Cha cha land үзсэн миний сэтгэгдэл

elsunfl
2 min readOct 17, 2021

--

2021/10/17/22:26

Хүмүүс цаашдаа угаасаа үхэх л байж өдөр бүр амьдрах гэж тэмцдэг. Гэхдээ амьдрахын утга учир бол өдөр бүр сайхан, сайн зүйлсийг олж харж, бусдад тийм зүйлийг үлдээх юм. 15-р ангийг үзээд эмээ шиг минь байсан Гамри эмээ өөд болсон энэ scene амьдралын тухай, богинохон ч гэсэн энэ амьдралын тухай нэгийг бодогдууллаа.

Би өнгөрсөн амьдралдаа хангалттай аз жаргалтай, хүссэнээрээ амьдарч чадаагүй юм шиг үргэлж дутуугийн complex-тэй бодол орж ирээд намайг тухгүй байлгадаг байсан юм. Маргаашийг яаж хурдан өнгөрөөх үү?, ер нь яах гэж ингэж амьдарч байгаа гэж, бараг л үхэхээс наагуур л энэ амьдралд юуны ч төлөө ингэж их тэмцэж байгаа өөрийгөө хараад байнга л яах ёстой вэ гэж асууж ирсэн. Харин энэ анги дээр Гамри эмээ яаж амьдрахыг минь, маргаашийг яаж эхлүүлэхийг минь хэлж өглөө. Бага байхаас дотно байсан энэ жүжигчин нас өндөр болсныг харж байна. Удахгүй насан өөд болсон ч гэсэн өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун байж, оройн нарны үзэсгэлэнтэй байдлыг харсан тухайгаа, оройн хоолондоо идсэн наймаалж амттай байсан тухай гээд энэ scene бол намайг хийж байгаа бүх зүйлээсээ аз жаргалтай байгаасай гэдгийг үргэлж талархалтай, өдөр бүрдээ сэтгэл хангалуун амьдраасай гэдгийг хэлэх шиг боллоо. Со кино ингэж сэтгэлд хүрэх гэж… Сайн зохиол байлаа. Үнэхээр бүх талаар сэтгэл зүйн гүн гүнзгий асуудлыг хөндөж чадсан сайн кино байна.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet