Би чинь багадаа л Улиастайн голд мөлхөхийг сэлэх гэж бодчихоод, сэлж чадахгүй байж л гол руу явж урсах дуртай хүүхэд байв. Бов бор болсон минь гол руу их явсантай холбоотой. Голын уснаас гараад найзуудаараа халуун чулуун хайрган дээр хэвтэж биеэ хатаанаа. Гадаадын хүмүүс шиг л бас л сайхан мэдрэмж шүү. Нарны тос л түрхэхээ мэддэггүй байсандаа хөөрхий.
Day-1
Усны хувцасаа өмсөөд усруу орсон эхний өдөр үнэхээр сэтгэл сэргэм байв. Бассейны усруу ороод л сэлээд сэлээд л явчихмаар маш өндөр итгэл төрөв. Үнэхээр л би усанд сэлэхээр төрсөн мэт. Үнэхээр үгээр хэлэмгүй цээж дүүрэн оргилсон гайхалтай мэдрэмж. 2016 оноос хойш бассейнд бүртгүүлэхийг хүсдэг байв. Одоо л миний усны гүнж байх мөрөөдөл минь биелэлээ оллоо. Баярлалаа Бурхан минь. /Гүнж нтр :p/
Day-4
Багш гүнзгий замруу ир! гэв. Тушаал шиг хэлсэн багшийн үг намайг хөл хүрэхгүй гүнээс айх айдсыг минь алга болгож орхив. Удирдаж байгаа хүний арга барил ийм л үед мэдрэмжтэйгээр намайг залж, чиглүүлсэн нь багшийн техник, заах арга барил сайных гэж үнэлэв дээ би эх багшийгаа. Би нээрээ Баянзүрх дүүргийн бассейнд явж байгаа.
Day-5
Гүнзгий замаар сэлж байгаа хүмүүсийн гарын хөдөлгөөнийг харж дуурайж сурсан. Би хамт сэлж сурсан анхан шатны ангийхнаасаа түрүүлж хурдан сурсан шалтгаан нь багадаа голд сэлдэг байсных айдасгүй болсонтой холбоотой байсан.
Day-6
Нэг талдаа бүтэн зогсолтгүй сэлж сур гэв. Би дунд нь амьсгалаа буруу хуваарилан заавал нэг зогсолт хийж байгаа минь буруу гэдгийг илтгэнэ.
Day-7
Ганц нэг буруу техниктэйгээр багшийн үгийг дагалгүй өөртөө дэндүү итгэсэн минь нэг алдаа болов. Ганцаарааа лаг зөв сэлж байна гээд итгэчихсэн сэлж байтал буруу сэлж байгаа хэдэн зүйл байв:
- Би хурдан сэлж байв. Багш тайван сэл! гэв.
- Би амьсгалаа буруу хувиарлаад нэг гараанаас нөгөө гараанд очихдоо үхэх гэж байгаам шиг уснаас амьгаадан гарч ирэв. Багш дотроо тоолоод амьсгалаа гаргахыг сануулав.
- Гараа буруу дэлгэж, далласан.
- Толгойгоо тэнцүү хазайлгаж, амьсгал авах тал дээр толгой уснаас бүтэн гарсан нь буруу болов.
Иймээс дахиад зөв болгох бэлтгэл, бэлтгэл дахин хэрэгтэй.
Day-8
Дараагийн өдөр илүү ахиц гарч зогсохгүй сэлж сурав. Нэг өдөр нэг цаг хангалттай. Өнжөөд нэг ирээд сураад байхад шинээр олон зүйл сурдаг.
Day-9
Тавцанаас үсрэлт хийж үзэв. Эхний оролдлого айдас дүүрэн байлаа. Биеэрээ алгадан усруу ороод өвдөв. Зүсэж ороогүй миний буруу байлаа. 2 дох удаагаа үсрэхэд айсангүй. Миний тонгойлт яг зөв техниктэй болж чадахгүй л байв.
Day-10
Хамгийн амархан гэж хэлсэн ч одоо хүртэл хөл гарныхаа учрыг олохгүй байгаа сэлэлт бол МЭЛХИЙ СЭЛЭЛТ. Би энэ сэлэлтийг үнэхэээр ойлгохгүй байгаадаа уур ч хүрэх шиг.
Day-11
Өврөөр, араар даллах, хөвөхдөө гараараа сэлэх, шумбах, усанд амьсгалаа түгжих, эргэх гээд бүх зүйлийг анхан шатандаа хийж сурлаа. Сураагүй үлдсэн нь тэр МЭЛХИЙ.
Day-12
Ингээд чөлөөт сэлэлт хийж, багшгүй ганцаараа сэлэв. Ус тэр чигээрээ минийх мэт. Бассейныхаа гүн хэсэг руу нь ороод нарны тусгал тусаж байгаа тусгалыг шумбаж орж суугаад харах бол миний сэлэх бүртээ хийдэг уламжлал мэт болсон сэтгэл догдлом хэсэг байдаг. Усны гадаргууг цоолж орж ирсэн нарны туяанууд усан дотор ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж санана.
Day-13
Дураараа сайхан байгаа ч буруу сэлж хааяа хааяа алдаж л байна. Бүүр анхлан сурч байгаа үед хувийн ганцаарчилсан багштай сураарай. Хамгийн зөв суурь тавигдана шүү.
Баc хамгийн сэтгэл догдолдог зүйл голд сэлэх, далайтай бүх төрлийн кино, зохиолууд байдаг. Жишээ нь, Усан доогуур 20k mile туулсан нь, Life of Pi, Аватар сүүлийн анги бүүр автуулсан гээч. Далайд сэлэх төсөөллийг минь улам баяжуулдаг. Яаж усны ертөнц намайг догдлуулаад байгаа юм бол гэж заримдаа гайхширна.
180618
#vinari