Sitemap

Эцэггүйдэл бол энэ цаг үеийн хараал

1 min readApr 21, 2025

Зөв аавын нөлөө дутсанаас л нийгмийг цочроосон, хохироосон хэргүүд ар араасаа цуварч, эр эмгүй задарцгааж, эх захгүй авирлацгааж, юу дуртайгаа хийцгээж түүндээ эхлээд гайхаж дараа нь цочроо нь гарч дасаад, бүүр сүүлдээ тэр нь хүний эрх гэдэг нэрийн дор байх ёстой норм хэвийн мэт зүйл болж зарим нь хууль болж ч байх шиг. Энэ бүх нийгмийн бузар булай, гэр бүлээс тэр тусмаа зөв эр хүнгүй айлаас, эцэггүйдлээс үүдэлтэй. Эр хүн өөрийн төлөвшилдөө эс анхаарсаны горыг бид бүгд нийтээрээ эдэлж эрчүүд бид түмний шившиг болж байна. Төлөвшил гэдгийг мөнгөөр авч болдоггүй нь харамсалтай. Харин хэн нэг эр хүн шиг эр хүн түүнийг бодит амьдралд зан чанараараа төлөвшил гэдгийг батлан харуулах ёстой байдаг. Өнөөдөр үр хүүхдэдээ дууриал болох эцгүүд ховорджээ. Биологийн хувьд л аав болсноос биш эцэг хүн болж төлөвшсөнгүй.

Эр хүн төлөвшье гэвэл бусдад гомдоод, гоншигноод, нялхраад байлгүй зүгээр л хариуцлагатай, бодолтой, алсаа харж амьдрах хэрэгтэй мэт. Эр хүн өөрөө эхлээд зөв явбал үр хүүхэд нь аавыгаа л дууриана. Сайн аавын нөлөө, дууриалал, сургаалаар үр хүүхэд нь өнгөтэй өөдрөг амьдарна. Хань ижил нь ч сайн нөхрийн хайр халамжинд цэцэглэн жаргана. Эр хүнээс их юм шалтгаална. Тийм болохоор биднийг ноён нуруу, орчин үеийнхээр даацын хана гэсэн байх. Бид нурвал ганц хүн нурахгүй харин гэр бүл удам угсаагаараа цаашлаад улс орноороо нурна. Тиймд эр хүн зөв амьдрах зоригтой байж, сонгосон үнэ цэнэдээ тууштай тогтвортой үнэнч байвал сая нэг төлөвшиж гэр бүл, үр хүүхдээ зөв удирдана. Ийм эр хүнтэй айл гэрийн зөв хүмүүжил, ёс суртахуун нь нийт Монголын унаган соёл болж баттай оршин тогтоно. #гэжбоддог.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Aмьдралын минь чухал бодлууд, ухаарлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet