Титаник үзсэн сэтгэгдэл
2021/10/30 02:02
-Таны нэр хэн бэ?
-Рөүз Давсон.
Яг энэ хэсэгт сэтгэл хөдлөсөн. Титаникийг үзээгүй олон жил болсон гэхдээ одоо үзсэн сэтгэгдэл тэр үед үзсэн сэтгэгдэл хоёр өөр байна. James Cameron ч жинхэнэ детайл хэсэг бүрийг, сэтгэл хөдлөлийг мэдрэг хөнддөг чадварлаг зохиолч юм аа.
Маш богинохон хугацаанд бие биенээ олсон Жек, Рөүз нар. Зовлон зүрхнийхээ шарх дээр танилцсан болохоор нуух зүйлгүй чөлөөтэй байхад, бие биедээ татагдахад нөлөөлсөн болов уу. Чамайг үсэрвэл би бас үсэрнэ гэх хөлгийн тавцангаас анх эхэлж, тэр тавцан дээр оргил сэтгэл мэдрэмжийг бас өгч, үхэл ирэхэд ч хамт байдаг.
Гэхдээ үхэхийг хүссэн хүнд амьдралын утга учир нь тэр хайр нь болж байгаа scenes. Яаж ингэж бие биерүүгээ тэмүүлж, гунигийг нь баяраар сольж, хоосон орон зайг нь дүүргэж, өмнө нь хэзээ ингэж чин зүрхнээсээ инээж байснаа санахгүй байгаа ч хамтдаа л бол хөтлөөд дэлхийн хязгаар хүртэл явахад бэлэн, нүдрүү нь хараад л мэдэрдэг, холдвол амьсгалж чадахгүй үхэх юм шиг тийм мэдрэмж, бие биенийхээ сэтгэлийн гүнд хүрч, ирээдүй нь баталгаагүй байсан ч энэ хорвоо ертөнцийн эцсийн хязгаар хүртэл туулах жаргал, зовлон нь зөвхөн тэдний бие биенээ гэсэн тэр хайрыг үгүйсгэж чадахгүй, тэр хайр нь алс байж чадахгүй, хамгийн сайнийг өөрөөсөө ч илүү их хүсдэг тийм хайр.
Чамайг тэмцээсэй, бүү бууж өгөөсэй гэж чин зүрхнээсээ хүсч дэмжиж, урам өгдөг тийм хайр, тэр хайранд итгэж өөрийнхөө өмнө хэзээ ч хийж байгаагүй нисдэг тэргээр нисч, морь унаж, бүх амлалтаа биелүүлсэн нь ямар гайхалтай хайр байсан бэ?
Хүн болгон ийм хайрыг олоосой, бие биенээ олоосой, Бурханаас өгсөн ганц, цор ганц тэр хайраа олоод үхэл тэр хоёрыг салгах хүртэл жаргал зовлон, баяр гуниг бүх л цаг үеийг хамт туулаасай.
Надад ч гэсэн жинхэнэ хайрын ойлголт ирж байгаад талархаж байна. Хайрыг хүнд өгч сураагүй хүн, хүнээс хайрыг хүлээж авч чаддаггүй гэдэг үг санаанд орлоо. Өөрийнхөө Жекийн төлөө залбирцгаая кк.
Киногоор дамжуулан миний магадгүй хэзээ ч очиж чадахгүй тийм ертөнцөд амьдрах хүмүүсийн тухай, миний олж харахгүй өнгөт дуртгалуудыг харж болно. Тиймээс хүссэн киногоо ганцаараа ч хамаагүй үз. Хэн ч чамд саад болохгүй, аз жаргалтай цаг мөч болж өөртөө үлдээ.
