2020 оны 5 дахь өдөр

elsunfl
2 min readJan 5, 2020

--

2020 оны 1 сарын 5

📣 ӨДӨР 5: Талархмаар гурван зүйлээ бичих

1. Өнөөдөр Сайн мэдээний багт үйлчлэхээр “ЗА” гэж хэлсэн бол зүрхээ зориулах ямар байдгийг Эрка ахлагчаас хараад би гэмшиж, шийдвэрээ дахин санаж, Өөрийн гэх Бурхан Эзэнээ шинээр ирсэн хүмүүстээ хуваалцаж байхдаа үйлчлэлийнхээ баяр хөөрийг мэдэрсэндээ талархмаар байна.

2. Origin of Gumuda. Хулан гэх энэ эмэгтэйд хайртай. Дотоод гоо үзэсгэлэнтэй Хуланд бүүр хайртай.

Түүний амьдралын хэв маяг, туршилтууд, сайхан бүгдийг хуваалцаж байдаг бичлэг, нийтлэлээс энэ 2020 онд өмнө нь хэзээ ч зориглож байгаагүй олон талбар дээр итгэлээр алхах биш маш том үсрэлт хийх зорилгууд тавьлаа. Үүнд: сайн үйлсээр болон аяллын шугамаар гадаадын нэг улсруу явах /Kenya явсан тэмдэглэл нөлөөлсөн болно./ Минималист хувцаслалт, эрүүл зөв хооллолтоор санхүүгээ хянаж зохицуулах хугацаатай хадгаламж нээх…

Энэ талаараа дэлгэрэнгүйг удахгүй оруулах болноо.

Хамгийн adventure&beautiful амьдардаг Origin of Gumuda Баярлалаа гэж дахин хэлмээр байна. ❤️

3. Австралид хур бороог асгаж өгсөнд тань баярлалаа.🙏🏻

“Үер усны сувгийг Аянгын цахилгааны мөрийг Хэн татдаг бэ?”

“Хүмүүсгүй газарт, хүнгүй цөлд бороо оруулахын тулд,”

“эзгүй хоосон газрыг хангаж, ургамал ногооны соёог ургуулахын тулд Хэн тэгэв?”

‭‭Иов‬ ‭38:25‬-27

https://www.bible.com/1590/job.38.25.аб2013

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet