2024 ONOO DUGNEH TSAG-1r HESEG

elsunfl
3 min readNov 24, 2024

--

1. 2024 оныг илэрхийлэх үг/өгүүлбэр тань юу байв? Сонгосон үгнийхээ ард яагаад энэ үгийг сонгосноо бичээрэй? Дараа уншихад талархах болно. (унших төдийд ямар жил байснаа шууд санахаар тийм үг)

“Том дулаахан хайр”

Утга нь: Жинхэнэ үнэн хайрын Бурхан, хайрыг Учруулагч, хайрыг Таригч, хайрыг Услагч нь Та билээ. Миний детайлс бүх зүйлд, бүүр тоогдохгүй орхигдсон хацранд минь хүртэл надаас илүү хайртай, гарыг минь атгахыг хүсдэг, энхрийлж үнсэхээс хэзээ ч буцдаггүй, бие биедээ үнэн голоосоо дурласан, бие биенээ босгон байгуулдаг тийм хайртай учирсан. Үүрсэн хүнд ачааг минь хараад үүрэлцэхийг хүссэн хүн бол Түвшин байсан.

2. 2024 он кино байсан бол ямар нэртэй байх байсан бэ?

Сайхан төгсгөлтэй “Титаник” би Жектэй учирсан.

3. 2024 онд тохиолдсон 3 чухал үйл явдал юу байсан бэ?

a) Сүйт бүсгүйн цэцэг

b) Хайр дурлал, халамж энхрийлэл

c) Бурхангүй бол бүгд хоосон

4. 2024 оны онцлох үйл явдлуудыг сар тус бүрд нь бичээрэй. Зөвхөн баяр хөөртэй үйл явдлууд биш, харин сэтгэлд тань үлдсэн олон янзын үйл явдлууд юм.

I. Ойлгомжгүй олон харилцаанууд дунд байжээ

II. Шинэ дрийм боардтай, урам зоригтой үе, үйлчилгээний ажлаар ажлынхантайгаа сэтгэл зүрхээрээ ойр болсон

III. Хаягдсан орхигдсон юм шиг үе байсан

IV. Эсийн бүлгийн цагаа идэвхтэй хийжээ

V. Сиси нохойтой үе.

VI. Хамгаас хайрт найзын минь ариун хурим, GYM-дээ 1 сар шаргуу явжээ. Бас ямар үзэсгэлэнтэй болохоо мэдсэн. ккк

VII. Хайр дурлал, халамж энхрийлэл, догдлол, аз жаргал

VIII. Ойлгомжгүй хүнд сэтгэл зүйтэй байсан. Хайрласан хүнээ сонгоод үерхэх гэдэг их хэцүү байсан. Үргэлжлүүлж сонголтондоо үнэнч байж чадах эсэхээ ч мэдэхгүй яг л манан дунд байгаа юм шиг байсан. Болох болохгүйг бодож хүн хайрлах гэж хичээж, тэмцэлдсэн хүнд сар байж. Итгэлийн амьдрал хайр дурлалд сонголт хийхэд ийм чанга байж.

IX. Үерхэх санал авсан

X. Үл ойлголцол, муудалцаан

XI. Бүх зүрх, бүх хичээл зүтгэл, бүх хүчээрээ, бүх оюун ухаанаараа Бурханыг хайж эрэлхийл гэсэн ҮГ авсан. Хэрвээ Бурханыг сонгож чадахгүй бол үргэлжлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан.

XII. Өгөхийг сонгоно, өгөөмөр сэтгэлийг нэгт тавихыг сонгоно

5. Эдгээр үйл явдлууд танд яагаад чухал байв? Нийтлэг зүйл ажиглагдаж байвал ямар тэр нь юу байна?

Хайр дурлал. Сайн найз минь хүнийх болоод л ганцаардсан мэдрэмжээс намайг хамгаалсан Түүнд баярлалаа. Энэ ч юм болвуу, тэр ч юм болов уу? гэх хоосон найдлага дундаас үнэнийг нь, намайг гэснийг нь, хайрлаж байгааг нь, миний төлөө тууштай байгааг нь сонгосон нь минь сэтгэл зүйд ямар сайхан болохыг мэдэрсэн. Гэхдээ Бурхан байхгүй бол энэ бүгд бас л хоосон болохыг мэдсэн.

6. 2024 оны юуг хэзээ ч мартахгүй вэ?

Намайг сонгож хайрлаж, энхрийлж, цаг гарган хүндэлж, “Чамайг гэсэн хүн чиний орон зайруу өөрөө багтах гэж хичээдэг” болохыг мэдсэн. Учир нь тэр минь миний итгэдэг, миний хайдаг, миний хүндэлдэг, миний эмээдэг Бурханыг хайх шийдвэр гаргасан юм.

7. Өдөр тутамд тань баяр баясал бэлэглэж байсан “жижигхэн” зүйлс юу байв?

Өглөө бүр би “Хөөх би сэрсэн байна, шинэ өглөөг, энэ өдрийг тэр надад зөвшөөрч ӨГСӨН байна шүүдээ гэж баярладаг. Учир нь “Хэвтээд л би унтдаг, Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх” (Дуулал 3:5)

8. Энэ жил өөрөөрөө хамгийн их бахархсан мөч?

Зулаа найзынхаа хуримнаар нүүр будалт аваад эмэгтэйлэг байх их урам орсон.

9. Хүрч чадаагүй зорилго тань юу байсан бэ? Яагаад хүрч чадаагүй гэж бодож байна? Шалтгаан, сургамжуудаа тунгааж үзээрэй

GYM-дээ тууштай яваагүй, яагаад гэхээр буруу хооллосон чигээрээ өөрийгөө алдчихсөөн гээд бууж өгсөн. Хоолоо бэлдээгүй бол сэтгэл бэлдэгддэггүй энэ бодлоос болоод орхисон. Бас халуун бүгчим агааргүй байсан

10. Юуг өөрөөр хийх байсан бэ? Өнгөрсөн өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Ямар ч хоол идсэн явах, заавал жимд биш гэртээ ч явах хэрэгтэй.

11. 2024 оны Aha moment буюу таны харах өнцөг, үзэл бодлыг өөрчилсөн ойлголтууд юу байсан бэ?

Хүндлэл чухал болохыг, ээжийгээ, пасторыгаа, хайртай хүнээ гээд. Өөрийнхөөрөө дураараа аашлаж хэрэггүй болохыг ухаарсан.

12. Хамгийн сайхан магтаал, таныг дулаацуулсан сайхан үгсийг бичээрэй

Хамгийн гоё нь энэ “ХАЦАР”

#vinari

2024–11–24

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet