2022.1.1
Хүмүүс яагаад үхэхийг хүсдэггүй байж, амьдарсан шиг амьдардаггүй юм бол?
Би инээж байгаа ч инээгээгүй байдаг
Би мөнгөтэй юм шиг харагдавч мөнгөгүй байдаг
Би хүчтэй юм шиг харагдавч маш сул дорой
Би хэзээ ийм болчихвоо?
Би хэдий хүртэл энэ амьдралын жинхэнэ баяр хөөрөөс татгалзсаар байх вэ?
Юунд ингэж дүр эсгэж амьдрах гэж юуны төлөө, зүгээр л чин үнэнээрээ инээж, баярлаж, дотроо байгаагаа үнэнээр уудалмаар байна. Энэ шархаа хичнээн гаднаасаа хүчтэй гэх хуурмаг тариагаар тарьж, амь тасрах аятай бүх зүйл зүгээр мэт харагдуулах гэж дарах гэж. Би яг байгаа нь энээ гээд ардах урдахыг бодож амьдармааргүй байна.
Төгс биш шүү дээ би…
Бүхнийг Мэдэгчтэй, бүхнийг Чадагчтай байсан ч гэсэн хүн алдаж оносоор, засрах гэж хичээсээр, амьдрах гэж тэмцсээр байдаг юм.
Шинэ он ийм зүйлийг өгчихлөө.
FOR VINARI