2023 onoo dugneh tsag

elsunfl
6 min readDec 23, 2023

--

Нэгэн сэтгэл зүйч эмэгтэйн оруулсан дараах 15 асуултуудаар өөрийнхөө өнгөрч буй оноо дүгнэсэн Me time -ийг шинэ оноос өмнө гаргаж амжлаа. Эдгээр асуултанд хариулах нь сэтгүүлчийн асуултанд хариулж байгаа юм шиг санагдлаа. Дэндүү давчуу, оны сүүл гээд их ажилтай байдаг надад нодлин ийм цаг гараагүй учраас 2023 он миний хувьд их хожуу эхэлсэн л дээ хха тиймээс санан санан энэ үнэтэй сайхан цагийг гаргаж уламжлал болгох бодолтой байна.

1. Энэ он ямархуу болж өнгөрөв?

11–12 сарын байдлаар GYM л 2023 оныг аварч байна 😊)

2. Хамгийн жаргалтай үе юу байв?

“GYM”

3. Хамгийн хүнд, хэцүү ямар үе байв?

Хүнд үзэн ядагдах, хов живээр муу хэлүүлж, ад үзэгдэн байж ажлаа хийсээр байсан нь

4. Юунд суралцсан бэ? Хэцүү үеийг даван туулахад тусалсан сургамжтай зүйлс юу байсан бэ?

Орхиж сурсан, бусдын ая тавд тааруулах гэж хичээхээ больсон. Товчхон бөгөөд энгийн харилцааг сонгосондоо. Харилцаан дээр л хамгийн ихээр суралцсан жил байлаа. Мөн сэтгэлийн хат суусан даа. GYM бүх үед сэтгэл зүйг минь өргөж байсанд.

5. Хамгийн ихээр талархаж байгаа зүйл юу вэ?

Бурханд, залбирал бүрт минь онцгойлон анхаардаг Түүнд. Шаналж, зовж, асуултын хариугүй болсон үед бүх санаа зовнилыг хөөж, сэтгэлийг минь анагаадаг. Яг л энэ зураг шиг Та. Бурхан л 2023 оныг гайхалтай дуусгаж байна.

6. Ямар том ажлуудыг амжуулав?

DREAM BOARD дээрх зорилгууддаа хүрч яваа, хүрсэн мөн ахиулсан.

7. Өнгөрч буй энэ оны алдаанаасаа юуг сурсан бэ?

-Хаана ч харилцаан дээр л амьдрал үргэлжлэх тул хүмүүстэй харилцаан дээрээ анхаарах, боловсон эелдэг, нээлттэй, сонсдог, уурлах үедээ уурлаж, дургүй байгаагаа илэрхийлж, бүх үед өөрөөрөө байж, empathy тай байх нь ямар чухал болохыг дөнгөж сурч эхэллээ.

-GYM дээр гэвэл тоондоо биш чанарт, техникээ зөв засаад булчингаа мэдэрч сурсан.

8. Өөртөө тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүрсэн бэ?

DREAM BOARD дээрх зорилгууддаа хүрсэн мөн ахиулсан бичвэр дээр дэлгэрэнгүй оруулнаа.

9. Энэ онд хамгийн амьдралд тань их нөлөө үзүүлсэн хүмүүс хэн хэн байсан бэ?

1-Ариунтөгс багш /энэ багш байгаагүй бол GYM-д дурлахгүй байсан/

2-Power Nutrition Б. Билгүүн доктор /Gym-д явж эхлэхээс одоог хүртэл бүх бичлэг, зөвлөгөөнүүд нь хамгийн үнэтэй сайн зөвлөгч болж байсан/

3-Ruth and Pastor Oogii /Солонгост очоод бүүр илүү дотно болсон мөн миний менторууд, итгэлийн амьдралд минь анхаардаг хүмүүс/

10. Та өөрийнхөө тухай юуг шинээр мэдэж авсан бэ? Өөртөө талархвал юунд талархах вэ?

Одоо хүртэл бүх төрлийн аргаар жингээ хаях гэж хичээж янз бүрийн зүйлс оролдож, файлдэж байсан ч бууж өгөлгүй өөр дээрээ ажилласаар байгаа өөртөө талархаж байна. Бас өөрийнхөө үзэсгэлэнтэй төрхөө толинд хараад нүд минь нээгдсэн. Бурханаас өгөгдсөн энэ бие, хорвоог дэлхийн сайхан бүхнийг харж байгаа 2 нүд, дуртай дуугаа өдөр бүр сонсох 2 чихэндээ, хүчирхэг булчинлаг биеэндээ, долгионтой өтгөн сайхан үсэндээ, хар хүрээлсэн сормуус, хөх туяатай нүднийхээ өнгөнд, хамгийн сайхан бүхнийг амсаж үнэртэж, амьсгалсаар байгаа ам хамрандаа, бас булцгар ч гэсэн надад тохирсон хацар, ааваасаа авсан урууландаа гээд энэ бүгдэд анх удаа “над шиг үзэсгэлэнтэй хүн байхгүй мэт” талархам их дурласан.

11. 2024 онд хамгийн чухал юу хиймээр байгаа вэ?

Шинэ dreamboard нийтлэл дээрээ оруулнаа.

12. Ажил дээрээ сурч мэдсэн талархах зүйл юу вэ?

Чин-Аз захиралтай хамтран ажиллаж, хажууд нь байж хүчирхэг багийнх нь нэг хэсэг байгаадаа. Хүн бүрийг багаас нь хамгийн ахмадыг нь гээд анхаарч кээрилдэг хамгийн күүл ерөнхий захирал Чин-Аз , Яахуу? яаж болгох уу? гэдэг сэтгэлтэй өөдрөг хүчирхэг удирдагч Хүрэлсүх захирал, миний сул талыг орлож чаддаг empathy өндөртэй Чулуунчимэг, бүх цагт хурдан шуурхай ажилладаг, намайг ингэх үү тэгэх үү гэхэд үргэлж За гэж хүлээн авдаг, хүндлэл дүүрэн Уугансайхан ахад гээд мөн бусад хамт ажиллагсад маан ажил дээрээ олуулаа бужигнан инээлдэж ажилладагт, зохион байгуулалттай, тодорхой ажил үүрэгтэй байж, нас залуу намайг хүндэлдэгт талархаж байна.

13. Бууж өгөхийг хүсэхгүй байгаа талбар тань юу вэ?

Мэдээж GYM. Мөн өөрийнхөө ааш муутай зангаа засах гэж хичээсээр байгаа энэ зүтгэлээ үргэлжлүүлэн алдахгүй байсаар байхыг. Мөн залбирлын жагсаалтаа үргэлжлүүлсээр байхад.

14. Таны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгийн ихээр дэмжиж тусалсан хүмүүс хэн хэн байсан бэ?

1-Ариунтөгс багш /бүх дасгалын техникийг тулж зааж, алдаатай хэсгийг олж хараад засч, загналгүй эвээр сэтгэлээсээ зааж, урам өгч дэмжиж, үргэлжлүүлэх мотиваци болж байсанд/

2-Ээж бас Тами /Энэ 2 хүнгүй ганцаараа амьдардаг байсан бол миний ааш бүүр тулам болох байсан биз/

3-Billandsisi /саяханаас танилцацгаасан шинэ танилууд, сиси надад зөөлөн хайр энхрийлэлтэй байхыг зааж, Билгүүн надад gym-ээ орхихгүй байхыг үргэлж сануулдаг энэ нь дэмжлэг бас урам болж байгаа/

15. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн анхаарсан талаараа хуваалцвал?

-Social fasting хийж сэтгэл зүйгээ хамгаалсан.

-Чимээгүй цагаар Үг авч итгэлээ нэмж байсан.

-Гадуур хоол идэх болон чихэр амттанд үрдэг мөнгөө хэмнэж, аnalyze хийсэн. Ялангуяа сүүлийн 4 сар гадуур нэг ч хоол авч идээгүй байна гэдэг гайхалтай хха

-Энэ жил нийт 5–8 удаа хагас болон бүтэн мацаг барьсан байна. Ингээд харахаар би өл сайн даадаг байх нь 😊)

-Бие бялдарын хувьд илүү их алхаж, гүйж, сэлж, гэдсээ чангалж, нуруугаа цэхэлж, жингийн дасгал хийж, хөлсөө гаргаж, өөрийгөө өвтгөж кайф авсан.

-Өдөр бүр талархлаа бичих, өдрийн турш талархах зүйлсийг олж харахыг хичээсэн.

-Шүд, нүд, нуруугаа анхаарсан. Дараа жил нэмээд сонсголоо чеклүүлж үзэх бодолтой байна. Учир нь чихэвч их зүүж подкаст болон дуу сонсдог болохоор.

-Зүрхээ хамгаалах тал дээр анхаарсан. Түрүүлж алхам хийхийг дахин сонгохгүй гэж шийдсэн. Учир нь эмэгтэй нь түрүүлж алхсан харилцаа намайг харамсуулсан учраас. “Юуны түрүүнд зүрхээ хамгаал, учир нь түүнээс амийн булаг урсдаг юм” гэж хэлсэн энэ Үг эмэгтэйчүүдэд зориулсан Үг шиг л санагдаж билээ. Гэхдээ ирэх жил залуусаас ирэх болзооны саналд тэр бүр зөвшөөрөөд байдаггүй өөртөө хүмүүсийг танихыг, илүү олон удаа болзож үзэхийг зөвшөөрсөн зөөлөн жил байлгаж үзье гэж шийдсэн. Аймаар уу хха, гэр бүлтэй болохоосоо өмнө харилцааны тал дээр өөрийгөө нээлттэйгээр илэрхийлж үзье гэж бодогдсон, нэг мэдэхэд хүнтэй сууж энэ сингл байгаа үеэ мэдрэхгүй байж магадгүй тийм мэдрэмжтэй үлдмээргүй байгаа болохоор шинэ хүмүүстэй танилцаж хүрээллээ өөрчилж үзээд, уулзаж, таньж, танилцаж, дурлаж, крашлаж, болзож, үгүй гэж хэлж, тийм гэж хэлж, яг л хүний залуу нас ийм байдагдаа гэж мэдэрмээр санагдаад байгаа. Гэхдээ өөрөө түрүүлж алхам хийхгүйгээр гэсэн үг л дээ. Хха арай цагийг нь тулгасан ухаарал уу энэ хха.

#vinari

2023.12.23

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet