Нандин

elsunfl
1 min readSep 3, 2023

--

2023–8–18

Бурхан хүний сэтгэлийг тийм нандин, тийм энхрий, тийм цагаахан, тийм ариухан, тийм гэгээлэг, тийм эрхэм сайхан бүтээдэг байх нь. Хэзээ ч хувирдаггүй Өөр шигээ, хэзээ ч өөрчлөгддөггүй Өөр шигээ, хэзээ ч урвахгүй Өөр шигээ.

Тийм мартамгүй болохоор анхны хайр тийм л нандин болж зүрхэнд үлддэг байх. Анхны хайр гээд хүн амьтан санасандаа биш. Яагаад би тэгж анх дурлаж, хайрласан юм бол гэж өөрийнхөө сэтгэлрүү өнгийж үзэх гэсэн юм. Одоо бол тэр хүнийг санасандаа юмуу үгүйлсэндээ үүнийг бичих гэсэнгүй. Зүгээр л анхны хайрыг хайрлаж мэдэрч догдолж байсан өөрийнхөө тухайн үеийн сэтгэлрүү өнгийж үзэх гэсэн юм. Тэгээд тэр үеийн өөрийгөө хайрламаар санагдаж байна.

Өөртөө үнэнч байсан өөртөө, зоригтой байсан өөртөө, догдолж байсан жаахан зүрхэндээ, хайрламаар өсвөр нас байжээ. Баярлалаа Бурхан минь, нандин насанд минь үнэнч байхыг, зүрхнийхээ гоо үзэсгэлэнд дурлахыг мэдрүүлсэнд баярлалаа.

Бас гадна төрх хардаггүй, ухаантай хэрнээ чадварлаг хүнд тийм сэтгэлээр харж, дурлаж байсан юм. Олон хүн биш нэг л хүнийг л харж, хайрлаж дурлаж байсын байна гэдгээ өнөөдөр 19/20 нэвтрүүлэг үзээд өнгөрсөн дэх өөрийгөө олж харлаа.

Царайлаг залуучуудад татагдаггүй байсан тийм нандин сэтгэлтэй охин байсандаа teenage өөрийгөө өхөөрдөх мэдрэмж авчихлаа. 😂😁

Гаднах төрхийг минь биш сэтгэлийн минь үнэнийг Та харан шинжсээр байдааг

Жинхэнэ хүндлэх үнэнг би олж харлаа тэр бол зөвхөн Та,,, гээд дууны үг шиг л ,,,

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet