ШИРГЭЭСЭН УС

elsunfl
2 min readApr 15, 2023

--

Бид ус уудаг ч зөв усаа уудаг уу? pH өндөр ус уухыг зорьдог ч тэр бүр худалдан авч уугаад байх нь их биш байдаг шүүдээ. Тэгвэл усны талаар судлаж үзэхэд ширгээсэн ус гайхалтай сайн ус байдаг юм байна.

УАУ-ны их эмч: О.Очгэрэл: Усны хамгийн сайн усыг БУЛГИЙН УС, ХУДГИЙН УС гэж тэмдэглэсэн байдаг. Биеэ тэтгэж шимжүүлэхийг хүсвэл та булгийн усыг авч ширгээж эсвэл цай чанаж ууж эрчимээ сэлбэж тэтгээрэй.

Ширгээсэн эмийн ус гэж ямар усыг хэлэх вэ?

“ШИРГЭЭСЭН УС НЬ ХҮНИЙ БИЕИЙН ГАЛЫН ИЛЧИЙГ ТЭГШИТГЭЖ, ХООЛНЫ ШИНГЭЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ, ХЭВЛИЙН ӨӨХИЙГ ШУУРУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМ”

Тэгвэл ширгээсэн усны 2019 оны /П. Баатар, Г. Лхагваа/ нарын судалгаанаас үзэхэд:

1. Ширгээсэн усаар чанасан цай энгийн усаар чанасан цай нь энергийн агууламж 5.1 дахин их.

Ширгээсэн усан дахь энерги нь:

2. Ээзгийний шүүснээс 5.2 дахин их

3. Зөгийн балынхаас 26 дахин их

4. Үзэмний шүүснээс 19.8 дахин их байсан байна.

5. Ширгээсэн ус гоожуураас авсан буцалсан устай харьцуулахад pH нь 1,5 дахин өндөр /рН- 9.59/ буюу маш шүлтлэг.

6. Дээд зэргээр эрэмбэлэгдсэн зөв бүтэцтэй байна.

Ширгээсэн усыг хэрхэн бэлтгэх вэ?

Усаа эхлээд ширүүн галаар буцалгана. Буцалсны дараа дунд зэргийн галаар 2 дахин багастал нь буцалгана. Эзэлхүүний 1/3-г ширгээсэн усыг “Эмийн эх” гэж хэлдэг. 1л усыг 650 гр болтол ширгээж уух нь эмийн ус болдог. Яарч байгаа үед 15–20 минут буцалгаж болно. Усаа уурыг нь гарахаар ууна. Алив хоол хүнсийг халуунаар нь хэрэглэхдээ уурыг нь гаргаж хэрэглэнэ. Үлдсэн усаа халуун баригч саванд хийнэ. Ширгээсэн усыг хордлогын үед, хоолны шингэц муудах, цээж гашуу оргих, ходоод халуу оргих, өтгөн хаталт, ходоодны ханын улайлтын үед, улмаар арьсны элдэв харшил, хуурайшилт, бүх төрлийн харшлын үед, чихрийн шижин, чихэрлэг зүйлд дурлах, хаван хөөх, ууц нуруу өвдөх, үе мөчний өвчин гээд анагаахгүй зүйл бараг үгүй билээ.

Усаа хэрхэн зөв уух:

Өглөөд нэг аяга усыг балга балгаар шимж уун (шингэнийг ид гэдэг ухаанаар) хэсэг зуур баруун тийш харан хэвтэнэ. Ингэж элгээ дэвтээж буй хэрэг. Хэрэв таны уух энэ ус ширгээсэн ус бол ходоод гэдэс дотор, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Улмаар хуримтлагдсан илүүдлийг шатааж, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг сэргээдэг. Үүн дээр нэмээд бид усандаа өөрийн эрчим энергиэ шингээн сайхан үгийг хэлж зөв бүтэцтэй болгон уух нь мэдээж илүү үр дүнтэй. “Би эрүүл”, “Миний эд эс шинэ эрүүл” гэх мэтээр хэлэх нь зүйтэй.

Зөвлөгөө:

1. Аялал зугаалганд явж байхдаа булаг шандтай таарвал ус авч ширгээж чай чанаж хүртэж өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ биеийг шимжүүлж энергиэ нөхөөрэй.

2. Гэртээ ажил дээрээ усыг аль чадахаараа ширгээж халуун бүлээнээр ууваас идсэн , уусан зүйлийн тань хор тайлагдаж, илүүдэл өөхийг багасгана.

3. Хоолны хордлого авсан, хоол шингэхгүй байгаа бол ширгээсэн усыг халуун бүлээнээр балгаж, шимж уугаарай.

4. Жингээ бууруулж, галбиржихыг хүсвэл ширгээсэн усандаа зөгийн бал хутгаж бадганы цагаараа, хоолны өмнө уугаарай.

АНХААРУУЛГА: Ширгээгээд хонуулсан ус маргааш нь хор болдог тул, хонуулсан ус уухгүй байхыг хүсье! Унтлагын өрөөнд хоол унд байлгаж болохгүй.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (1)