Цэвэрлэгээний 7 хоногийн тухай

Бүдүүн гэдэс цэвэрлэгээний үр дүнгийн хуваалцал

elsunfl
8 min readFeb 25, 2021

Day:1

2021 оны 2 сарын 19–25 хүртлэх гэдэс цэвэрлэгээний тухай. Дараах хүмүүс цэвэрлэгээ хийж болохгүй:

  • 1. Ходоодны шархтай бол
  • 2. Цусан суулгын үед
  • 3. Гэдэс гүйлгэж байгаа бол
  • 4. Хурц мухар олгойн үед
  • 5. Гэдэсний сүрьеэтэй бол
  • 6. Хорт хавдартай хүмүүс
  • 7. Ходоод гэдэсний замын өвчлөл, шарх
  • 8. Ямар нэгэн дотор эрхтний өвчтэй хүн
  • 9. Архаг хууч өвчтэй хийгээд сэдэрсэн тохиолдолд
  • 10. Хэвтрийн дэглэмд байгаа үед
  • 11. Ханиад болон халдварт өвчнөөр өвдсөн бол
  • 12. Бие таагүй муу байгаа бол
  • 13. Стресс болон хэт сэтгэл хөөрлийн үед
  • 14. Жирэмсэн, хөхүүл үед
  • Харшил болон хууч өвчин сэдэрч ил гарах нь бий. Үүнд бие сэтгэлийн бэлтгэлтэй байх.

Зорилго:

  • Ходоод гэдсээ амраах, гэдсэнд наалдсан олон жилийн хоолны үлдэгдэл, хорт бодисоос салах
  • Нийт 9 метрийн урттай ходоод, нарийн бүдүүн гэдсийг цэвэрлэх
  • Харшлын голомтыг устгах
  • Жингээ барих
  • Эрүүл хооллолтын дадал суулгах

Өглөө бүр энэ “Шидэт ундаа”-г ууна. Энэ гэхдээ тийм хурдан ууж дуусгах сайхан ундаа бол биш. Гэхдээ янзийн цэвэрлэдэг.

Би бүх хоолныхоо усыг шүүгчний усаар л хийж байгаа. Мөн өдөр бүр алхаж байгаа. Карантин таарсан учир машингүй байж, алхахад маш тустай байсан. Шатаар 6 давхарлуу өдөр бүр өгссөн.

Bragg apple vineger cider+lemon juice+ginger+cayenne ppr+cinnamon

11 болон 16 цагт чиа үртэй шар сүүг уудаг байгаа. Гадуур шар сүү олдохгүй байсан учир Монгол хүн байна даа өөрөө ийн гаргасан байдааг.

Мөн амаа оливын тосоор зайлдаг. Энэ арга бол ёстой сэнгэнэсэн сайхан мэдрэмжийг өгсөн. Бүхэл өдөр, шөнийн турш ам fresh байсан.

Өдрийн хоолны тухайд шош вандуйны төрлийн шөл хийж, анх удаа уувшдээ. Күэ яахав кк. Ихийг бол идэж чадахгүй юм байлээ. Шөлнөөсөө өмнө лууванг маш сайн зажилан иднэ.

Бүдүүн ногоон сонгино хийчихээр сайхан амттай
тунгалаг сайхан шөл

Day:2

Энэ Хар шошны котлетийг өөрийн хоолны менюдээ нэмсэн. Ангаахай шош биш киуно будаа хийх байсанаас болоод амт нь өөр болсон. Гэхдээ л хүрэн манжингаар борщоос өөр хоол мэдэх биш. Амталгаанд гүнжидийн үртэй тэр амтлагчийг хийх байсан би самарын нухаш хийчихсэн буруудсан. Гэхдээ амттай.

хурдан болдог хоол

Өглөө эрт сэрдэг, өдрийн 2 удаа бие засч, хоолонд хурдан цадаж, хоол хоолонд юм идэхгүй ус л ууж байна. Толгой өвдсөөн. Энэ үед нь нам унтаж авсан. Орой бүр 10 цагт унтах гэж хичээж байна.

Бүдүүн ногоон сонгино+бууцай+ус+өвсөн амтлагч=7мин

Бууцайн хачир мөн л амттай байсан.

smoothie

Day:3

Энэ өдөр ямар сайн цэвэрлэгээ хийгдсэн гээч. Шидэт ундаа, шар сүүтэй чиа үртэй ундаанаас хойш идсэн энэ өдрийн анхны бөгөөд сүүлийн өдрийн хоол. Өдрийн хоолноос хойш 24 цагийн мацаг барьж эхлэсэн. Гэхдээ энийг ууснаас хойш 1 удаа бөөлжиж, 10–20 удаа гүйлгэв. OMG!

шошны тараг

Day:4

24 цагийн мацгийг энэ ямар ч амтлагчгүй саладаар тайлав. Ёстой үхэр мэт хэвж, шүднийхээ үүргийг нэг сайн гаргасандаа. Хатуу хоолыг уу гэсэн дорнын мэргэн үг ай юутай үнээн аая кк. Энийг идсэнээр ёстой шүүрдэх шиг болсон доо.

мацаг тайлах салад

Day:5

Борщ хийсэн гэхдээ зураг авч чадаагүй байна. Энэ амтат бинтэй дүрээд идэхэд бас л сайхан амттай байсан. Энэ бинг өөрийн хоолны менюдээ бас нэмлээ.

Чихэрлэг төмс+бүхэл үрийн гурил+oregano

Орой идсэн хоол бол Луувангийн зутан. Их хэмжээгээр идэж бас чадахгүй байсан. Өдөр хоол идсэн бол оройд юм идмээргүй болж.

амтат төмс+лууван+soymilk+karri+onion

Цэвэрлэгээний 5дах өдрөөс эхлэн бактери ууж байгаа. Өдөрт 1 уух заалттай ч энэ 7 хоногт 2ш ууна.

Lacto-fit

Day:6

Энэ хоолуудыг би өөрөө амтгүй хийчихсэн байх. Тэгсэн болоод тэрүү миний өмнө нь иддэг хоолууд ямар их амттай байсныг бодож, амтыг нь тэр үедээ удаанаар тайванаар давс багахан хийж, багахан хэмжээгээр идчиж болоогүйн байхдаа гэж бодсон гээч хэхэ.

хулууны зутан болон өргөст хэмхийн салад
бор мөөгний зутан шөл

Day:7

Яаа дууслаадаа. Яаж 7 хононоо гээд бөөлждөг өдрөө үгээ хэлж билээ. Одоо ард нь гарах гээд л байнадаа. Энэ хоолны материалаа Номингоос авч орж ирээд, шинэхэнээр нь бэлдэж байнадаа. Ер нь гаднаас хооллохгүй гэвэл гэртээ хоолоо хийгээд бэлдээд явж болох ч цаг хугацаа золиос ихтэй. Гэхдээ эрүүл, шинэ, амттай, сайн хоол ажилруугаа авч явах нь сайхан.

өнгөлөг

Энэ өдрийг аварсан өдрийн хоол бол энэ монгол бяслагтай салад бас соба гоймонтой шөл байлаа. Мисо шөл учир хоолондоо давс хийгээгүй ч давстай амттай сайхан байсан. Ёстой л сайхан хоол байсандаа. Энийг идсэн учир оройн хоолыг хаслаа. Угаасаа нээх идээд байх зай ч алга. Харин энэ нийтлэлээ бичиж сууна. Саладынхаа талыг тэр луувантай сая идсэн. Энэ салад болон шөлийг бас менюндаа оруулчлаа шүү.

Хийж чадаагүй зүйлс:

  • Халуун баннд 4 орохоос 1 удаа л орсон байна.
  • 22 цагт унтах байсан ч сүүлийн 3 өдөр 12 цагт унтсан байна.

Санхүүгийн дүгнэлт:

  • 7 хоногийн нийт хүнсний зардал: 200k
  • Сургалтын үнэ:11к
  • 12 удаа дэлгүүр явж хүнс цуглуулсан. Цаг хугацаа их орлоо.

Сул тал: Амтгүй хоол ч юм шиг ам давахгүй хүнд байсан

Давуу тал: 17 цагаас хойш хоол гэж юу байдагийн? kkk

Сэтгэл ханамж: 100%

Эцэст нь дүгнэлт:

  1. Шинэ хоолны жортой боллоо. Үүнд арагула салад, соба гоймонтой шөл, чихэрлэг төмсний амтат бин, хар шошны котлет, бууцайны хачир нар байлаа.
  2. Өдөр бүрийн хөтөлбөрөө нэгтгээд xsl.file болгож хэвлээд, өдөр бүр цаастайгаа ажилласан нь цаг их хэмнэсэн.

3. 2021 оны 12 сард өөрийгөө дүгнээд суухад эрүүл мэндийн маш чанартай чалленж хийж, өөрийгөө ялж, холбироогүй байна гэж өөрөөрөө бахархах юм шиг байна. Бүрэн шийдэж чадахгүй бол битгий эхэл. Нэгэнт эхэлсэн бол битгий эргэлз.

4. Мах голдуу идээд, ногоо, үр тариа барагтаа идэж чаддаггүй надад маш шим тэжээлтэй, хөнгөхөн хооллолт байсан. Миний биеийн эд эс бүүр баярлаад дуулцгааж, бүжиглэж байгаа байхаа. Тэднийгээ бас бодох хэрэгтэйн байна хүүе.

5. Өдөрт 1 удаа л бие засдаг байсан би эдгээр өдрүүдэд 2-с дээш удаа тогтмол бие зассан байдааг.

6. Нүүрэн дээр гарч байсан зүйлс алга болжээ. Арьс гялалзаад, голтигор толигор гэж жигтэйхэн. Гол нь бас нилээн гайгүй V line болсон байна. Өмд юбка хэвлий хэсгээр шувтардаг болжээ.

7. Жингээ үзээгүй ч нилээн хассан байх шигээ. Би 10 сард үзэхэд 65кг+ зааж байсан. Одоо нэг үзнээ. Тэгээд засаад оруулая эндээ.

8. Одоо дараагийн 7 хоногийн турш өөрөө зохиосон амттай эрүүл уураглаг, шим тэжээллэг хоолны жор гаргая гэж бодож байна. Жишээ нь, авокадо, сахаргүй жимстэй смүүти, чихэрлэг төмс, ногоон өнгөтэй салад…

9. Намар авсан далайн замаг, amway вит С, double X, уураг, herba night works, omega, vit D, сүүн хүчлийн бактери гээд одоо энэ хэдийгээ өдөр бүр уухад миний биеийн бүх эд эс бүүр дэвхцэх байхаа кк. Бүдүүн гэдэсний минь бүх намираа цэвэрлэгдсэн учраас хүлээж авахдаа таатай. Цусны судсууд бүгд хлостеринаасаа ангижирчихсан байгаа. Ходоод гэдэс минь амар амгалан гэж ямар байдгийг үзчихээд мэдэрчихээд их тайвансайхан байгаа байхдаа. Зүрх минь ч гэсэн цусаа шахахдаа ч нэг л тогтуухан намуухан. Элэг, цөс, бөөр минь инээж байна. Бүгд л их жаргалтай байна. Би энэ бүгдийг бүгдийг мэдэрчихээд бүүр аз жаргалын допаминаа нэмэгдүүлчихсэн сууж байна.

10. Хүн амаараа юу иднэ түүнийхээ бүтээл нь байдаг гэж эрхэм багш минь хэлдэгсэн. Үнэн гэж энэ байжээ кк. Миний идэж ууж байгаа бүхнээс миний шийдвэр гаргалт, харилцаа, ажлын бүтээмж, цагийг аврах ажиллагаа амжилттай явааг батлаж доорх өдөр бүрийн ажил, дадал тогтоогч, тэмдэглэл дээр сууж, өөртэйгөө ажиллаж чадаж байна. Өмнө нь бодохоос цаашгүй л байсан бүгдээ хийж чадах нь гэдгээ энэ 7 хоногт улам ухаарлаа. 2021 оныг аварна шүү бүгдээрээ. Зорилгодоо хүрэх тохиромжтой цагийг хүлээвэл дэндүү удаан хүлээх болно гэдгийг хэлье.

work sheet
Bujo

10. Нэг юм эхлүүлсэн бол үр дүнг нь үзэхэд 100% анхаарлаа төвлөрүүлж, хийж дуусгасны дараа дараагийхаа хийж дуусга. Энэ 7 хоног хоол унд гэсээр бэлтгэл болон хийхэд цуглуулахад их цаг ороод, хичээлийн даалгавар хоцорсон. Тэгэхээр юу хэлэх гэж байгаа вэ? Нэг зүйлийг тултал сайн хийхэд хамаг анхаарлаа төвлөрүүлэх.

Bruce Lee- “I am not afraid of a person who knows 10000 kiks. But i am afraid of a person who knows one kick but practices it for 10000 times.”

Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх нь олон. Харин ТЭВЧЭЭРТЭЙ нь барианд ордог. Тэгэхээр ялалт бол хүч чадлын ялгаа бус, тэвчээрийн ялгаа юм. Ялалт дүүрэн 7 хоног өнгөрлөө. Дараагийн мах, сүү, гурил, цардуулгүй 7 хоног 2 сарын 26наас эхлэх нээ. Амжилтаа ахиулнаа. 💪🏻

#goebennguitsee

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet