Sitemap

Японд байгаа найзруугаа илгээлт хийх болноо

Sep 17, 2023

--

Энэ үзэсгэлэнтэй, нүдэндээ галтай охин бол миний найз Түмээ, Цэцэг, Tenk юм. Хүчтэй сэтгэл зүйтэй, бас үргэлж өөрөө эхлэн намайг зорьж ирдэг найздаа би очиж үйлчлэнгээ хамт аз жаргалтай өдрүүдийн түүхийг хамт бичилцмээр байна. Хамт тикток бүжиг хийж, стритфүд идэж, өглөө гүйж, аялаж, унтаж байхад нь гэрийг нь цэвэрлэж, чадах хоолоо хийж өгөхийг хүсч байна.

Өнөөдрөөс Түмээгийн төлөө залбирч эхэлж байна. Сайн мэдээг дахин дамжуулах болно. Японд очиж Эзэнийг гэрчилж, сайн мэдээг хүргэх боломжийн төлөө залбирах болно. Хэрвээ Эзэн зөвшөөрвөл Японд Түмээтэй уулзаж, Эзэнийг хүлээж аваасай гэдгийн төлөө залбирна. Баптизм хийх боломжийн төлөө ч бас гуйна.

Япон явах мөнгө санхүүгүй байгаа ч би бас залбирна. Мөнгөнөөс ч илүү авралын сайн мэдээг тунхаглах энэ зорилгын төлөө үүд хаалга, боломжийг нээж өгөөч гэж залбирна.

Аялал ззугаанаас илүүтэй үнэ цэнэтэй цагийн төлөө гуйна, магадгүй цаг нь биш бол талархаад үргэлжлүүлэн авралын төлөө залбирна.

2023–09–17

#Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгаа бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet