Sitemap

2021 он за баяртай!

Сар бүрийн онцлох үйл явдалд талархах нь

3 min readDec 30, 2021

--

1-р сар: Солонгос хэлний анхан шатны сургалтад суусан.

Press enter or click to view image in full size

2-р сар: Бүдүүн гэдсээ цэвэрлэх онлайн ангид суусан.

Press enter or click to view image in full size

3-р сар: Юу болсныг санахгүй байна. Гэхдээ энэ сард биш жилд энэ 6+ ном уншиж дуусгасан байна.

“Хүн өөрийгөө 1% өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” (хувь хүний хөгжил)

“Усан доогуур 20000 бээр аялсан нь-1” Жюль Верн

Press enter or click to view image in full size

“Цойлогсод” Бүжинлхам

Press enter or click to view image in full size

“Өлсөхүйн гайхамшиг” Поль Брэгг

“Хайрын 5 хэл” Гери Чепман

Press enter or click to view image in full size

“Дээврийн өрөөн дэхь миний мөрөөдөл” И Жин Сонг

4-р сар: Хажуу өрөөнөөсөө Улиастайдаа нүүж ирээд жижигхээн хөөрхөн муужгайтай байж үзсэн.

Press enter or click to view image in full size
Press enter or click to view image in full size

5-р сар: Улиастайдаа сүүлийн удаа хамгийн жаргалтай цагийг өнгөрөөсөн.

Press enter or click to view image in full size
Press enter or click to view image in full size

6-р сар: Цэцэг хүргэлтээр ажил дээрээ авсан. Мөн дэлхийн Зөнгийн зөвлөх зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон.

Press enter or click to view image in full size
Press enter or click to view image in full size

7-р сар: Хөвсгөл далай явсан.

Press enter or click to view image in full size

8–9 сар: Нэг хэсэг чилл ганцаараа амьдарч үзсэн. Шинэ газар. Нүүлгэлт

10-р сар: Ковид туссан. Гадаах амьдрал ямар сайхныг гарч алхаад мэдэрсэн.

Press enter or click to view image in full size
Press enter or click to view image in full size

11-р сар: Бүх хөөцөлдсөн хувийн болон хувьсгалын ажил Түүний хүчээр бүтдэг.

12-р сар: Хамгийн сэтгэл хөдөлгөсөн сайхан сар минь, ах эгч нараас шинэ жилийн бэлэг авч, ээж бид 2 сайхан хоол унд хийж, ах дүү нараа урьсан, хажуугийн шинэ кино театрт кино үзсэн, ажлын шинэ жилээр тэр vibe-г тултал мэдэрч аз жаргалтай байсан.

Өдөр бүр талархахгүй бол сар бүр талархах зүйлсгүй амьдрах юм байна гэж өнгөрсөн жил бичсэн хэрнээ бас дутуу талархчихсан байх юм.

“Энэ жил таны хувьд ямар жил байсан бэ? Гашуун бас амттай хором мөч бүрээр дүүрэн байсан байх. Мэдээж олон зүйлд харамсаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас энэ жил танд илүү хүчтэй байх боломжийг олгосон. Та хайраа илчлэх зориг дутсан байж болно. Энэ их халуухан өрсөлдөөний улмаас та бусдад муухай хандсан байж ч болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлага чинь таныг зовоосон байж болно. Гэхдээ одоо өөрийнхөө нуруун дээр зөөлөн алгадаад өнөөдөр сайн байлаа гэж хэлээрэй. Дараа жил та илүү аз жаргалтай байх болно гэж итгэж байна”

Нээрэн л шинэ жил яахын аргагүй зүгээр өнгөрөөмгүй сэтгэл хөдөлгөсөн баярын өдөр. Хангалттай сайн байж чадаагүй ч ирэх жилд хүчирхэг болгох боломжийг олгосонд баярлалаа 2021 он.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Aмьдралын минь чухал бодлууд, ухаарлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа. 𓇼 ⋆.˚ 𓆉 𓆝 𓆡⋆.˚