Хорвоо дээр амьдрахаа “болих” гэдэг ганц үг байхад л дуусгаж болохоор аюултай байдалд ч бид найдвар алдахгүй байдаг шалтгаан нь биелүүлэхийг хүсдэг мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө чин сэтгэлээсээ тэмүүлж, өөр өөрийнхөө дээврийн хонгилын өрөөнд сууж, тасралтгүйгээр тэмүүлж байдагт байгаа юм.
Мөрөөдөж, төсөөлж чадаж л байвал тэр зүйл биелэх боломжтой. Санаанд чинь, сэтгэлд чинь л багтаж л байвал биелэх боломжтой. Төсөөлөл ба бодит байдлыг ялгаж чаддаггүй тархины онцлог бол төсөөллийг бодит байдлаар хүлээн авдаг. Тэгвэл энэ онцлогийг ашиглан тогтмол 30 минут гаргаад, амжилт олж байгаа өөрийгөө төсөөлвөл яаж байна вэ?
Максвел Мальц /Америкийн гоо сайхны мэс засалч эмч/ “Psycho-cybernetics”-н тухай 40 жилийн турш ажилласан ажлынхаа судалгааны үр дүнд доорх дүгнэлтийг хийжээ.
- Өдөрт 30 минут сэтгэлийнхээ гүнд аль хэдийн амжилт олсон байгаагаар өөрийгөө нүдэндээ харагдтал төсөөлөөд үзээрэй. Тэгвэл жинхэнээсээ амжилтанд хүрнээ гэж.
- R-VD гэдэг нь Vivid Dream Realization гэх үгний товчлол бөгөөд цаашид VD гэж бичсэн байгаа.
Кейс:1 Амжилттай суралцах төсөөлөл
Гоц ухаантан, суут ухаантан хүмүүсийн уураг тархинд бета-эндорпин ялгарч, бүх анхаарал нь төвлөрдөг байна. Харин норадреналин хэмээх гармон дээрх гармоны эсрэг үүрэг гүйцэтгэдэг. Сөрөг бодол орж ирэхэд энэ норадреналин ялгарах бөгөөд тархинд бетаэндорпин ялгарахыг зогсоож эсрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Норадреналин ихээр ялгардаг хүний онцлог:
- Сурах сонирхол байхгүй
- Хичээлд дүргүй
- Ойлгохгүй, шалгалтанд итгэлгүй ханддаг.
Норадреналин-Кобра могойн хорны найрлаганд ордог архи, тамхинд донтсон хүний тархинаас илэрдэг байх нь.
Хичээлдээ санаа зовж, шалгалтанд унах вий гэж айна. Хичээл хийх үнэхээр сайхан учраас дуртайяа хийж байгаагаар өөрийгөө хүчлээд ч төсөөлж чаддаггүй мөртлөө хичээлээс болж зовж байгаагаар бол амархан төсөөлнө. Амжилттай дүн, төсөөллийг төсөөлж чадахгүй мөртлөө энгийн нэг дүн, эсвэл шалгалтанд унаж байгаагаар, өөрийнхөө амьдралын хүсэл мөрөөдлийг сүйтгэж байгаагаар өдөр бүр өөрсдийн уураг тархинд кобра могойн хорны найрлага бүхий хорт бодисыг ялгаруулснаар бетаэндорпины үйл ажиллагаа удааширч бүр зогсдог. Шалгалт ойртоод байдаг хийсэн хичээл байхгүй, урьдчилсан шалгалтын дүн огцом доошилсон ирээдүйгээ бодохоор санаа алдаад байгаа бол тэгэх тусам өөрийгөө тэнцэж байгаагаар төсөөлөөрэй. Бодит байдал дэндүү хатуу, толгойд тань “боломжгүй” гэх үг л орж ирч байна уу? Гэхдээ өөрийн мөрөөдлөөс ухарч орхиж чадахгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн учраас зориудаар шалгалтын эерэг VD-г хийж эхэлсэн байна. Энэ эерэг VD нь түүний тархийг бетаэндорпин болон альфа долгионоор зайгүй дүүргэсэн байна. Чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ, яаран байж, нүдэндээ харагдтал өөрийн хүссэн дүр зургийг зураад л зураад л бай!
Харвардын ИС-н судалгаагаар эсийн идэвхжүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Даалгавараа хэрхэн амжилттай хийж, шалгалтаа 100% өгөх вэ?
- Даалгавараа амжилттай хийж дуусгаж байгаагаар өөрийгөө төсөөлсний дараа даалгавараа хийх
- Зүгээр даалгавараа хийнэ.
Үр дүн: 1. хэсгийн даалгаврын биелэлт 100% зөв байсан.
2. хэсгийнх 55%-с хэтрээгүй.
Англи хэлний шалгалтандаа унасан сурагчид “Би англи хэл дээр уран зохиол бичин, утга зохиолын шагнал авах болно”, “Би бүх хичээлдээ А+ авах болно”гэж хэлээд VD хийлгэсний дүнд Колумбын ИС-г улаан дипломтой төгссөн байна. Мөн 7 удаа сурах чадваргүй хэмээн дүгнэгдэж, 14 удаа сургуулиа хаяж, 17 удаа эмэнд мансуурагч залууг “Өдөрт хэдэн 10 удаа-Би суут ухаантан. Би өөрийн цэцэн мэргэн ухааныг ашигладаг” гэх өгүүлбэрийг чангаар уншуулан төсөөлүүлдэг байсан байна. Тэр залуу ИС төгсөн, докьор болж, 13 ном бичин, дэлхийд танигдсан хүн болжээ.
Кейс:2 Бодол эд хөрөнгийг дууддаг төсөөлөл
Эндрю Карнегийн 6 зарчим:
- Хүсч буй мөнгөнийхөө хэмжээг тодорхойл
- Тэр мөнгөтэй болохын тулд юу хийхээ шийднэ.
- Тэр мөнгө миний гарт орох өдрийг яг тодорхойлно.
- Тийм мөнгөөр юу хийх тухай төлөвлөгөө боловсруулна.
- Цаасан дээр буулгаж бичнэ.
- Цаасан дээр бичсэнээ тогтмол 2 удаа өглөө, орой чанга тунхаглана.
Хамгийн чухал нь тэр хүсэж байгаа мөнгөө, тэр тогтоосон өдрөө гартаа авсан байгаа өөрийнхөө тархийг нүдэндээ харагдтал төсөөлөх л юм.
Даалгавар: Авахыг хүсч буй мөнгөө төсөөлөн бичнэ үү.
- 10'000'000 төг
- 2022–2–1 өдөр НӨАТ-н баримтаа авна
- 2022–3–1 өдөр авна.
- Хадгална. Гал тогоо, шкаф хийнэ.
- Чангаар тунхаглана.
Сэтгэлийнхээ гүнд өөрийгөө яаж илүү сайнаар төсөөлдөг байсан багынхаа төрхийг, тэр бодлынхоо дүр зургийг сана. Машинаа бариад явж буй үзэсгэлэнт эмэгтэйг төсөөлөөрэй.
-300'000 вонтой. Гэхдээ принтер авах хэрэгцээ байгаа. Гэвч 600–800'0 вон учир авах боломжгүй түүнд 2 сонголт байна.
- Принтер авахаа болих
- R=VDг хэрэглэх /нүдэндээ харагдтал төсөөлөх/
Гэртээ хувилагч орж ирж байгаагаар нүдэндээ харагдтал цаг хугацаа, орон зайг даван, бүх хүч чадлаа дайчлан төсөөлсний дараа дэлгүүрээс авсан сонингийн буланд реклам “Хуучин хувилагч онцгой SALE” 340'0 won гэжээ. Тэр өдөр хувилагч гэрт нь ирсэн түүх ийм билээ.
Кейс:3 Мөрөөдлийн нөхөр болон гэр бүлийн төсөөлөл
Зүгээр л сууж байгаад юм яриад эхэлмэгц л ухаангүй дурлаж, таны араас хөөцөлдөн, тантай байхдаа л аз жаргалтай болж байгаагаар нүдэндээ харагдтал төсөөлөх юм бол амьдрал дээр тохиолддог гэх зүйлийн тухай. Судалгаагаар 10 долоон хоногийн турш өөрийгөө үерхэж, аз жаргалтай байгаагаар нүдэндээ харагдтал төсөөлсөн байна. Үүний үр дүнд үнэхээр чин сэтгэлээр төсөөлж байсан хүний 34% нь 6 сарын дотор үерхжээ.
Мөрөөдөж байгаа тэр хүнтэйгээ уулзаж, хайрлан дурлаж, хуримламаар байвал тогтмол цаг гарган, сэтгэлийнхээ гүнд кино хийгээрэй. Сэтгэлийг нь татахыг хүсч байгаа хүн байгаа юу?-Тийм бол, хараад л сэтгэл догдлох, сэтгэлийг нь бүрэн эзэмдэж байгаагаар нүдэндээ харагдтал төсөөлөөрэй.
- Учрахыг хүсч буй хүнийхээ зан чанар, гадаад төрх, мэргэжил, хөрөнгөний хэмжээ, шашин зэргийг тодорхойлоорой.
- Хувь тавилангаар учирч, уулзсан мөчөөс эхлэн тэр хүн өөрт нь татагдан дурлаж, гал халуун байгаагаар төсөөлөөрэй.
- Тусгай цаг гарган бичсэнээ чангаар унших
- Чанга уншсаны дараа сандал дээр суух юмуу хэвтээд нүдээ анин бичсэн бүгд биелэж буйгаар тайван төсөөлөх
- Эсвэл зурган албум хийх. Төстэй зураг, бэлэг болгон авах зүйлийн зураг, хамт аялахыг хүсч буй зураг, хуримаа хийж, аялахыг, хамт амьдрахыг хүсч буй газар гэх мэт
- Энэ VD биелэнэ гэдэгт бат итгэлтэй байх. Эргэлзэж л огт болохгүй. Энэ зургаа чин сэтгэлээсээ үз. зурганд байгаа үзэгдлийг яг жинхэнэ болж байгаа юм шигээр бүх хүчээ дайчлан төсөөл.
- Хайрын тухай кино үзээд гол дүрийг өөрийгөө гэж төсөөл.
Даалгавар: Учрахыг хүсч буй хүнээ ямар байгаасай гэж хүсч байгаагаа бичнэ үү.
Миний хувьд итгэл үнэмшилийг минь сонсоод Бурханы тухай судлаж, гэрийхэн нь эсэргүүцсэн ч зоригтойгоор даван туулж чадах, итгэлийн замыг сонгох шийдвэр гаргах зоригтой нэгэн.
Худлаа ярьдаггүй, үг дуу цөөнтэй төлөв төвшин ч зөөлөн дулаахнаар хайраа, сэтгэлээ нээлттэй илэрхийлдэг, өөрийн гэх үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ бат, шударга шулуун, ядрахыг мэддэггүй, тусч, хүн чанартай, өгөөмөр, ажил төрөлдөө чадварлаг, зоригтой, эршүүд, сэтгэлийн тэнхээтэй, төлөвшсөн, спортод дуртай, фитнесээр хичээллэдэг, 175–180 см, том шөрмөслөг гартай, хөгжилтэй биш байсан ч би хөгжөөчих нь, гэр бүлдээ цаг гаргадаг, хөдөөний амьдралд хайртай тийм байгаасай гээд мөрөөдөж байна. Мөн бид 2 жижиг жип авна.
Кейс:4 Эрүүл мэндийг хамгаалагч төсөөлөл
Хайр бол эрүүл байлгагч хүч юм. Сэтгэл санааг эмчлэх хайрын VD.
- Нам гүм газар ороод 2 нүдээ анина.
- Сэтгэлийнхээ гүндээ төсөөллийн тайз бий болгоорой.
- Тэр тайзан дээр таны сэтгэлийг шархлуулсан хүн, уурлуулж, гомдоосон, өширхсөн хүмүүсийг уриад авчир.
- Тэдэнлүү өөрийнхөө сэтгэгдлийг илгээхээсээ өмнө эхлээд энэ талаар бодоод үзээрэй. Та хэн нэгэнд өөрөө мэдэлгүй сэтгэлийн шарх өгсөн байж болохыг, хэн нэгнийг уурлуулсан байж болохыг. Тэгээд тэр үнэнээ хүлээн зөвшөөрч “Хүн гэдэг төгс төгөлдөр байж чадахгүй. Би ч, тэр хүмүүс ч тэр”
- Тэр тайзан дээр өөрийгөө уриарай.
- Таныг зовоосон тэр хүмүүстэй нэг нэгээр нь гар барьж, “Таныг уучилж байна. Танд амжилт хүсье” гэж хэлээрэй. Тэгээд халуун дулаанаар тэврэх юм бол маш сайн.
- Гар барьж дуусаад, сайхан инээмсэглээрэй. Үнэнээсээ. Болж өгвөл тэр үедээ жинхэнээсээ инээх ёстой шүү.
Даалгавар: Өглөө босоод нэг удаа, тэр өдрийн ажлаа дуусгаад нэг удаа, тэгээд унтахын өмнө өдрийн 3 удаа хайрын VD хийгээрэй.
- Гүнзгий амьсгал авч, дэлхийгээр дүүрэн байгаа “хайр” энэ агаартай хамт орж, цээжийг минь дүүргэж байгаагаар төсөөлнө. Удаанаар амьсгалангаа тэр “хайр” бүх биеэр тарж байгаагаар төсөөлнө. Энэ үед хайрыг дулаахан гэрлэн бөөрөнхийгөөр төсөөлбөл бүр сайн. Эсвэл хэн нэгэн таныг үнэхээр хайрлаж байх үеийн дурсамжийг давтан дурсах юм уу, амьдралынхаа хамгийн аз жаргалтай, баяр хөөртэй мөчийг дурсаж болно.
Кейс:5 Сэтгэл санаагаар өөрийгөө эмчлэх төсөөлөл
- Жин ихтэй хэмжээ багасан багассаар бүр мөсөн үгүй болж байгаагаар төсөөлөх
- Толинд хараад гайхалтай fit харагдаж байгаагаар төсөөлөх
- Жин дээр зогсоод, хувцас өмсөхдөө гээд өөрийгөө үнэхээр аз жаргалтайгаар, санаа зоволгүй хувцаслаж байгаагаар төсөөлөх
- Fitness дээр очоод багш сайжирч, алга ташин баяр хүргэж, бахархаж байгаагаар төсөөлөх
Ямар дүр төрх харагдаж байна вэ? Үнэхээр дээрхийг нүдэндээ харагдтал, бодит байдлыг ялгахгүй болтлоо ургуулан төсөөлж байсан хүмүүсийн 22.2% бүр мөсөн шинэчлэгдсэн. АНУ-н дотрын эмч Д. Еопра: Уушигны хорт хавдартай өвчтөнүүдэд үндсэн эмчилгээтэй хавсран төсөөллийн эмчилгээг хийв. Өдөрт хэд хэдэн удаа “Би эдгэж байна. Миний өвчин бүр мөсөн эдгэж байна!” гэж чангаар хэлж, эдгэж байна гэж өөрийн дүр төрхийг нүдэндээ харагдтал төсөөлөн бодохыг шаардан хүссэн байна. Энэ төсөөллийн сэтгэл зүйн эмчилгээн аргаар итгэж, хэрэгжүүлсэн өвчтөнгүүд бүр мөсөн эдгэсэн гэнэ.
БОДИТООР ИЛҮҮ САЙН ТӨСӨӨЛӨХИЙН ТУЛД
- Зураг авахуулах арга нь зорилгодоо хэд дахин хурдан хүрэхэд тань тусална. Авахыг хүсч буй машиныхаа дотор сууж, өмнө нь зогсож байгаагаар зургаа авхуулаарай. Энэ зургийг байнга харж, нүдэндээ харагдтал төсөөлөөрэй. Тэгвэл жинхэнээсээ тийм болдог юм. Зав гарах бүртээ зургаа дэлгэн нүдэндээ харагдтал ургуулан бодоорой.
- Байршилын арга нь мөрөөдөлтэй чинь холбоотой газарт очно. Тэндээ хэсэг байж, мөрөөдөл маань биелэснээр хүчтэйгээр төсөөлнө. Тэр газартаа байнга очиж VD хийх. Мөрөөдөл тань бодит болтол.
- Чангаар тунхаглан хэлэх аргын нууц нь үгийн хүч юм. Найз, гэр бүлийнхээ хажууд би чадахгүй юм шиг байнаа гэх мэт бүтэлгүй үг хэлээд байвал ялагдал бүтэлгүйдэл л ирнэ. Ямар үгийг тогтмол давтвал тархи тэр үгэнд итгэдэг. Өглөө бүр “Сэтгэл санаа сайхан байна. Бие маань сэргэлэн цовоо байна. Нисмээр сайхан байна. Амжилттай өдөр байна” хэмээн хашгирч үнэхээр тийм байгаагаар өөрийгөө төсөөлөөд үзнэ үү.