2023–02–08
Өнөөдөр 20 настай байх сүүлийн жил бөгөөд 365 өдрөөс огт өөр догдлом нэг өдөр байна. Амьд байгаадаа хамгийн их талархаж байна. Амьдралын олон өнгөөр будагдсаар л байна. Сайхан биш гэж үү?
“Би унтаад сэрсэн нь Эзэн намайг түшсэнийх” гэсэн энэ үгийг байнга боддог өнөөдөр ч бас талархаж байна. Ямар ч үед миний ард асаалттай танк шиг байдаг, хамгаалдаг, үргэлж дэмжиж, алс холоос ч ойроос ч хөлөө чулуунд цохичих вий гэж санаа тавьдаг миний Бурхан Эзэн. Би үргэлж талархана.
Aав, ээж минь өнөөдөр Арвин гээд өөрсөдтэйгөө адилхан охинтой болжээ. “Хорвоод төрсөн минь учиртай” гэж шүлэглэсэн яруу найрагчийн шүлэг шиг ямар хүн төрүүлснээ хараарай, ачлалтай охин, ухаантай охин нь байхыг хичээнээ гэж энэ жил үйлдэл бүрээрээ харуулмаар байна. 30 нас дөхөөд ухаан ирээд байна уу ккк.
Би төрсөн аавыгаа олж уулзанаа. Тэгээд асуух асуултуудаа асуугаад, би аавынхаа юуг нь дуурайсан, ямар царайтай болохыг сайн анзаарч хармаар байна. Ямар хүн болохыг нь мэдэхийг анх удаа хүссэн, ухаан суусан жил энэ жилээс эхэлж байх шиг. Догдолж бас айж байна. Багаасаа уулзах бодолгүй, дургүй байсан ч энэ жилээс өөр болсон нь олон зүйлийг эргэцүүлж, залуу насыг нь, тэр үеийн бүх шийдвэрийг нь хүлээж авахаар шийдсэнийх болвуу. Үрчийсэн байхаа гар нь атгаж үзээд, бас уучилж тэврэхийг хичээнээ.
Төрсөн өдрийг дотны цөөхөн найзуудаараа тэмдэглэхийг хичээдэг ч энэ жил маш тайван байж, амар тайван гэртээ байхыг илүүд үзлээ.
Хүн бүрт төрсөн өдөр нь онцгой өдөр байдаг болохоор мэндчилгээнүүд, утсаар ярих, зурвас бичих, бэлэг илгээх, уулзах, чухал гэж итгүүлэх, инээлгэх, баярлуулах гээд л энэ бүгд тэр их сэтгэлийг нь харуулдаг болохоор бусад хүмүүсийн төрсөн өдрийг ч бас утга учиртай болгон мэнд хүргэхээ мартахгүй байх юм шүү гэж дахин өөртөө хэлсээр… Яриад мэнд хүргээрэй, зурвас бичээрэй! гэж сануулж байна өөртөө.
Өөртөө өгсөн бэлэгний хувьд:
Чи маш сайн байсан шүү гэж өөртөө урам өгөөд 2 гараараа өөрийгөө илээд, тэврэх өдрийг өнөөдөр гэж бодож ийм үйлдэл хийлээ. ккк. Мөн өөртөө зориулан анх удаа онлайн дэлгүүрээс гутал захиалж, мөн Friends цувралыг үзэх эрхээр шагналаа. Гайхалтай!
#fromVinari #Happybirthdaytome🍰