Та бусад уруу хэр ихийг урсгаж байгаа вэ?

elsunfl
1 min readMar 24, 2019

--

Сөнөсөн тэнгис нь үү? Галил нуур нь уу?

Өөрт байгаа өчүүхэн зүйлээ бусдын төлөө өгөх үед ямар гайхамшигтай зүйл болдог гээч. Үүнийг Тэр хийдэг. Гайхалтайгаар, бидний төсөөлж байгаагүй арга замаар. Хэн нэгэнд өгөөсэй гэж сануулсан зүйлс одоо ч байсаар байна уу? Өгөхийн баяр хөөр юу болохыг, өгсөнөөр ирдэг дэлхийн өгдөг баяр хөөрөөс өөр зүйлийг зүрхэндээ мэдэрч үзнэ гэдгийг амлая.

Дээхэн үедээ нэг жаал олон мянган хүмүүстэй лекц сонсоод хамт явж байгаад, аав ээж нь өлсвөл иддийм шүү миний хөө гэж хэлээд өгөөд явуулсан 5 талх, 2 загасаа ганцаараа идэж, хармын, ховдог сэтгэл гаргалгүйгээррр тэнд байгаа хүмүүстэй хуваалцсан чинь өлссөн бүгдийг хооллосон гайхамшигтай түүх болсон байдгийм.

Гол зангилаа нь “Чи тэдэнд идэх юм өг!” гэх Түүний үг бөгөөд ердөө л гэх тэр жаахан зүйлийг чинь гайхамшиг болгон өөрчлөх хүчтэй Нэгэнтэй гэдгээ бүү мартаарай.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet