Тийм ч муу зүйл бишээ тэд чамд таалагдана. Хоёулаа энэ амьдралд уйдах боломж олгохгүй байцгаая.
Цас орж байхад дээшээ харж хэвтээд амаа ангайя.
Одон орон руу очиж, дурангаар сар оддыг харцгаая
Сиси кинон дээрх шиг том цэнгүүнд ёслолын хувцастай очьё
Өндөг толгойндоо хагалж идээд саунд хамт хоноё
Өлсвөл ногооны талбай руу хулгайгаар орж, лууван сугалж идье
Зуны үүр цайх үеэр хөдөө гаръя
Найзуудтайгаа хамт хүнсээ цуглуулаад майхантай аялалд гаръя
Дарс амтлахаар явъя
Далайн эрэг дээр тансаг оройн зоог барьцгаая
Автобусанд хамтдаа чихэвч зүүгээд ард түмэндээ дуу дуулж өгье
Орой нэг нэгэндээ дуу дуулж өгөөд хажуулдъя
Гоонж платьтай нааят орж, сэгсийтлээ бүжиглэж хамтдаа эргэлдье
Нэг сар чатлахаа болиод, бие биедээ зориулж захиа бичицгээе
Үүрээр сэрж, уул уруу авирч, уулан дээрээс магтаал өргөе
Шөнийн галт тэргээр Москва оръё
Хамтдаа библи уншъя
Хоолоо бэлдэж аваад том модны мөчир дээр суугаад идэнгээ, нуурыг ажиглаж, шувуудыг дуулахыг сонсъё
Бие биенийхээ аманд хоолноос нь хийж өгч үзэх үү
Керамик урлал бас гуашаар ирээдүйгээ зурж үзэцгээе
Гар гараа бариад тэнгэр өөд Түүнд хамтаар залбиръя
Сүүлийн үзвэрийг хамгийн хойд эгнээнээс үзэцгээе
Алтай Таван Богд руу авиралт хийж үзье
Гудамжинд гитартайгаа хамгийн сайн чадах 3 дуу дуулаад, малгайгаа газар тавина
Хүнсний зүйлс тор дүүрэн аваад нэг ядруухан айлд аваачиж өгцгөөе
Буурай эмээ, өвөө дээр очиж хамтдаа гэрийг нь цэвэрлэж, усыг нь авч өгье, тэгээд залуу насных нь тухай сонсож сууя
Уран зургийн галлерейд болзоо хийе
Зарим орой өрөөндөө дуу тавиад бие биедээ дурлатал сайхан бүжиглэцгээе
Эсвэл голын хажууд ногоон зүлгэн дээр майхангаа бариад хэвтэцгээе
Бүтэн өдөржин утсаа салгаад юу ч хийхгүй кино үзэж өнгөрөөе тэхүү тэхүүдээ?!
Маргааш нь надад зориулж breakfast бэлдэж өгөөд ажилд минь явуулаарай
Хамтдаа амьдралдаа хийх зүйлсийн жагсаалт гаргаад эхнээс нь хийх зүйлсээ төлөвлөцгөөе.
Ирээдүйн чамдаа хэлье, бидэнд хийх зүйлс их байна жүү.
#fromVinari