгөө хуурч, зөвхөн одоо болж байгаа энэ өнгөц мэдрэмжиндээ харилцаагаа авч явж чадах хүн би биш байхаа. Хэрвээ надад үнэхээр таалагдаад, би үнэхээр догдлоод, амьсгалж чадахгүй мэт тийм хүнтэй учирвал миний эцсийн сонголт “Бурхан” л байх болно. Өөртөө хайргүй юм бэ? гэж хэлэх нэгэн байх ч Бурханыг мэддэг хүмүүс бол намайг чи өөрийгөө хайрласан шийдвэр гаргасан байна гэх болно гэдгийг мэдэж байна. Миний амьдралд Бурхан байхгүй бол би хэн ч биш, бас хайрласан хүн минь тэр Бурханыг нь мэдэхгүй байвал энэ хамгийн гунигтай амьдрал болох байх.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (1)