Туршаад үзэх 12 зүйлс

elsunfl
2 min readJul 15, 2022

--

2022.7.15

Амьдралынхаа туршид өөртөө санал болгож байсан сайхан туршилтууд байсан тул уншиж байгаа та хэрэгжүүлээд үзээрэй.

  1. Үүрээр 5 цагт сэрч, орой 10 цагт унтахад биед ямар өөрчлөлт гарч болдогийг үзэх
  2. Үүр цайхаас өмнө босоод шөнө нь яаж өглөө болж солигддог сэтгэл догдлуулам агшинийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдрээрэй. Мэдээж Time-lapse хажуудаа тавьсан байвал сонирхолтой. Гэхдээ байн байн утасандаа анхаарахгүй байхыг бодолцон бүгдийг дуусан дуустал нүдээрээ харах нь чухал шүү.
  3. Сард нэг удаа завгүй амьдралын тойргоосоо гарч, ойн гүнрүү орж салхинд найгаж буй моддын чимээг харж сонсож үзэх. Шөнийн тэнгэрийн түг түмэн оддыг нүдэн дээрээ асгарах цаг хугацааг өөртөө гаргаад үзэхийг санал болгоно.
  4. Бага цагт их үр дүнтэй суралцах аргад буюу нэг эхэлчихвэл төвлөрөх чадвараа дээд зэргээр дайчлан суралцдаг болохыг хичээгээд үзэх. Өдөр бүр хэдэн минут, хэдэн цагт уншиж, бичиж, унтаж байгаагаа Timer-тайгаар өөртөөгээ ажиллаж, амьдарч үзэх. Сул цагаа ч хэмжинэ гэсэн үг.
  5. Олон асуултанд сайн хариулт өгч, сайхан асуултанд сайхан хариултыг олж болдогийг өөртөө харуулаарай. Өөрөөсөө асуух нийтлэг асуултыг UNREAD-с хайж санаа аваарай.
  6. 16 цагаас хойш хоол идэхгүй байхад биед ямар өөрчлөлт гарч болдогийг үзэх. Хэрвээ сайн судлаад чаддаг бол усан мацаг бариад үзэхийг санал болгоно. Биед байгаа бүх хорийг минь сэгсэрч хаяснаа яаж ийм эрүүл сайн байж болдог юм бэ гэтэл биеийг минь өөрчилсөн билээ.
  7. Ном уншаад ойлгосон, мэдэрсэн, төсөөлөл нэмсэн зүйлсээ дор бүр нь MEDIUM блог дээр тэмдэглэл хөтлөөрэй. Уншиж дуусах үед та аль хэдийнээ нэг номны тухай өөрийн гэсэн REVIEW-тай болсон байх болно.
  8. Орой бүр талархаж байгаа зүйлсээ MEDIUM блог дээр draft тэмдэглэл хөтлөж байгаад, 365 хоногийн дараа буюу шинэ оноор бүгдийг нь уншаад үзээрэй.
  9. Мөрөөдөж байгаа, бүтээсэй, биелээсэй гэсэн амьдралаа ямар байх талаар MEDIUM draft тэмдэглэл дээр төсөөлөөд бичээд үзээрэй. Тэр бүгдийг нарийвчлан бичих үед ялгарах мэдрэмж аль хэдийн тэр газарт тань аваачсан байх болно.
  10. Тууштайгаар ядаж 1 сар залбираад үзээрэй. Нэг зүйлийн төлөө. Хэрхэн гарах гарц, боломж ирж байгааг хараад Түүнд талархал өргөх болноо итгээрэй.
  11. Өглөө бүр өөрийгөө чанга дуугаар өөрийгөө ерөөж үзээрэй. Үгийн тунхаглал амьдралд тань хэрхэн үйлчилж байгааг хараарай.

from Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet