2021–7–15 00:21
Яг одоо би ганц хүний майхнаа том модны доор бариад, пүүгээндээ шургачихаад, магтаалын дуугаа сулхан тавиад, цонхоороо түм буман оддыг харан Түүнд талархал өргөөд хэвтэж байна. Ямар сайхан байна гээч!
Хөгшин ээж минь бага байхаас зун гадаа унтуулж, оддыг харуулаад “Тэр бол оросын хиймэл дагуул… тэр бол шанага долоо, зах од…” гээд л зааж, бас төсөөллийн үлгэрийн ертөнцөд аялуулан зуны өдрүүдийг утга учиртай болгодог байж билээ. Ингээд бодоход эмээ, өвөө минь амьдралын минь нэг хэсэг болсонд нь гайхалтай санагдаж байна.
Цаашдаа Алтай Таван богдын аялалд бэлдэхийг хүсч байна.
Би ийм амьдралд хайртай. Би зуны чилл хэсэгт дурласан бор бүсгүй.
Цэцэрлэг хот, Архангай аймаг