Page 39 of 366

elsunfl
3 min readFeb 8, 2020

--

Аль хэдийнээ 26нас хүрсэн байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе Арвин!

Жил бүрийн төрсөн өдрөөрөө би ямар нэг төлөвлөгөөгүй байдаг. Юу хийхээ яаж баярлахаа мэддэггүй гэх юм уу. Би өглөө гэрээсээ гараад тэнгэр лүү хараад хэлсэн юм. Амьдрах боломж өгч, баяртай, гунигтай бүх замаар алхуулж байгаад тань гэж хэлсэн. Үнэхээр би амьд бас амьдралын олон өнгөөр будагдаж байгаадаа баяртай байна. Сайхан байна. Амьдарч байгаадаа амьд алхаж, амьсгалж байгаадаа.

Библийн Естер номыг 9-р бүлгийн 22-р ишлэлд ямар нэгэн “тэмдэглэлт баяр бол уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул энэ өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдөр болгов.” гэсэн байсныг уншаад юу хийх учраа олохгүй байдаг энэ онцгой өдрөө ингэж өнгөрөөе гэж бодсон байдааг.

Ойрдоо би 4 цагт сэрээд байгаа өнөөдөр ч бас.

Хааяа хааяадаа хэт их ганцаарддаг болсон. Найз нөхөдтэй цуг байна уу гэдгээс хамаарсан биш, хаана байгаагаас ч хамаарсан ч зүйл биш зүгээр л шалтгаангүй сэтгэл доторхи хөнгөн гуниг. Магадгүй Бурханыг дуудах цаг.

Эхийн хэвлийд төрхөө олж амжаагүй байхад Та л намайг харж байсан. Төрүүлж өгсөн өдрийн мэнд хүргэе Тандаа🎈

Өнөөдөр ажил дээрээ очин, нилээн их цэгцлэх ажлууд байсныгаа гараасаа гаргаад авсан. Ажлынхандаа төрсөн өдөр гэж хэлээгүй тэр нь ч болсон юм. Би бусдад төвөг удах юм шиг санагдаад байдаг юм. Ажлаасаа эрт буугаад, Жуковт байдаг үргэлж хажуугаар нь гардаг Орос тортны газраас

ээжийн захисан бас дуртай шоколадтай тортыг аваад гэртээ ээжтэйгээ хамт тэмдэглэлээ. Прага гэдэг торт авсан тэр чигтээ шок муухайн байна лээ. Дахиж авахгүй ээ. Өнөөдөр өөр хаашаа ч явмааргүй тухтай, үргэлж сайхан амралт болдог гэртээ л баймаар өдөр байлаа. Ойрдоо би чинь их л гэр амьтай болоод байгаа. Уг нь дээлний премерк өмсөж үзэх байсан ч хойшлуулав.

Ирэх жилийн энэ өдөрт хандан жаахан зүйл дээр өөрчлөгдсөн баймаар байна гэж бодлоо.

-Одоо цагаар амьдрах. Хэн нэгэн залуутай болзож байхдаа тэр хүнд таалагдаж байгаа болов уу, энэ хүнтэй суух болов уу биш харин ярьж буй яриаг нь чин зүрхнээсээ сонсож, одоо цагаар амьдрах тухай.

-Харилцааны үнэ цэнэ. Жинхэнээсээ найзлаж, жинхэнээсээ найз баймаар байна. Алдаж оноход нь, унаж бүдрэхэд нь тулаад, түшээд зогсох, баяртай үед нь баярыг нь хуваалцаж чаддаг тийм найз баймаар байна.

-Бурханыг мэдэх биш мэдрэх сэтгэл минь илүү ихээр өөрчлөгдсөн байгаасай. Амьсгал авах бүрт минь алдарших Тэр Нэгэнийг хөгжмөөр магтмаар байна.

-Өглөө босоод, шөнө ирээд л ажиллаад л ажиллаад л, лизингээ төлөөд л дуусдаг амьдралаар биш бусдын төлөө амьдармаар байна. Сэтгэлд нь оч үсэргэх Бурханыг хуваалцмаар байна. Харуулж амьдармаар байна.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet