THE ONE

soulmate

elsunfl
3 min readSep 4, 2024

Та чин зүрхний хайр тань энэ хорвоогийн хаа нэгтээ байгаа гэдэгт итгэдэг үү? Энэ бол нөгөө зам дээр байж байдаг заяаны хань гэдгээс хамаагүй илүү гүн гүнзгий, хүнд байж болох хамгийн хүчтэй оюун санаа, зүрх сэтгэл, бие махбодийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн долоон тэрбум хүмүүс дунд яг өөрт чинь зориулан бүтээгдсэн, бүхий л талаараа 100 хувь танд таарах хэн нэгэн бий болов уу? Тэр амраг тань магадгүй өөртэй чинь чацуу, эсвэл илүү ахимаг эсвэл дүү настай, магадгүй нэг хотод, нэг оронд эсвэл огт өөр улсад, өөр тивд ч байж магадгүй. Түүнийг сая сая хүнээс олж учирах нь овоолсон өвснөөс зүү хайхтай адил. Тиймээс ихэнх хүмүүс чин зүрхний амрагаа хэзээ ч олдоггүй. Тэд амьдарлын эрхээр тааралдсан нэгэнтэйгээ хамт насыг барах хувь тавилантайгаа эвлэрдэг.

Анх танилцаад шууд харилцан таталцал мэдрэгдсэн хүн- урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр тухайн хүнд татагдан тэмүүлэх. Цаг хугацаа өнгөрч энэ харилцаа цааш өсөн дэвшихэд, чи маш гүн гүнзгий, хүчтэй, ээдрээтэй хайрыг амталж/мэдэрч/туулж үзнэ. Урьд нь хэн нэгнийг жинхнээсээ хайрлаж байсан эсэхэд эргэлзэнэ.

Харин чин зүрхны амрагаа олсон хосууд хичнээн азтай, хичнээн жаргалтай гээч. Тэд анхнаасаа л нэгэндээ соронз мэт татагдана. Тэдний үг хэл, үйл хөдлөл, үнэр, харц, халуун инээмсэглэл, халамж нь цаанаасаа л нэгнийхээ сэтгэлийг гижигдэнэ. Тэдний хэн нэг нь гуйж гувшиж биш, харин яг хоёр талаасаа алхам хийж танилцдаг, дотносодог, дурлалцдаг. Тэд хамт байхдаа ямар ч жүжиглэлтгүй, яг өөрөөрөө, чөлөөтэй, тайван байж чаддаг. Тэд хорвоо ертөнцийн бүхий л зүйлийн тухай өдөржин шөнөжин ярилцсан ч хэзээ ч нэгнээсээ уйдахгүй. Тэд жаргал зовлонгоо хуваалцаж, бүхнийг хамтдаа туулна. Тэд нэгнээ нөхнө, нэгнээ гүйцээнэ, нэгнээ урамшуулна, хамтдаа нэг бүхэл бүтэн зүйл болно. Тэд хамтдаа холын зорилго төлөвлөж хорвоогийн хязгаарт хүрнэ. Учир нь тэдний сэтгэлгээ нэг, сэтгэл нэг, сүнс нэг. Тэд нэгнийхээ бодрол, амьсгал, зүрхны цохилт бүрийг нь холоос ч мэдэрнэ. Тэд бие махбодиороо нийлэхэд урд өмнө нь бүр нэг хүн, нэг бие байсан юм шиг нэгнээ хүчтэй мэдэрнэ, нэгэндээ уусна, хайлна. Тэд нэг өдөр, нэг цаг, нэг минут өнгөрсөн ч биесээ санана, үгүйлнэ. Тэд энэ хорвоо дээр зөвхөн нэгнээ л жаргаах учиртай төрсөн мэт. Учир нь тэд чин зүрхний амрагууд!

Soulmate чинь чамайг бүх талаараа бүх лэвэлд ойлгож, харилцаж, түүний(тэдний) хажууд байхад чи амар амгалан, тайвшрал, аз жаргалыг мэдэрнэ.Чамайг гэр бүлээ гэж боддог хүнийг олоорой. Чи зүгээр үерхдэг эсвэл дассан, хамт амьдардаг хүн нь байж болохгүй. Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Чи түүний гэр бүл байх ёстой. Хайртай, хариуцлага хүлээдэг. Уучлалт гуйж бас уучилж чаддаг. Ямар ч үед чамайг гэдэг нэгнийг олох хүртлээ зовоод ч хамаагүй ганцаараа байгаарай. Юу болсон бэ гэж асуудаг. Зүгээр үү гээд тэвэрдэг. Ийм зүйл боллоо гээд учирладаг. Хоёулаа болгоно оо гээд инээдэг. Нэг тийм найдах хүн байгаа шүү гэдэг мэдрэмж өгдөг хүн. Хэзээ ч орхиж магадгүй биш. Хувцасаа баглаад гардаг биш. Уйлахаар чинь ярдаглаж ундууцдаг биш. Яагаад байгааг чинь сонсож чамайг хэвийн болгодог хүн. Юу ч болсон хань болоод хажууд суудаг хүнээр л бид дутдаг. Ийм хүнийг олсон байхад эд материалаас эхлээд ирэх ёстой бүхэн нь ирнэ. Чи хэний гэр бүл вэ?

Яг л ийм ховорхон хувь заяагаар нэгнээ олсон чин зүрхний амрагууд мэт сүрчиг бий. Тэр бол Францын алдарт “Guerlain” үнэртний ордноос бүтээсэн “Spiritueuse Double Vanille” юм. Энэ сүрчгийг Гейрланы гэр бүлийн хамгийн сүүлчийн үе залгамжилсан үнэртний мастер Жон Пол Гейрлайн нь 2007 онд бүтээжээ. Энэхүү сүрчиг нь ванилла ноот зонхилсон мэт нэртэй боловч ноотуудыг нь бүтцээр нь задалвал нэг талдаа ванилла тэргүүтэй чихэрлэг, сэргэг, цэцэгсийн (бергамот, сарнай, иланг иланг гэх мэт) ноотууд нөгөө талдаа бензион тэргүүтэй модлог, давирхайлаг (хуш мод, хүж) ноотууд гэж хоёр хуваагдахаар. Хамгийн гол нь эдгээр өөр өөр төрлийн ноотуудыг маш гайхамшигтайгаар хольж найруулсан тул яг л чин зүрхний амрагууд адил нэгэнт л хоёр талаасаа нийлсэн бол дахиж хэзээ ч салж хагацахгүй мэт тансаг бөгөөд анхилам нэг цул болж үнэртэнэ дээ.

Эцэст нь хэлэхэд хэцүү ч гэсэн чин зүрхний амрагаа заавал олоорой залуучуудаа. Хүн ганц л амьдрана шүү! Битгий эрт хүнтэй суугаарай. Хүмүүстэй найзлаад нөхөрлөөд үз, хэсэг хугацаанд хамт амьдраад үз — гэхдээ шууд гэрлэх шаардлагагүй.

Амьдрал зохиохоосоо өмнө өөрийгөө таних, юунд дуртай, юунд дургүйгээ ойлгох, өөрийгөө хөгжүүлж, үр хүүхэд хань ижилтэй тогтсон амьдралтай болох үед үүрэх асар том үүрэг хариуцлагийг дааж чаддаг — бие мах бодь, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсны дараа шийдвэр гаргах нь зүйтэй. Гэр бүл салж, тус тусын амьдралыг хөөж болох ч, нэг нэгээрээ хүүхдээ асран хамгаалж чадах бүхнээ хийж болох ч хүүхдэд аав, ээж аль аль нь асар их хэрэгтэй юм байна лээ. Асар их шүү.

Ганц бие байгаа дээрээ өөрийгөө олж, өөрийгөө тултал нь хөгжүүл, гадаад дотоодоор аяла, том корпорацид ажиллаж үз, сайн удирдагчтай жижиг компанид ч ажиллаж үз, бага багаар хуримтлал үүсгэн аялалд гар — дуртай бүхнээ олоорой!

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet