Биеийн хэлэмж буюу body language харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай

Та хэн нэгэнтэй харилцахдаа нөгөө хүнээ унших хэр чадвартай вэ?

elsunfl
5 min readJul 16, 2020

Ажилд орох эсвэл бизнес уулзалтанд очиход таныг ярьж эхлэхээс өмнө таныг түрүүлж илэрхийлдэг зүйл бол биеийн хэлэмж болон хувцаслалт, дүр төрх 3 юм. Харагдаж байгаа дүр төрх чинь шууд утгаараа биеийн хэлэмжээр нөгөө хүнд хүрдэг. Үг яриа 25%, биеийн хэлэмж 85%-иар уулзаж байгаа хүнд хүрдэг. Иймээс л “Таныг нэг ч үг хэлж амжаагүй байхад хувцас тань түрүүлж дуугардаг” гэх үг байдаг. Энэ нь тэр хүн таныг уншиж байна гэсэн үг юм. Тиймээс хүнтэй гар барихаас эхлээд тэр хүн таныг болон та тухайн хүнээ тодорхойлж эхэлдэг. Таны эхлэж гаргаж байгаа үйлдэл тань бүх зүйлийн суурийг тавьж байдгийг санаарай.

Гар барин мэндлэх тухай

Гар барих мэндлэхэд гаргадаг алдаатай үйлдлүүд:

✖️Хэт сэгсрэх

✖️Хэт чанга атгах

✖️Алгаа доош нь харуулан ихэмсэг байдал төрүүлэх

✖️Өөр тийш харангаа гар барих

✖️Утсаар ярингаа гар барих

✖️Хэт сулбагар атгах

☑️Гараа уртаар сунгаад, бүтэн атгаж, нүдрүү нь эгцлэн инээмсэглэн хараад, 2–3 удаа сэгсрэх нь зөв. Энэ нь юу илэрхийлж байна вэ?

-Та өөртөө маш итгэлтэй байгааг,

-Би ярилцлага, уулзалтыг удирдана гэдгийг,

-Тантай уулзахдаа тун баяртай байгааг илэрхийлдэг.

Гар барин харилцааг эхлэх нь нөгөө хүндээ хайрлах, хүндлэх, сонсох, сонирхох маш гүн сэтгэгдлийг үлдээдэг. Мөн түрүүлж гар өгөн мэндлэх нь маш том хүндлэл гэж үздэг.

Хичнээн тэр хүн өндөр албан тушаалтай байсан ч гар барин мэндлэхдээ алдаатай байсан бол шууд сэтгэл зүйн хувьд хаалт үүсгэж, үл хүндлэх сэтгэгдэл төрүүлдэг. Иймээс хүмүүс хоорондын харилцаанд биеийн хэлэмж чухал нөлөө үзүүлж байдгийг тэр бүр анзааралгүй өнгөрөөх, тухгүй мэдрэмжийг авч байдаг.

Биеийн хэлэмжээ зөв илэрхийлэх тухай

Хүнтэй яаж харьцана эргээд яг тийм хариуг авна гэдгийг санаж байх хэрэгтэй.

“ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ”

Өөрийн мэдэлгүй алдаатай биеийн хэлэмжээр буруу сэтгэгдэл төрүүлдэг үйлдлүүд байдаг. Үүнд:

1. Үл ялиг бөгтийх байдал, унжгар төрх

Энэ нь ямар ч хүнд таны чухал яриа хүрэхгүй гэсэн үг. Та чухал зорилго, төлөвлөгөө ярьж байсан ч биеийн хэлээр тэгж хүрэхгүй байдаг гэсэн үг юм. Иймээс биеэ цэх авч явах нь их чухал. Сандлынхаа 1/3 дээр суух гээд л ярьдаг. Энэ бол цэгцтэй суух, дуу хоолой бүтэн гарах, мөн цэх суусан хүнээс зөв биеийн хэлэмж гардаг юм.

2. Гараараа элгээ тэвэрч, хөлөө ачин, сандлаа налан суух

Энэ бол инстинктээрээ нөгөө хүндээ дургүй, харилцахыг хүсэхгүй, үл хүндлэж байгаа илэрхийлэл бөгөөд “Уучилаарай, би тантай харилцмааргүй байна” гэсэн эсрэг биеийн хэлэмж юм. Ийм үед ямар ч сайхан ашигтай санал, бизнесийн санал ярих нь оновчгүй юм. Тэгвэл ийм хүнтэй хэрхэн харилцах вэ?

-Тухайн хүний хүслээр ярилцах, хүслийг нь сонсох хэрэгтэй.

-Халуун кофе уух уу? гэж хэлэн сэтгэл зүйд нь нөлөөлөх алхмыг хийх хэрэгтэй.

3. Усны зөв хэрэглээний тухай ярих гэж байгаа бол тухайн сонсож буй хүнд бидний ууж буй ус ийм ийм муу гэж өөр лүү нь хандан довтлож ярихаас илүүтэй аль болох өөрийнхөө амьдрал дээр тулгуурлан яривал илүү хүлээж авна. Нэг үгээр тэр хүнийхээ талд орж ярих гэсэн үг.

4. Хүн ярьж байхад бөгжөө эргүүлэх, үсээ оролдох, балаа дуугаргах, доош харах, хөлөөрөө оролдох, утсаа оролдох зэрэг нь нөгөө хүнийг үл хүндлэж байгаа мэт санагддаг тул аль болох нүдрүү нь харж яриаг нь сонсох хэрэгтэй. Хэрвээ тантай ярилцаж буй хүнээс ийм үйлдэл гарвал энэ хүн стрессдэж, юу ч хүлээж авахгүй байгаа гэсэн үг болохыг биеийн хэлээр нь мэдээд аваарай.

5. Шилэн хүзүүгээ маажиж, өөрийгөө оролдох, хүрэх зэрэг нь худлаа ярьж буйн илрэл байдаг. Хэрвээ таны харилцаж буй хүнээс ийм үйлдэл гарвал ганцаарчилж уулзан, асуух хэрэгтэй.

6. Үл тоох: Ярьж байх үед нөгөө хүн чинь өөр тийш харах, янз бүрийн юм бодож, харц нь өөр тийш харах үйлдэл.

7. Инээмсэглэхээ мартах

Яриагаа эхлүүлэх болон ярианы явцад хөнгөн инээд өгч чаддаг байх хэрэгтэй. Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй юм. Энэ нь уур амьсгалыг зөөллөж, тайван, эерэг болгодог.

8. Олон хүн таныг сонсож байгаа үед та ярьж буй зүйлээ сайн мэдэж байгаа ч гэсэн дуу хоолойны өнгөө тогтвортой, тогтуун, зөөлөн хэмнэлтэйгээр үгээ маш тодоор хэлэх хэрэгтэй. Тайзан дээр алхаж ярихад хүмүүсийн анхаарал таны ярианд бус алхаанд чиглэдэг тул мөн алхаагаа хянах хэрэгтэй.

9. Та маш богино хугацаанд, маш тодорхой хариултыг хэрхэн яаж авдаг вэ?

Хүний анхаарал эхний 15 минутанд л төвлөрч, сайн сонсдог. Тиймээс л HD Mongol телевизийн Өглөө хөтөлбөр 15–20минут болоод л байраа сольж, өөр өөр яриаг богино хугацаанд зөв хүргэж, олон үзэгчдийн хүртээл болдог. Та ярих гэж байгаа зүйлийнхээ хамгийн гол чухал хэсгийг заа жоохон буу халж байгаад сүүлд нь ярья гэвэл тийм ч зөв шийдэл болохгүй учир түрүүлж ярих нь чухал юм. Үүнийг харилцаанд пирамидын арга ашиглах гэдэг. Гол point хэсгээс доош задлан ярих гэсэн утгатай.

Биеийн хэлэмжээрээ зөв бөгөөд эелдэг байдлыг хэрхэн илэрхийлэх вэ?

•Кэйс:1 Хоцролтонд хандах хандлага

Та кофе шопт нэг хүнтэй уулзахаар тохиролцоод цагаасаа түрүүлж ирсэн эсвэл цагтаа ирсэн тохиолдолд чимээгүй л сууж бай. 5минут хүлээ, 10, 15 минут хүлээ. Тэгээд маш боловсоноор хүндэтгэлтэйгээр “би таныг хэлсэн цагтаа хүлээгээд явлаа” гээд маш нөхөрсөг мессеж үлдээгээд явж чаддаг байх хэрэгтэй.

•Кэйс:2 Шидэт үг

Хүнийг халуун дотноор угтаж авах (айлд ирсэн гийчин, хурим, төрсөн өдөр) чухал шиг үдэх нь ч бас маш чухал. Гэрт ирсэн болон эвэнтэд чинь ирсэн бүх хүнд ирсэнд нь талархаж, үдэлт хийх хэрэгтэй. Хүн нэг бүрт халуун дотно сэтгэгдэл үлдээх нь чухал. Тэр хүнд энэ нь том хүндлэл өгч байгаа хэрэг юм. Та “сэтгэлээсээ баярлалаа, ирсэнд нь талархаж байгаагаа хэлэх нь” тухайн хүндээ халуун дулаан дотно сэтгэгдэл үлдээдэг. Нэг хүний ард мянган хүн бий гэдгийг мартаж болохгүй. Хүндлэл авсан хүн эргээд маш сайхан зүйлийг гаргадаг.

Нэг бүрчлэн хүмүүстэй гар барьж, нүдрүү нь харж, ирсэнд баярлалаа, цаг гаргасанд баярлалаа гэсэн хэдхэн шидэт үг бий. Эхний хэдэн хүнтэй гар барин мэндлээд, сүүлийн хүмүүсийг орхигдуулсан байдаг тул хэнд анхаарлаа хандуулахаа ерөнхийд нь анхаарчих хэрэгтэй. Гар барих, талархсанаа илэрхийлэх нь уулзалт, ярилцлагыг авардаг зүйл юм.

@Source:Smart pro podcast

#28 Монгол HD телевизийн хөтлөгч Ариунтунгалаг-”Харилцаанд пирамидын арга ашиглах нь”

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet