YOUNG AND BEAUTIFUL
Эргээд харсан амьдралаа харамсахгүй үлдээмээр байна. Том жижиг мөрөөдлөө биелүүлсэн байх болно. Дээгүүрээ томхон сул савхи dr.Martens өмссөн би гитараа бариад гудамжинд дуулна.
Багадаа тв-ээр үзэж байсан “Хунт нуур” “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг хүндэтгэлийн хувцастай үзэж, мэдэрнэ.
Шүднийхээ сойзны савыг, цэцгийн шаазан саваа өөрөө бүтээнэ. Шөнө босоод уулын орой дээрээс зөндөө магтаал өргөнө. Гуашаагаар “Зуны шөнө”-ийг зурж дуусгана.
Сисси үдэшлэгт явж үзнэ.
Киноны гол дүр шиг энэ амьдралынхаа гол дүр нь болж амьдрах болно. Хүсдэг би-гээ бүтээлцэхэд Та туслаарай Бурхан минь.
Миний хүүхдүүд миний залуу насны зургийг хараад “Энэ бол миний үзэсгэлэнтэй ухаалаг ээж” гэх өөрийгөө бүтээх болно.
Дүү нартаа захих нь
•Аялах мөнгөө хадгалах нь чухал тухай
•Чанартай, үнэтэй хувцасанд мөнгөө зориулах тухай
•Шударга, зоригтой байх тухай
•Эрт босохын сайхны тухай
•Ном унших ялангуяа гадаадын уран зохиолын тухай
•Өөрийн амьдралын зарчимтай байх тухай
•Ажил, гэр бүл, бүхнийг алдсан ч хэзээ ч алдаж болохгүй үнэ цэнэтэй зан чанарыг суулгах тухай
•Хэлсэндээ хүрдэг, цаг барьдаг, тууштай байх тухай
•Өдөр бүр Үгтэй хамт байх тухай
- Өөрийн гэх чаддаг зүйлтэй, хоббитой, нэг зүйлд тууштай байснаараа амжилтанд хүрсэн байх тухай
- Өөрийн гэх Charisma-тай, чаддаг юмтай, нэг зүйлд тууштай зүтгээд хүрсэн амжилттай байгаарай