I love Romy Schneider

elsunfl
7 min readMar 25, 2020

--

Хүүхэд байхдаа Австри, Унгарын байгаль, аж амьдралыг энэ л киногоор л төсөөлж, тэр өндөр сүрлэг уулс, ан амьтдад Сисигийн адилаар дурлаж билээ. Австрийн Хатан хаан Элизабет буюу “Хатан хаан Сисси” киног хүүхэд насандаа шимтэн үздэг байж билээ.
Тэрээр Австри, Унгар, Бавари, Хроват, Богемийн Хатан хаан бөгөөд түүхэнд эдгээр улсын энх тайван, найрамдал, хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрээрээ бичигдсэн хүн юм. Өдгөө австри, унгарчууд Сиссиг үндэсний бахархал болгосон түүхтэй.
Австричууд хайртай Хатан хаанаа үүрд мөнхлөхийн тулд кино хийж, түүнийг агуу хайр сэтгэл, гэнэн цайлган, энэрэнгүй, сайхан сэтгэл, хөгжилтэй зангаар дэлхий дахинд таниулсан боловч Сисс бодит амьдрал дээр аз жаргалгүй нэгэн байв. Түүнийг Австрийн яруу найрагчид “Гунигт хатан” хэмээн шүлэглэсэн нь олон.

Баварийн Элизабет хэмээгдэж байсан Сисс 1837 онд Баварийн хаан угсааны гэр бүлд төржээ. Тэрээр Австрийн хаан I Франц Жозепийн гэргийгээр 16-хан насандаа хатан хаанд өргөгдөж Ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй, Хамгийн үзэсгэлэн төгөлдөр хатан гэгдэх болсон боловч үнэндээ хүсэл мөрөөдлийнх нь гадуур гаргасан шийдвэр байжээ. Гэвч СиСи хувь заяаныхаа төлөө тэмцэж чадсан агуу Хатан хаан юм.

Сисси өөрийгөө хатан хаан болоогүй бол циркийн морь сургагч байх байлаа гэж ярьдаг байжээ. Моринд гойд эрэмгий, чөлөө зав гармагц л морь унан ой хөвчөөр зугаалдаг байсан тэрбээр “Английн хөдөө нутаг, Австрийн уул толгод, Унгарын хээр талаар морьтой давхих шиг жаргал хаа ч үгүй” гэж бичиж байв. Түүний цаг үед европ дахин “Австрийн хатан хаантай мориор уралдаж чадах ганц л эмэгтэй бий нь Францын эзэн хаан III Наполеоны хатан Эжени” хэмээн хэлэлцдэг байлаа.

16-хан насандаа хатан хаанд өргөгдөж Ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй, Хамгийн үзэсгэлэн төгөлдөр хатан гэгдэх болсон Сисси 1990-ээд оны эхээр Их Британийн Диана гүнж дэлхий дахинаа яаж алдаршиж байсан, яг л түүн шиг явсан газар бүртээ хүн зоныг хуйлруулж, энгийн ардын сэтгэлийг татаж байв.

Олон зууны турш тус тусын ертөнцдөө амьдарч ирсэн Хабсбургийн сурвалжит язгууртнууд болоод албат ардын хоорондох харилцааг чухам Сисси хатан анх зөөллөсөн гэх бөгөөд тэрбээр хэдий бүрэг ичимхий, эмзэг дорой нэгэн байсан ч эгэл жирийн хүмүүст онцгой элэгсэг, илэн далангүй ханддаг байжээ. Түүнийг хожим тэнгэрт халихад өв хөрөнгийнх нь талаас илүү хувийг гэрээслэлийнх нь дагуу буяны байгууллага, сүм хийдүүдэд хандивласан байна.
Сисси буюу Элисабет амьдарч байсан цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан бөгөөд Софи энэ тухай эгч Марийд бичсэн захидалдаа “Франц бүр царай нь гэрэлтээд л…Тэр баярлахаараа ямар харагддагийг чи мэднэ дээ. Тэр бяцхан амьтан Францад ямар гүн сэтгэгдэл төрүүлснээ өөрөө ч мэдэхгүй яваа, бүрэг ичимхий жаахан хүүхэд…” гэсэн байдаг бол Франц Иосеф ээждээ “Сисси ямар эгдүүтэй, цовоо сэргэлэн гээч. Гоёмсог үс нь нүүрийг нь титэм мэт хүрээлээд л… Үзэсгэлэнтэй дөлгөөн нүд, гүзээлгзэнэ мэт уруул. Жаахан хүүхдийнх шиг гэмгүй төрхтэй ч энэрэнгүй, сайхан сэтгэл нь гэрэлтсэн, ямар нэг хэлбэрт баригдаагүй чөлөөтэй, өөрийнхөөрөө зан нь хичнээн хайр хүргэм гээч… ” хэмээн бичиж байв.

Нэгэн язгууртан хатан хааныг дүрслэхдээ “Өндөр, үзэсгэлэнтэй галбиртай, өтгөн сайхан үстэй, өргөн магнайтай, гэрэлтсэн нүдтэй, час улаан уруултай, сайхан инээмсэглэдэг, хөгжим шиг уянгалсан хоолойтой, даруухан бөгөөд сүр жавхаатай” гэсэн байдаг.

Тэрбээр 50 см бэлхүүстэй түүгээрээ ч маш их бахархдаг байсан. Жирэмсэн болоход биед гардаг өөрчлөлтүүд, хөгшрөлтөөс маш их айдаг байв. (Гэсэн ч тэр 4 хүүхэд гаргасан). Харин тэр хэзээ ч, бүр 60 хүрчихээд ч 30 наснаас хөгшин харагддаггүй байсан гэдэг!

Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд маш бага идэж, маш их дасгал хийдэг байж. Алхах маш дуртай байсан бөгөөд бараа бологчдынхоо гуйх ятгах ядарч гомдоллохыг үл тоон өдөрт 10 цаг ч алхдаг байжээ. Мөн маш их шүүмжлэл дагуулан байж ордондоо гимнастикийн өрөө байгуулсан бөгөөд цагирган дээрээс зүүгдээд байж байх хэвийн үзэгдэл байж. Арьсндаа байнга шинэ бүтээгдхүүнүүдийг туршдаг байсан ба нэг зүйлийг удаан хэрэглэдэггүй байсан ажээ. Ордны авхай нарын бэлдсэн гүзээлзгэний тос, эмгэн хумсны зуурмаг, хүйтэн халуун улиралд хүртэл түрхэх тостой байсан бөгөөд заримыг нь бүтэн 12 цагийн турш тасралтгүй хутгаж байж бэлэн болгодог байсан гэнэ. Оройдоо оливын тостой онгоцонд орж, бэлхүүсээ нарийхан болгохын тулд цуунд норгосон даавуугаар хэвлий ташаагаа ороож унтдаг байжээ.

Елизавета 172 см өндөр, дөрвөн хүүхэд тээж төрүүлсэн ч насаараа 50 кг жинтэй байсан. Тэр мацаг барьж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж жингээ барьдаг байлаа. Сиси ордонд ганц зүйлд эрх мэдэлтэй байсан нь өөрийнх нь гоо сайхан. Тиймээс гоо сайхнаа хадгалахыг тэргүүн зорилтоо болгож, энэ нь яван явсаар түүнийг өнгө үзэмжийн боол болсон юм. Дашрамд дурдахад, Сисигийн гоо үзэсгэлэн тухайн цаг үедээ шуугиан тарьсан, ярианы сэдэв байлаа.

Софи охин нь таалал төгсөхөд Сиси олон хоног хоол идээгүй. Энэ нь зуршил болж хожмын сэтгэл гутрал, гунигийн үед нь дахин, дахин илэрсэн. Өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ зоог барьдаг байснаа больж, хамт хооллох бол маш бага, маш хурдан идээд л явдаг болжээ. Түүний жин 50 кг-аас дээш гарахад шууд мацаг барьж, хоол огт иддэггүй байсан. Маханд дургүй тэрбээр жимсний шүүс, хөнгөн зутан, өндөг, сүү гэх мэт хоол л иддэг байв.

Франц Иосиф Италитай хийсэн улс төр, цэргийн тэмцэлд ялагдаж, гурван төрөлтийн дараа эхнэртэйгээ ойртохоо больж, хадам ээж нь дарамталж хүүхдүүдийг нь булааж авсан зэрэг хүнд цохилтын дараа Сиси хэт чанга бэлхүүс зүүж, бэлхүүсний тойргоо 40 см болтол тураасан. Энэ мөн л түүнийг сэтгэл гутралаа тайлах нэг гаж зуршил юм.
Түүний биеийг Гессийн хунтайж “хүн бус” хэмээн тодорхойлсон. Нас нь явах тусам жиндээ улам их санаа зовж, өдөрт гурван удаа жингээ үзэж, ууранд байнга суудаж болжээ. 1894 онд тэрбээр 43.5 кг болсон нь хамгийн доод цэг нь байлаа.

Сиси өдөр бүр гурван цаг үсээ самнуулдаг, үс нь хэтэрхий урт байснаас толгой нь их өвддөг байжээ. Түүний үсчин Франциска Фейфалик Венийн Бургтеатрт ажиллаж байсан аж. Сиси хоёр долоо хоногт нэг удаа үсээ өндөг, коньякаар угааж, тухайн өдөр төлөвлөсөн бүх ажлаа цуцалдаг байсан нь гоо сайхандаа хэр их анхаардгийг нь илтгэнэ. Ганц хүүгээ нас барахаас өмнө Сиси үсчингээрээ цагаан үсээ түүлгэдэг байсан ч насан эцэслэх үедээ маш их бууралтсан байжээ.

Тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад Сиси гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй усыг хязгаартай хэрэглэдэг байв. Тэрбээр байгалийн гоо үзэсгэлэнг таашааж, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг харин туршихаас айдаггүй нэгэн байжээ. Сиси нүүрэндээ масктай, бэлхүүсэндээ цуунд дүрсэн алчууртай, хүзүүндээ чийгшүүлэгчтэй алчууртай унтаж, өглөө бүр хүйтэн шүршүүрт, орой бүр оливын тостой ваннанд ордог.

Сиси мөнхийн залуу, гоо үзэсгэлэнтэй дүрээрээ дуурсагдахын тулд 32 нас хүрснээсээ хойш хөрөг зуруулж, зураг авахуулахаа больсон.

Сисси гадаад төрх, өнгө үзэмжээ ихэд анхаардаг байв. Түүний онцгой сайхан гэзэг үс тун алдартай байсан бөгөөд хүрэн бор үсийг нь “Гоо үзэсгэлэнгийн титэм” гэлцдэг байжээ. Тэрбээр үсээ долоо хоногт нэг удаа шинэ өндөг, сайн чанарын шарзаар угаадаг байлаа. Мөн үсээ хугарч, гэмтэхээс сэргийлж, үсэнд нь гар хүрэх эрхтэй туслах авхай, үсчин нараа бөгж, бугуйвч зүүлгүй, үргэлж цагаан бээлийтэй байхыг шаарддаг байв. Харин урт, хүнд үсэндээ түүртэж ядарсан үедээ үсээ таазнаас дүүжилж хүзүү, толгойгоо амраадаг байж. Залуу хатан үсээ шууж янзлах гэж өдөр бүр 2–3 цагийг толины өмнө өнгөрөөдөг байсан гэдэг. Сисси тэр олон цагийг харин тун ч үр бүтээлтэй өнгөрөөж, ном унших, шинэ хэл сурах зэргийг өдөр тутмын хэвшил болгожээ. Цаг үедээ онцгой өндөр, 172 см өндөр байсан хатан хаан Сисси дөрвөн хүүхэд төрүүлснийхээ дараа ч гоолиг байхыг хичээж, бэлхүүснийхээ тойргийг 50 см-ээс илүү гаргахгүйн тулд насан туршдаа гимнастикаар хичээллэжээ. Мөн жингээ байнга хянадаг, өдөрт дор хаяж гурван удаа жингээ үздэг, жин нь 50 кг-аас илүү гарвал хэдэн өдрөөр хоолоо сойн, олон цагаар морь унах, уул өөд мацах зэргээр уйгагүй хөдөлдөг байж.

Сисси мөн өтөлж хөгшрөхөөс айсандаа үс бууралтах, арьс үрчлээтэхээс сэргийлдэг гэх олон арван жор шинээр зохиожээ. Тэр олон түрхлэг, тосных нь найрлагад төрөл бүрийн жимс жимсгэнэ, өндөг, бүр махны шүүс хүртэл ордог байсан гэдэг. Хатан хаан хувцас, зүүсгэл сэлтээ ч гоо сайхандаа тохируулж бэлхүүсэвч, цээживч зэргээ өөрийг нь аль болох гоолиг харагдуулахаар тохируулан өөрчилдөг байжээ.

Хэдийгээр ядартлаа дасгал хийж, өөрийгөө өлсгөж гоолиг биеэ хадгалдаг, арьсаа маш олон янзаар арчилж залуу сайхан харагддаг боловч хатан хаан Сисси нүүрээ буддаггүй, будгийг хүлээн зөвшөөрдөггүй, байгалиараа төрхийг илүүд үздэг байсан аж. Өөрөө буддаггүйгээс гадна будсан эмэгтэйчүүдэд шүүжлэлтэй ханддаг ч байсан гэнэ. Элисабет газар шүргэсэн өтгөн хүрэн үстэй байсан бөгөөд түүний бахархал, бахдал нь байсан байна.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet