2021 он за баяртай!

Сар бүрийн онцлох үйл явдалд талархах нь

elsunfl
4 min readDec 30, 2021

1-р сар: Солонгос хэлний анхан шат үзсэн нь

2-р сар: Бүдүүн гэдсээ цэвэрлэсэн нь

3-р сар: Юу болсныг санахгүй байна. Гэхдээ энэ сард биш жилд энэ 6+ номыг уншиж дуусгасан.

“Хүн өөрийгөө 1% өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” (хувь хүний хөгжил)

“Усан доогуур 20000 бээр аялсан нь-1” Жюль Верн

“Цойлогсод” Бүжинлхам

“Өлсөхүйн гайхамшиг” Поль Брэгг

“Хайрын 5 хэл” Гери Чепман

“Дээврийн өрөөн дэхь МИНИЙ МӨРӨӨДӨЛ” И Жин Сонг

4-р сар: Хажуу өрөөнөөсөө Улиастайдаа нүүж ирээд жижкээн хөөрхөн муужгайтай байж үзсэн нь

5-р сар: Улиастайдаа сүүлийн удаа хамгийн жаргалтай үеийг өнгөрөөсөн.

6-р сар: Цэцэг бэлэгнд авсан. Дэлхийн Зөнгийн зөвлөх зөвлөлийн гишүүн болсон.

7-р сар: Шив шинэхэн жолооч болсон. Хөвсгөл далай явсан.

8-р сар: Хашаа байшингаа зарж чадлаа. Шинэ байрны түлхүүрээ авч нэг хэсэг чилл ганцаараа амьдарч байсан үе.

9-р сар: Ижий бид 2 шинэ байрандаа нүүж ирлээ. Jich /gitara suraagui l bga/

10-р сар: Ковид. Гадаа гарах амьдрал ямар сайхныг мэдэрсэн.

11-р сар: Бүх хөөцөлдсөн хувийн болон хувьсгалын ажил Түүний хүчээр бүтдэг.

12-р сар: Хамгийн сэтгэл хөдөлгөсөн сайхан сар минь, Ома дүүтэйгээ уулзаж, Заяа ах, Боо эгчээсээ шинэ жилийн бэлэг авч, Ээж бид 2 сайхан хоол унд хийж, ах дүү нараа урьсан, хажуугийн шинэ кино театрт кино үзсэн, ажлын шинэ жилээр тэр vibe-г тултал мэдэрч аз жаргалтай байсан.

Өдөр бүр талархахгүй бол сар бүр талархах зүйлсгүй амьдрах юм байна гэж өнгөрсөн жил бичсэн хэрнээ бас дутуу талархчихсан байх юм.

“Энэ жил таны хувьд ямар жил байсан бэ? Гашуун бас амттай хором мөч бүрээр дүүрэн байсан байх. Мэдээж олон зүйлд харамсаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас энэ жил танд илүү хүчтэй байх боломжийг олгосон. Та хайраа илчлэх зориг дутсан байж болно. Энэ их халуухан өрсөлдөөний улмаас та бусдад муухай хандсан байж ч болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлага чинь таныг зовоосон байж болно. Гэхдээ одоо өөрийнхөө нуруун дээр зөөлөн алгадаад өнөөдөр сайн байлаа гэж хэлээрэй. Дараа жил та илүү аз жаргалтай байх болно гэж итгэж байна. “

Нээрэн л шинэ жил яахын аргагүй зүгээр өнгөрөөмгүй сэтгэл хөдөлгөсөн баярын өдөр. Хангалттай сайн байж чадаагүй ч ирэх жилд хүчирхэг болгох боломжийг олгосонд баярлалаа 2021 он.

From Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet