Бодлоос үүсэх өвчний тайлалыг #psychosomatic гэх шинжлэх ухааны салбар судалдаг. Бид л “Өвчин хэлж биш хийсэж ирдэг” гэх эзэнгүй, бодолгүй, өөрөөс үл хамаарах далдын гэмээр хүчинд итгээд сурчихсан. Өвдлөө л бол өөр хүчин зүйлээс аврал хайна. Эзэнгүй, өөр хүний биед оршиж байгаа мэт өөрөө өөртөө хайр гамгүй ханддаг.
ХҮНИЙ БОДОЛ ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Дорно зүгийн ард түмэн “Хүний бодлоос үүдэн гарах тэр их гай зовлонг заналт дайсан нь ч түүнд хүсэхгүй” гэлцдэг. Харин эрт цагийн суут анагаагч Авиценна: “Эмч хүнд аливаа өвчнийг анагаах гурван хэрэгсэл байдаг нь үг, ургамал, мэс гурав юм” гэж сургадаг байж. Эдгээрээс хамгийн эхэнд ҮГ байгааг та харж байна уу?
Парис хотын нэгэн эмнэлгийн сэтгэл зvйч эмч Эмили Кьи нь өвчтөнүүддээ “Миний биеийн байдал өдрөөс өдөрт дээрдэж байна” гэх өгүүлбэрийг өдөрт 10 удаа чангаар эсвэл дотроо хэлж байх даалгавар өгчээ. Ингэхдээ зүгээр л механикаар давтах бус, харин аль болох сэтгэлээсээ хэлж байхыг анхааруулж гэнэ.
Тэгээд юу болсон гэж санана? Сарын дараа эдгээр өвчтөнүүдийн тухай эмнэлгийн эмч ажилчид төдийгүй, нийт Франц даяараа шагшин ярих болжээ. Учир нь зарим өвчтөн сарын дотор бүрмөсөн эдгэрч, зарим нь мэс засалд орох шаардлагагүй болсон байж. Өөрөөр хэлбэл, эрт цагийн агуу эрдэмтэн Парацельсийн “сүжиг бишрэл гайхамшгийг төрүүлдэг” гэх таамаглал үнэн болох нь батлагджээ.
Хүний сэтгэл санаа биеийнх нь байдалтай шууд холбоотой гэдгийг бид мэднэ. Хорин жилийн туршлагатай сэтгэл судлаач Андрей Метельскийгийн өгүүлснээр бол: “Ямар ч өвчин, ямар ч халдвараас сэргийлэх хамгийн шилдэг арга бол өөрийгөө эрүүл гэдэгт бат итгэх явдал юм. Сөрөг бодол бүх зүйлийг үгүй хийдэг. Жишээлбэл, уурлаж бухимдах нь хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг. Хэн нэгэнд байнга гомдож явах нь элэг, нойр булчирхайн өвчлөлд хүргэдэг” ажээ.
Түүнчлэн хэн нэгэнд хайртай, түүгээр бахархдаг гэдгээ үгээр илэрхийлж байх нь цаад хүний энергийг сэлбэж, харин хорон муухай үгээр дайрч доромжлох нь энергийг нь барж орхидог гэж сэтгэл судлаачид үздэг. Өнөө цагт сөрөг муу бодлоос үүдэлтэй өвчин эмгэг улам бүр нэмэгдсээр. Элдвийн өвчлөлөөс өөрийгөө сэргийлье гэвэл амьдралаас баяр баясгалан мэдэрч сураарай!
Энэ бүхнээс үзэхэд эрүүл мэнд, амьдрал ямар байх нь оюун бодлоос шууд хамаардаг нь үнэн болж таарч байна:
- Сайн сайхан бодол сайн сайханд хүргэнэ.
- Муу муухай бодол тээх аваас муу муухай зүйлтэй учирна.
- Бидний байнга бодож явдаг зүйл эрт орой хэзээ нэгэн цагт заавал биелнэ. Энэ мөчөөс эхлэн зөвхөн гэгээлэг, сайн сайхан бодол, итгэл найдвар тээж амьдарцгаая!
Зүрхний шигдээс болон дутмагшлыг үр дүнтэй эмчилдгээрээ алдаршсан Америкийн нэрт зүрх судасны эмч, Др. Роберт Элиотын боловсруулсан хоёр алтан дүрмийг тэмдэглээд аваарай:
1-р дүрэм: Ялихгvй жижиг зүйлээс болж сэтгэлээ бүү зовоо.
2-р дүрэм: Бүх зүйл ялихгvй жижиг.
Хэн нэгнийг хайрлана гэдэг бол түүний амьдарч байсан мянга мянган амьдралуудыг оршуулах, өмнөх цэцэглэн дэлгэрсэн дүрүүд, бас соёолж амжаагүй үрүүдийг харна гэсэн үг. Түүний хэзээ ч очиж чадахгүй өндрийг нэхэхгүй байх, унаж байсан ёроолоор нь барьцаалахгүй байх юм. Хайрлах хамгийн хэцүү.
Хайди Прибе