2020/12/10
Ашиг орлогынхоо 10%-ийг өгөх үү? гэж асуухад 15% болно гэж бодож байна гэх харилцан яриа. Ээжүүд нас яваад залуу бид нар шиг ажил хийж чадахгүй, хүүхдээсээ хараат болдог энэ үед нь, хүсэл байвч сачий нь хүрэхгүй болсон энэ үед нь, мөн авахыг идэхийг, очихыг хүсэвч мөнгөөр хязгаарлагдсан энэ үед нь Бэтээс маш удаан бодож эмээнгүй асуудаг асуулт. Харин Бэтийн хариулт ухаалаг охины гайхалтай хариулт.
Ээжийн сэтгэл хөдлөлийг харвал үгүй гэх татгалзсан хариу байх боловуу гэтэл эсрэгээрээ байж, тэр хариуд нь үнэхээр баярлаж буй нь биеийн хэлэмжээр харагдана. Үүнээс харахад миний ээж бол залуу сайхан насандаа хамгийн сайхныг хэрэглэж байсан ч намайг том болохын сацуу надад бас өөртөө хүсдэг хамгийн сайныгаа өгөөд, намайг амьдралд хөтлөөд явсан. Харин одоо бол охин нь ээжийгээ хөтлөөд явдаг тэр цаг ирсэн байна. Ээж минь одоо намайг хаашаа явна дагаад л явахаас өөр сонголтгүй, намайг хаана унт, намайг юу ид гэнэ түүнээс сонголтгүй ийм замаар муу охиндоо хөтлөгдөөд явж байна. Энэ богинохон цаг үед нь хамгийн сайнаараа хичээж, хэлээ хязгаарлаж, үгэнд нь дуулгавартай байж, Бэт шиг байж үзмээр байна.
Yg odoogiin feeling uchraas hurdhan buulgah gd kriller bichj chdsangui. Dra n zaswarlay zaswarlahgui bsnda ch yhwe. Good feeling…