Хүнд сайн болох ба хүнийг хайрлахын ялгаа

elsunfl
1 min readSep 4, 2024

--

Хүнд сайн болно гэдэг нь тэр хүнээр дамжуулж өөрийгөө аз жаргалтай болгохыг хэлдэг бол…
Хүнийг хайрлана гэдэг нь Би өөрөө тэр хүнийг аз жаргалтай болгохыг хүсэхийг хэлнэ.

Хүнд сайн болно гэдэг нь сэтгэл хөдлөхийг хэлэх бол…
Хүнийг хайрлана гэдэг нь дотоод догдлолыг хэлнэ.
Хүнд сайн болно гэдэг нь урд алхаж яваа түүнийгээ араас нь дагаж алхахыг хэлэх бол…
Хүнийг хайрлана гэдэг нь өөрийнхөө алхааг түүнийхтэй тааруулж алхахыг хэлнэ.

Бид хүнд сайн болох, хүнд хайртай болохыг ялгаж чаддагүй үе их байдаг. Хайртай гэж битгий хэлээрэй…

Хайр гэдэг хөтлөлцөж гүйх, үнсэлцэж үнгэлдэх, хос хувцсаар дэгжирхэх, цэцэг, шоколад өгөх, дуу шүлэг зохиохын нэр биш. Тэрийг “Дурлал” гэнэ. Үнэндээ хайр тийм ч сайхан амттай биш. Их гашуун, их хатуу. Тиймдээ ч амтыг нь дарах гэж шоколад, амттанаар амтыг нь дардаг биз…

Өөрөө зовоод ч хамаагүй өнөөхөө баярлуулж, сэтгэл амгалан байлгаж, өөрөөсөө түрүүнд, дээгүүр тавьж, зовоочихгүй юм сан, гомдоочихнүй юм сан, болж өгвөл муу муухайн сүүдэр ч болов тусгахгүй сэн.., гэж эрүүл ухаанаар боломжгүй юмыг болгох гэж оролдох нь, боломжийг болит байдал болгох нь “ХАЙР” юм. Жинхэнэ хайр их л өвтгөдөг юм даа… Тэгэхээр магадгүй зөв л хүндээ өгөхгүй бол…

Гэхдээ битгий ай! Хүн гээч үй олон алдаа онооноос сурч, ойлгодог амьтан юм. Алдахгүйгээр хэзээ ч ойлгохгүй. Хайрла. Өвтгөсөн ч хайрла даа…

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet