Анхны үнсэлт

elsunfl
3 min readMar 18, 2020

--

Эрт урьдын явдал

Өөрөөсөө ах залуутай болзож байхдаа нэг орой анх удаа түрүүлж үнсэх аягүй зоригтой үйлдэл гаргасан нь…

Анх удаа үнсэлцэж үзсэн нь энэ юм. Кинон дээрээс л харж байснаас мэдэрч байгаагүй надад үнсээд л боллоо гээд зориглосон үйлдэл өөр сайхан гэх мэдрэмжийг өгсөн юм. Уруулаа хүргээд болдог гэх бодлыг өөрөөр үнсэж эхлэхэд миний зүрхэн дотор өнгө өнгийн салют буудаал үүү аааа одоо би яанааа гайхаж байсан ч үүнтэй зэрэгцээд нүдээ аниад цаг хугацаа удааширч байгааг мэдэрсэн. Гэрлүүгээ орох гээд алхахдаа согтуу хүн шиг алхаагаа ч мэдрэхгүй, зүрх минь цээжиндээ багтаж ядан хурдтайгаар цохилж байгааг гараа даран мэдэрч хэсэг чимээгүй гайхан зогссондоо. Жаахан байждээ гэртээ ороод унтаж чадахгүй баахан хөрвөөж унтаж билээ. Нөгөө хайрын даавар окситоцин ялгарсан нь энэ байх.

Тэрнээс хойш яг тийм сэтгэл догдлом мэдрэгдэж буй үнсэлт байдаггүй цор ганц байдаг юм байна гэж бодсон. Анхных болохоор тэр байх л даа. Гэхдээ магадгүй дахин ийм мэдрэмж өгөх хүнтэй дахин таарах болно.

Заа хуучны дурсамж бүхий нийтлэлийг минь уншсан та яг над шиг ийм нандин мэдрэмж авсан бол гайхалтай л гэж хэлье дээ.

Лаачин Б. Энхмаагийн болон Ид шидийн орны Ч. Ганжавхлангийн хамгийн сэтгэлд тод үлдсэн бичвэрийг дор орууллаа.

…Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү.
Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?! Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла!!!
Дурласан залуугийнхаа төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин болзчихоод шөнөжин түүнийгээ зүүдлэж хоноод, олноос тасарч хэсэгтээ ганцхан хүний төлөө амьдраад тэгээд нээх удалгүй бүтэлгүй дурлал байжээ гээд дэрээ нэвтэртэл хэд хоног уйлж, найзууддаа түүнийг муулж суух ч бас л сайхан шүү дээ…
Гэхдээ дурлал хэнийг ч голдоггүй хайр хүн бүхэн дээр ирдэг болохоор чин хайраа олтлоо учралын бүх өнгөөр дурсамжаа будаарай. Бид чинь амьдарч байна ш дээ… /Ч. Ганжавхлан/

…Гэхдээ би богинохон харилцан яриаг хүсэхгүй байна. Чи над руу зүгээр л “Сайн уу?” гэж хэлэлгүйгээр зурвас бичиж бай. Яагаад өнөө өглөө эгчдээ уурласнаа бас яагаад чиний хүзүүний зүүн талд европ тив шиг хэлбэртэй сорив байдгийг хэл. Эмээгийнхээ гэрт өнгөрөөсөн тэр нэг зуны тухай тэмдэглэл бичиж над руу явуулаарай. Намайг унтах гээд хэвтэж байх үед яагаад Бурханд итгэдэг дээр нь аавыгаа анх хараад яагаад уйлсан тухайгаа ярь. Эдгээр зүйлийн тухай надад бүтэн цагийн турш ярьж өгсөн ч болно. Яахав, энэ тийм чухал биш гэж санагдаж магадгүй ч би чиний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсоно. Надад өөрийнхөө тухай бүх зүйлийг ярьж өг. Учир нь би чамтай зүгээр л цаг агаар ярьж суудаг тийм хүн баймааргүй байна. /Б. Энхмаа/

Дуудаад даллаад ирэхгүй залуу насандаа хайрла, дурла хөгжилд

Чамайг яаж ч уйлан дуулсан энэ цаг мөч эргээд чамд ирэхгүй нь гашуун үнэн. Залуу явахад юм бүхэн сайхан. Та нар залуу насыг залуу юм шиг л эдэл. Ухаарч, сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л яв. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихөөд, харамсч суух дэмий зүйл шүү” хэмээн захисан. Ийм ч муу үйл, тийм ч муу зүйл хийвэл болохгүй гэж өөрийгөө үргэлж хүлээстэй байлгадаг олон залууд тэр үнэхээр урам хайрлаж, алдаа нь хүртэл чимдэг залуу насандаа галтай, дөлтэй явахыг ухааруулсан.

Өөр нэгэн түүх ярья л даа. Миний таньдаг бүсгүй нэлээд ахимаг насны гадаадын хүмүүстэй орчуулагчаар явж байсан юм. Сэтгэлийг нь зовоох олон асуудал байсан тул тийм ч их баяр жаргалтай байсангүй. Үргэлж гунихарч суугаа түүнийг инээлгэхийг хүсэхдээ 60 гаруй настай нэгэн эмээ чангаар дуулж, дэгж дэрвэн бүжиглэж үзүүлснийхээ дараа тэрбээр “Би бүжиглэх, дуулах дуртай боловч одоо ингэж бүжиглэвэл олон хүн намайг гайхаж, миний насан дээр ингэх нь зохимжгүй тухай ярилцана. Чиний зүс царай, өмссөн хувцас хамгийн муухай байж болох ч хэрвээ чи ингэж чин сэтгэлээсээ жаргалтай бүжиглэх юм бол чи энэ дэлхийн хамгийн гайхалтай, аз жаргалтай хүн шиг харагдах болно. Учир нь чи залуу хүн.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet