Дүрслэн төсөөлөх дадлагын тухай

elsunfl
9 min readMay 18, 2022

--

И Жи Сонг зохиолчийнДээврийн өрөөн дэх миний мөрөөдөл”, И Мин Кю зохиогчийн сэтгэл зүйн “ Хүн өөрийгөө 1 % л өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” гэсэн 2 номыг уншаад адил ойролцоо утга санаа бүхий зүйлийг тэмдэглэж, судлаж үзэх хэрэгтэй болсон юм.

Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл”-г уншсан шалтгааны нэгт хамгийн их таалагдсан нь номын нэр. Учир нь багаасаа дээврийн өрөөг мөрөөддөг байсныг минь уншсан биздээ. Хоёрт мөрөөдлөө биелүүлэхийн тулд, гуравт номыг нээгээд л уйдаах боломж олгоогүй оршил үг байв.

Уншигчдын сонирхолыг татах энэ онцгой арга нь энэ номын адал явдалтай трейлэр шиг л санагдав. Иш татвал, 1898 онд зохиолч Морган “Титан хөлгийн живэлт” тууж дээр хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн асар том Титан мөсөн уултай мөргөлдөж живсэн тухай өгүүлдэг. 14 жилийн дараа буюу 1912 онд“Титаник” нэртэй усан онгоц Атлантын далайн хойд хэсэгт мөсөн уултай мөргөлдөн живдэг. Энэ үйл явдлаар кино бүтээсэн байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь зохиолд гарч буй усан онгоц болон бодит усан онгоц 2-н живсэн сар, зорчигч ба багийнхны тоо, завины тоо, нийт урт ба эзэлхүүний хэмжээ, мөсөн уултай мөргөлдөх үеийн хурд зэрэг нь яг адилхан байсан байна. Ирээдүйн нэгэн үйл явдлыг өөрийн нүдээр харсан мэт түүнийгээ цаасан дээр буулгасан нь бодит болжээ. Ийн өгүүлэх түүхүүд үүгээр дуусаагүй. Харин одоо асууя, хэрвээ, хэрвээ байна шүүдээ. Та ч гэсэн тийм зүйл заалгаад үнэнчээр дагах юм бол танд бас ийм зүйл тохиолдох болов уу? Таны чин сэтгэлээс хүсэн мөрөөдөж байсан тэр бүхэн жинхэнээсээ биелэх болов уу?

Биеийнхээ шар үсийг бостол нүдэндээ харагдтал төсөөлөх хүчний тухай

Судлахаас өмнө амжилтын тухай ном зохиолууд дунд энэ аргын тухай яриа гарахад уншигчдын 99% нь зүгээр л тоохгүй өнгөрөөдөг. Мэдээж хариу өгөх хүн гарах ч агшин зуурын төдий л байх. Өөрөөр хэлбэл, энэ томъёоны төлөө өөрийн бүх зүйлээр дэнчин тавих хүн гарахгүй. Харин 1%-д багтах хүмүүс энэ аргыг олж мэдсэн мөчөөс л өвдгөө алгадан ч “Энэ үгээгүй ядуу амьдралаас намайг энэ л аврах болно” гэж итгэж амьдралаа дэнчин тавьдаг байна.

R-VD гэдэг нь Vivid Dream Realization гэх үгний товчлол бөгөөд VD гэж бичсэн байгаа.

Хэрхэн бодит мэт төсөөллийг бий болгох вэ? Амьдралаа дэнчин тавьж буй баян болохыг хүссэн энэ залуу юу хийсэн болохыг судлавал;

  1. Бямба гариг бүр хамгийн дээд зэрэглэлийн хувцасыг өмсөн баячууд цугладаг ресторанд очин, зочдыг нэгд нэгэнгүй харж байснаа нүдээ анин тэдэн шиг баян болсон байдлаар өөрийгөө нүдэндээ төсөөлөн бясалгадаг байж. Үүнийгээ тасралтгүй давтана.
  2. Үнэхээр хүсч буй зүйлээ дэргэдээс нь харж төсөөлөх нь илүү хүчтэй. Энэ бол мөрөөдөл юмуу эсвэл бодит байдал юмуу ялгагдахааргүй тийм бодиттой бөгөөд жинхэнэ дүрс бичлэг болдог байх нь. Гэхдээ хүмүүс бодлынхоо фокусыг мөрөөдлийн дүрс бичлэг хийх гэдэг цэг дээр тааруулдаггүй. Ямар болохыг, ямар амьдралаар амьдрахыг хүсч байна вэ? Тэр мөрөөдлөө бодитоор очиж, харж болох бас төсөөлөх дадлагыг хийх хэрэгтэй.
  3. Тухайн үеийнхээ хамгийн том зочид буудлын зургийг олж аваад ширээн дээрээ нааж, тэр буудлынхаа эзэн болсноор өөрийгөө төсөөлдөг байсан хүн бас л эзэн нь болсон юм. Зүгээр л нэг ирээдүйн тухай мөрөөдөл зэргийн зүйл биш, бодит амьдрал ба мөрөөдлийн ертөнц хоёрыг ялгаж чадахааргүй болтол хүчтэйгээр VD хийдэг байжээ. Өдөрт хэдэн арван удаа бүр биеийнхээ бүх чадлыг барагдтал шүү.
  4. Ялагч шиг бодож, үйлдэж, төсөөлөх ёстой. Тэгвэл ялахын тулд ялалтаа төсөөлөх хэрэгтэй. /Амжилтын эздийг судлаад үзэх/
  5. Төсөөлөх чадвар чинь бодит байдлыг бий болгоно. Амжилт чамайг өөрөө тасралтгүйгээр хайгаад ирэх болно.
  6. Дисней өглөө бүр нойрноосоо сэрэнгүүтээ 2 нүдээ тас аниад Холливудын хамгийн сайн кино найруулагч болсон дүр төрхийг нүдэндээ харагдтал төсөөлдөг байж. Тэгээд чамархайдаа долоовор хуруугаа хүргээд чангаар ингэж хашгирдаг байж. “Миний төсөөлөх чадвар миний бодит амьдралыг бүтээх болно. Би Холливудын хамгийн шилдэг кино найруулагч” өөрийн компанитай болж, амжилтанд хүрснийхээ дараа өглөө бүр 7:30д ажилчдаа цуглуулан дээрх 2 зүйлсийг хийлгэдэг байжээ.

Орчин үеийн физикийн шинжлэх ухаан үүнд ямар тайлбар өгөх бол?

Дүрслэн төсөөлөх дадлага гэж юу вэ?

/“ Хүн өөрийгөө 1 % л өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” номонд/

Дүрслэн төсөөлөх дадлага нь гүйцэтгэлийг өндөр түвшинд хүргэн, ямар нэгэн зүйлийг оюун ухаандаа зураглаж, түүнийгээ бодит болгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралыг урьдчилан харж, түүнийгээ оюун ухаандаа дахин дахин зураглаж, уншихыг хэлдэг.

Одоо харин бодитоор нэгэн дасгалыг уншиж буй та дагаад хийгээд үзээрэй. За эхэлье. Босож зогсоод цээжэн биеэ арагшаа эргүүлнэ. За хэр их сунгалттай байна даа? Энэ хүртэл л сунаж чадахаар байна гэж үү? За тэгвэл одоо нүдээ аниад гараа 2 дахин урт сунаж, тэлж байгаагаар төсөөлж байгаад хийгээд үздээ. /өмнө нь хийж үзээд болоогүй/ Хүрэхгүй байсан гар тань хүрч байгаа биз.

Одоо та гайхаж байна уу? Энэ хүртэл л сунаж чадахаар байна гэж итгэсэн байсан таныг таны төсөөлөөд хийсэн саяны үйлдэл тань өөрчилж байгааг харлаа. Тэгэхээр дүгнэлт хийцгээе.

Хүний бие бол чаддаг, учир нь тархи булчин шиг хөгждөг бөгөөд тархиа, оюун бодлоо дасгалжуулах хэрэгтэй. Амжилт ба бүтэлгүйтлийг би өөрөө программчилдаг. Ухамсартайгаар чадна, чадаж байгаагаар аль хэдийнээ амжилтанд хүрсэн байгаагаар төсөөлөх чухал. Жишээлбэл, өглөө бүр Эзэнтэй болзож байгаагаар, фитнесд тууштай яваад үр дүн үзүүлж, тэмцээнд орохуйц болж байгаагаар, усанд чадварлаг сэлж байгаагаар, дуртай машинаа чадварлагаар унаад явж байгаагаар, сурахыг аялахыг хүсч буй улсдаа очсон байгаагаар төсөөл. Боломжгүй зүйл гэж байхгүй. Төсөөлөн бодно гэдэг амжилтанд хүрэх 50%.

Хэрвээ бид нимбэг жимсийг хэрчээд амталж байна гэж төсөөлөх юм бол бид амтыг мэдэрч, хэдийгээр амталж идээгүй ч гэсэн өөрийн эрхгүй шүлс ялгардаг. Тиймээс бид нимбэг жимсийг маш сайн төсөөлж чадаж байна гэсэн үг.

Их дэлгүүрийн жимсний тасгаас киви аваад арилгаж томоор хазаж байна гэж төсөөлөхөд яг одоо анзаарав уу –Аманд чинь шүлс ялгарч байгааг. Яг үүний адил бид өөрсдийн зорилгод хүрэх, хүссэн зүйлээ олж авах мөн нөхцөл байдал, үйл явдлыг өөрсдийн хүссэн хэмжээгээр болж өнгөрөөхийг төсөөлж чадснаар бид түүнийгээ мэдэрч, мөн тэр төсөөлөл, зургаа оюун ухаандаа удаан хугацаагаар хадгалж чадсанаар түүнийгээ бодит болгож чаддаг.

Мэдрэмжтэйгээр бүр бодитойгоор төсөөл. Юмыг аль болох бодит төсөөлөхөд тархинаас гарах үйлдэл хүчтэй байдаг. Бид бодолдоо хөгширлөө гэж бодвол хөгшин хүн шиг үйлдэлтэй болдог гэж үнэн үү? Бидний өөртөө итгэх итгэл бидний ухамсар болон бие махбодид маань хэрхэн нөлөөлж буйг доорхи кейсээс харцгаая.

Дүгнэлт: Хүмүүс өөрийнхөө итгэж байгаа дүр төрхтэйгээ адилхан болох үйл хөдлөлийг хийх чиг хандлагатай болдог. Тиймээс өөрийнхөө талаарх итгэлийг өөрчлөх хэрэгтэй болох нь тийм үү?

Төсөөлөл буюу оюуны зураглал нь таныг ямар нэг зүйлийг төгс сайн хийх, хүсч байгаа зүйлээ хийх зэргээ төсөөлөхөд нөлөөлөх ба тухайн зүйлийг бодитоор хийсэн бол гэсэн неврал бүтцийг сэтгэлзүйгээрээ бий болгож байдаг. Тухайн бодол төсөөлөл нь таныг бодитоор хийж байгаатай адил мэдрэлийн системийг идэвхижүүлж байдаг. https://news.mn/r/647612/

Толгой доторх давтлага нь янз бүрийн салбарт амжилт олох боломжийг нэг шатаар ахиулж чаддаг болохыг судлаачид батлажээ. Дараах 2 кейсээр дамжуулан бидний тархи бидний биед хэрхэн нөлөөлж байгааг харцгаая.

Төгөлдөр хуур тоглож чадаж буйгаар тархины үйл ажиллагааг хэмжсэн.
Гоал хийж чадаж буйгаар тархины үйл ажиллагааг хэмжсэн.

Зорилгоо биелүүлсэн юм шиг үйлдэл хийвэл гайхмаар зүйл тохиолдоно. Яагаад гэвэл бүх энерги чинь тэр зүг рүү урсах учраас тэр. Тэгвэл ялагч болъё гэвэл зорилтоо биелүүлсэн өөрийн амьд дүр төрхийг төсөөлөхөд өдөр бүр цаг гаргах хэрэгтэй. Төсөөлөл бол ямар нэг зүйлд БЭЛТГЭХ гайхалтай сайн арга юм.

Оюун санаандаа ямар нэг зүйлийг хийж байгаагаар эсвэл бэлтгэл хийж байгаагаар төсөөлөх нь хүсч байгаа зүйлээ хийхийн тулд юу хийх хэрэгтэйг чиглүүлэх сэтгэхүйн хэв маягийг бий болгож байдаг.

Өрсөлдөөнтэй спортонд биет ур чадвар төдийгүй хүчирхэг оюуны тоглолт бас шаардагддаг.Ихэнх сургагч нарын зөвлөж байгаагаар спортод 90% нь оюуны, 10% нь биеийн чадвар ашиглагддаг гэнэ. Тиймээс маш олон тамирчид биеийн тамирын дасгалтай хамтатган төсөөлөл буюу оюуны зураглалаар хичээллэдэг. Үр дүнтэй байхын тулд бусад ур чадварыг хөгжүүлдэгтэй адил оюуны зураглалаар
тогтмол хичээллэх хэрэгтэй.

Нэгэн хүүгийн төсөөллийн жишээг доор орууллаа.

Энэ кейс бол “Зуршлын хүч” номонд гардаг кейстэй тун адил байна.

Усан спортоор хичээллэж буй шавийгаа багш нь тэмцээнээс өмнөх бэлтгэлийн үед орой бүр тэмцээнд ялж буй өөрийгөө төсөөлөхийг унтахаасаа өмнө бодож төсөөлж байх даалгавар өгдөг. Тэгээд яг тэмцээн дээр сэлж буйгаар төсөөлөөд, тэнд дэмжиж буй хүмүүсийн хашгираан болон усны үсрэх чимээ нүүрэнд чинь яаж ойж ирж буйг болон шүгэл дуугарахаас дуусах хүртэл бүгдийг үлдээлгүйгээр төсөөлүүлэн сэлэх дадлага хийлгэдэг байсан байна. Усанд сэлэх бэлтгэлийн үед нь ч нүдээ аниад дахин төсөөлснийхөө дагуу сэл гэж бэлддэг байж. Эцэст нь юу болсон бэ? Тэмцээний өдөр ирэхэд түүний шилрүү санаандгүй ус орж сэлэх хурдыг нь хязгаарлажээ. Энэ үед нүдээ аниад сэлсэн яг л бэлдэж байсан шигээ. Тэгээд ялсан байдаг.

Спортод оюуны зураглалыг тамирчид бөмбөг шидэх, цанаар гулгах, усанд сэлэх, гүйлтийн уралдаан болон бусад зүйлс гэх мэт тусгай зүйлсээр амжилтаа зураглан төсөөлж, ур чадвараа хөгжүүлэхийн тулд ашиглагддаг. Үүнийг техник байдлаар ашиглан илүү сайн үр дүн, гүйцэтгэлд хүрэх боломжтой. Түүнчлэн илтгэл тавих, сайшаал хүртэх, урьдчилан бэлтгэх шаардлагатай бусад нөхцөл байдлууд гэх мэт бизнес, амьдралдаа ашиглах боломжтой.

Ялагч больё гэвэл ялагч шиг үйлд

Зоригтой больё гэвэл зоригтой хүн шиг үйлдэл хийвэл тийм болох болно.

Тэгэхээр төсөөллийн 4 хэсэг байдаг.

1. ДАВТАМЖ — бид хэр олон удаа хүссэн зүйлээ, зорилгоо давтаж төсөөлнө тэр хэмжээгээрээ түүнийгээ бодит болгож чадна. Зарим хүмүүс өдөрт 1–2 удаа төсөөлөх цагийг гаргаж байхад зарим хүмүүс хурдан үр дүнгээ үзэхийн тулд өдөрт 3–5 удаа буюу түүнээс ч их төсөөлөх цагийг гаргаж байх жишээтэй.

2.ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА — бид төсөөлөлөө нэг дор хэр удаан хугацаагаар төсөөлж чадна тэр хэмжээгээр бидний далд ухамсарт гүн хоногшдог. Далд ухамсарт гүн хоногшсноор бид дараа дараагийнхаа үйлдэл, ажил төрөлдөө түүнийгээ автоматаар тусгаж чадна гэсэн үг. Төсөөлөл нь хэдхэн секунд-ээс авахуулаад 10 минут, 30 минут… хугацаатайгаар байж болно.

3. ХҮЧТЭЙ болгох — үг хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ сэтгэл хөдлөлтэй хэлсэн үг бүүр хүчтэй. Яг үүнтэй адил төсөөлөл бас маш хүчтэй. Бид юу төсөөлнө түүнийгээ бодит болгож чадна. Тиймээс өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг төсөөлөлдөө нэмж өгснөөр улам хүчтэй болгодог.

4. ТОДООР төсөөлөх — төсөөлж байгаа зургаа маш тодорхой, дэлгэрэнгүй, өнгөтэй болгож чадснаар бид түүнийгээ илүү их мэдэрч, бодитой болгодог. Тийм ч учраас амьдралын “Таталцлын хууль”, “Тохирлын хууль”-иуд маш хүчтэй байдаг.

Хэрвээ бид гаргасан зорилгоо тодорхой болгож чадаагүй тохиолдолд төсөөлөхөд маш хэцүү. Яагаад гэвэл зорилго маань бүдэг бадаг байдаг учраас төсөөлөхөд ч гэсэн бүрхэг болно. Харин түүнийгээ дахин дахин бичиж, төлөвлөснөөр бид түүнийгээ илүү ихээр тодорхой болгох ба мөн төсөөлж, зураглана. Тиймээс өөрийн төсөөллийг тодорхой болгохын тулд юу хүсч байгаагаа тодорхой болгох нь зайлшгүй чухал юм.

Нүдэнд харагдахгүй байгаа тэр зүйлүүдийг харж, төсөөлж чаддаг хүн боломжгүй бүхнийг боломжтой болгодог. — Frank Gaines

Төсөөллийг 2 янзаар төсөөлнө.

Нэгдүгээрт: Өөрийгөө гадна талаасаа төсөөлөх арга. Өөрөөр хэлбэл өөрийгөө хөндлөнгийн нүдээр харж байгаагар төсөөлөх. Хэрвээ хэн нэгэн таны амжилттай байгаа тэр дүр төрхийг гаднаас тань харахад та ямар харагдах вэ? Мэдээж урам зоригтой, баяр хөөртэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, маш жавхаатай харагдана. Яг түүнийгээ төсөөлөх.

Хоёрдугаарт: Өөрийгөө дотор талаасаа төсөөлөх. Хэрвээ та амжилттай байгаа тохиолдолд танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж маш сайхан ааштай, сэтгэл өндөр, өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмж маш өндөр, эрч хүчтэй, хүсэл эрмэлзлээр дүүрэн байна, түүнийгээ мэдэрч, төсөөлөх хэрэгтэй.

Хүсч байгаа зүйлээ хэрхэн төсөөлөх вэ?

  1. Хэн нэгэн саад болохгүй чимээгүй газар оч. Нүдээ аниад хүрэхийг хүсч байгаа зорилго, зан ааш, шинэ ур чадварынхаа талаар бод.
  2. Хэдэн удаа гүнзгий амьсгал аваад амар.
  3. Тухайн хүрэхийг хүсч байгаа зорилго эсвэл нөхцөл байдлын талаар оюун санаандаа аль болох тодорхой төсөөл.
  4. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нэм.
  5. Үүнийг өдөрт 2 удаа 10 минутаар хий.
  6. Амжилтанд хүрэх хүртлээ хий.
  7. Энэ хугацаанд эерэг бодол санаа, хандлагыг хадгал.

Шинээр эхлэхэд оройтохгүй

Та одоо 33 настай хүсч байгаа ажлаа, мөрөөддөг хоббигоо хийхгүйгээр 10 жилийг өнгөрөөвөл тэр үед хэдэн настай болох вэ? 70 нас хүртэл амьдарна гэж тооцвол ямар сонголт хийснээс шалтгаалаад үлдсэн 37 жилдээ харамсан амьдарч ч болно эсвэл үнэхээр хийхийг хүссэн ажлаа хийгээд явж болно. Хаашаа явж хаана хүрэхээ мэдэж байгаа хүн түүнийгээ биелүүлэхэд л төв цэгээ тааруулан, үнэ цэнэгүй зүйлд цаг гарздахгүйгээр хүрч чаддаг. Тиймээс зорилго тодорхой бол учир шалтгаан нь хүчтэй болж, учир шалтгаан нь хүчтэй байвал зорилгоо биелүүлэх боломж нэмэгдэнэ.

Хэр хүчтэй, удаан, уйгагүй бодлоо төвлөрүүлнэ бодлын хүч тэр хэмжээний хүчээр хүчтэй нөлөөлнө. Муу ёр гэж ярихаасаа цээрлэдэг байсан учиртай бөгөөд амаараа юу тарина түүнийгээ хураана гэсэн үг юм. Амжилт ба бүтэлгүйтлийг би өөрөө программчилдаг тиймээс эерэг үг хэрэглэх хэрэгтэй юм. Энэ нь эерэг өгүүлбэр нь одоо цаг дээр байна. Маш тодорхой төсөөлж бичнэ. Жишээ нь: Хотын захад зүүн тийш нар луу харсан 3 давхар 3 өрөө г.м

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet