Page 39 of 365

elsunfl
2 min readFeb 8, 2021

--

Төрсөн өдрийн мэнд хүргэе! Арвиачк!

2021.02.08 Энэ өдөр өөрийгөө ерөөж бичих болно.

Миний амьдралд ирэх ерөөлүүд

Арвин нь хотод ч, хөдөөд ч ерөөгдөнө. Арвин нь ажил дээрээ ч, гэртээ ч ерөөгдөнө. Арвины гарын аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн Арвинаас зээлнэ. Харин Арвин зээлэхгүй. Арвин нь бусдад илүүчлэхээр биш хэрэгтэй үед бусдад туслахад үргэлж бэлэн байхаар ерөөгдөнө.

Арвины сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. ЭЗЭН Арвины тариа будааны агуулах, Арвины гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. Арвины түрийвч болон бүх дансны үлдэгдэл 7-аас дээш оронтой дүнгээр бялхам арвин байна.

ЭЗЭН Арвиныг сүүл болгохгүй, толгой болгоно. Арвин нь доор орохгүй ямагт дээр нь байна. Арвин нь үргэлж манлайлагч, удирдагч, чиглүүлэгч, хүчирхэг сэтгэл зүйтэй, мэргэн ухаантай, авъяаслаг, дайчин, зоригтой , шантрашгүй, зөөлөн эмэгтэй болон ерөөгдөнө.

Арвины эсрэг босох дайснуудыг ЭЗЭН Арвины өмнө ялагдахад хүргэнэ. Тэд Арвин уруу нэг замаар довтолж, Арвинаас долоон замаар зугтана. Арвин нь орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.

Арвинтай гэрлэх нэг биений тал болсон нөхөр нь Эзэнээс эмээдэг, Эзэнийг илүү их хайдаг зүрх сэтгэлтэй, Түүний алдрын төлөө гэх амьдралын зорилготой, шударга бөгөөд зоригтой, тэнхээтэй бас тэвчээртэй, мэргэн ухаантай, бусдад санаа тавин тусалдаг, нандин мөрөөдөлтэй, өглөөд дуртай, өөрийгөө хайрлаж сурсан, өөрийгөө ялж сурсан, хөдөөний амьдралд хайртай, Монголоороо бахархдаг, Арвины хайрладаг деталь хэсэг бүрт бүгдэд нь үнэхээр дурласан тэр нэгэнээр Арвин ерөөгдөнө.

Ирээдүйд Арвины биеэс төрөх үр хүүхэд, газрынх нь ургац, мал амьтдынх нь төл, үхэр, хонины төлүүд нь ерөөгдөнө. ЭЗЭН Бурханаас Арвины нөхөр болон Арвинд шинэ Канаан газрыг өгч, тэр газарт Тэр Арвины нөхрийг болон Арвиныг ерөөнө. Байшин барьж, усан үзмийн цэцэрлэг тариалж, талбайдаа арвин үр суулгаж, үр жимсийг нь хүртэнэ. Арвин нь сайхан амьдралаар амьдарч, мөрөөдлөө биелүүлнэ.

За ингэж өөрийгөө амаараа чангаар ерөөж тунхаглана.

Учир нь яг жилийн өмнөх Page 39 of 366 бичвэр дээрх зүйлс яг бодит болсон учраас одоо илүү сайхнаар бичицгээе. Яагаад ингэж бичихээр болсон гэвэл, дараах номыг уншсанаас болсон. Амаараа юу тунхаглана тэр биелэлт болж байгаа учраас. Тиймээс зүрхний бялхалаас ам ярьдаг учраас зүрхээ Эзэний сайн, тааламжит, үнэн зүйлээр дүүргэж, өөртөө бэлэглэхээр боллоо. Энэ тунхаглал маань бодит болох итгэл бас надад байна. Дерек Принсийн дараах ном болон бусад номнууд нөлөөлснийг дурдья.

Ерөөл эсвэл хараал”, “Таны хэл ярианд эдгэрэл хэрэгтэй юу?”, “Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл”, “Өөрийгөө 1% өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн

‭‭

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet