Ажлын ярилцлага дээр “subject, to, cc, bcc, reply, reply all зэргийн ялгаа ба ач холбогдол юу вэ?”
Ажлын ярилцлага дээр “subject, to, cc, bcc, reply, reply all зэргийн ялгаа ба ач холбогдол юу вэ?”гэсэн энгийн асуултад хариулж чадахгүй байнашд, сургуулиуд оюутнууддаа мэйл бичих талаар хичээл зааж өгмөөр, ийм ч юм мэдэхгүй төгсөгч ажилд орохоор ирж байна гэх мэт шүүмжлэл их байх юм
Ер нь бол ажил олгогч нар ийм амархан зүйлийг хэлж өгөөд, зааж сургаад ажиллуулахад нээх цаг орохгүй шд. За тэгээд залуучууд минь ийм энгийн асуултад ч хариулж чадахгүй сүүлийн үеийн залуучууд гэж өөрсдийгөө шүүмжлүүлж байснаас гялс энэ хэдийг нь сураад аваарай
‘ТО’
Таны бичиж байгаа и-мэйлийг хүлээн авах хүний хаягийг энд бичнэ.
‘СС’
‘CC’ гэдэг нь ‘Carbon Copy’ гэсэн үгийн товчлол юм. Энд тухайн мэйлийн агуулгыг давхар явуулах хүний и-мэйл хаягийг бичих болно. Мөн ‘TO’ болон ‘BCC’ дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэх болно.
Хэрэглэх жишээ: Та нэг компани руу мэйл явуулсан ба түүнийгээ өөрийн дарга руугаа давхар явуулах үед CC-г хэрэглэж болно. Тухайн хүлээн авсан хүн таныг мэйлээ даргадаа давхар явуулсан гэдгийг харах боломжтой. Дарга чинь ч мөн адил.
‘BCC’
‘BCC’ нь ‘Blind Carbon Copy’ гэсэн үг юм. Энэ нь ‘BCC’ дээр бичсэн хүний хаяг ‘TO/CC/BCC’ дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэхгүй байх юм.
Хэрэглэх жишээ: Та явуулж байгаа мэйлээ ажлын бус өөрийн мэйл хаягруугаа давхар явуулмаар байдаг тэгээд үүнийгээ явуулж буй хүндээ мэдэгдмээргүй байгаа үед ‘BCC’ дээр өөрийн хаягийг бичихэд болно.
Бас: Олон хүн рүү нэг утгатай мэйл бичих шаардлагатай болсон үед TO юмуу CC ашиглаад бүх хүний мэйлийг бусдад нь харуулж таних, танихгүй олон хүнд мэйл хаягаа тараах нь тийм ч их хүсэх зүйл биш. Тийм учраас BCC ашиглаж сурах нь чухал. Урилга, зарлал, тайлан гэхчлэн ижил файлыг олон хүнд явуулах бол мэдээж BCC хийх хэрэгтэй.
Reply to All
Энэ товчлуурыг дарахын өмнө таны хариуг бүх хүн үзэх шаардлага бий эсэхийг бодож үзээрэй. Тусгайлан нэг л хүнд хариу явуулах товчлуур бас бий шүү дээ. Түүнчлэн өмнө нь харилцаж байсан хүн ч гэлээ, өөр асуудлаар холбогдох гэж байгаа бол Reply ашиглалгүй шинээр Subject үүсгэж бичээрэй.
Subject
Энэ хэсэгт юу гэж бичихээс хамаарч таны и-мейлийг хүн нээх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Тиймээс аль болох тодорхой “Хурлын зочдын талаар мэдээлэл авах”, Борлуулалтын хэлтэсийн долоо хоногийн төлөвлөгөө” гэхчлэн гарчигласан нь дээр.
Жич сануулахад???
Заавал 2 мэйлтэй болоорой гэж зөвлөмөөр байна. Нэг мэйлээ хувьдаа ашиглах, фэйсбүүк, инста, жиргээ г.м сошиал платформуудаа бүртгүүлэн, хувийн оройн зайдаа болон бусад онцын шаардлагагүй ч мэйл ашиглах хэрэгтэй үедээ ашиглаж байгаарай. Харин албан ёсны буюу болж өгвөл өөрийн нэрийг бүтэн тодотгож өгсөн, хоч, төрсөн өдөр зэргээ ашиглаж нээгээгүй мэйлийг албаны хэрэгцээнд, бие даалтаа багш нар руугаа явуулах зэрэгт ашиглаж сурах нь чухал шүү.