2019 он минь баяртай

Сар бүрийн онцлох үйл явдалд талархах цаг

elsunfl
2 min readDec 31, 2019

1-р сар: YWAM-ыг төгссөн шинэхэн Ywamer

2-р сар: Nimaa дүүгийн гүнж төржээ. Нагац эгч болсон.

3-р сар: RT-д ажилд ороод шинэ компанийн үйл ажиллагааг судлаж, өөртөө их цаг гаргадаг байж.

4-р сар: One 2 One судлал идэвхитэй хийж байжээ. Шинэ 3–5 ном эхлүүлж, дуусгаж байжээ.

5-р сар: Ээжтэйгээ болзож эхэлсэн сар

6-р сар: Бассейнд бүртгүүлж, хамгийн күүл мэдрэмжийг авч байсан.

7-р сар: Халуун зуныг сэлж л өнгөрөөж

8-р сар: Зуныг гадаа сууж мэдэрдэг сайхан цаг байжээ. Болдог бол гадаа хономоор.

9-р сар: Шинэ компанид ажиллаж эхлээд анх удаа л ийм их маш завгүй байж үзсэн. Инста стори ч хийж үзэж амждаггүй тийм сар байсан гээд бодохоор юун нөгөө номнууд. Одоо ч гайхдаг.

10-р сар: Тэр залууг крашлаж эхлэсэн үе. Шинэ утас. Буржгар үс. Фитнесс.

11-р сар: НӨАТ-с 1000,000 төг хожсон ивээлтэй сар байлаа.

12-р сар: Үнэхээр олон шинэ жил зохион байгуулж, оргил завгүй үе байжээ.

Ариун хуримд уригдан суух үедээ ганц л хүнд амьдралаа зориулахыг үнэхээр хүссэн. Нүдрүү нь эгцэлж ширтээд амлалт өгнө гэдгээ бодсон.

Христ Их Эзэн мэндэлсэн баяраар өсвөрийн залуустайгаа хамтаар бүжиг, драма танилцуулж, тэднээрээ бахархаж байлаа.

Last Christmas үзэж, шинэ зүйл олж харсан. Christmas бол гэр бүлийн баяр. Өөрт байгаагаа бусадруу урсгадаг баяр. Уучил, өг, тусла, талантаараа үйлчлэ гэх сэдэл авлаа. Би гитартай магтаалаар үйлчилнээ.

Энэ бүхнийг бичихэд 12 сар л хамгийн их санах зүйлтэй нь байна. Тэгээд бодлоо л доо. Өдөр бүр талархахгүй бол сар бүр талархах зүйлсгүй амьдрах юм байна гэж. Өдөр бүрийг эрдэнэс мэт нандигнах гэдгийг одоо л ойлгож байна.

Удахгүй 2020 оны төлөвлөгөөгөөр уулзъя даа

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet