Дахиад л би …

elsunfl
1 min readFeb 22, 2020

--

2020/02/23 00:40

Дахиад л би …

Хүчгүй сул дорой би…

Эргэн тойрондоо дуудах нэгэнгүй болчихсон би…

Өөрийгөө ийм өвдөлттэй, өрөвдөлтэй байдлаар 2 сарын дараа дахин олж харж байгаа би…

Хүнд хэцүү ийм үед хаа нэгтээгээс гараад ирээч. Зүгээрдээ гээд намайг аргадаач. Тэврүүлээд ч болов жаахан ч гэсэн уужуу амьсгал авмаар байна.

Яагаад ийм үед байхгүй байгаа юм бэ?

Одоо зүгээр үү, яасын гээд асуувал уйлчих гээд байна. Ямар ч хүчгүй болчихоод байна.

Гэхдээ Эзэн минь надад одоо Таниас өөр туслах хэн ч алга.

Хамт байж, хажууд минь байж, хоолойн дээр тулаад, цээжнээс гарын үзүүр хүртэл чимчгэнэж өвдөөд байгаа энэ өвдөлтөөс минь нимгэлээч…

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet