Та бол үргэлж миний гайхамшиг

elsunfl
Aug 1, 2021

--

2021–8–1

Гайхалтай Сөгнөгөр

Сөгнөгөрийн амралтанд анх удаа явсан юм. Голын чимээ нь, урсаж буй нь, чулуунууд нь хоржигнон хоорондоо ая гаргаж байгаа нь, нарны гэрэл тусахаар гялалзаж гялбаж байгаа нь гээд яаж энэ бүхэн зохицоод, яаж энэ бүхэн намайг аргаддаг болохыг би голын эрэг дээр суугаад бодож байна. Гайхамшигтай биш гэж үү?

Би хөдөө явахдаа, хотоос зайдуу гарахдаа ой модтой уулсын оройг хараад аль хэдийн ингээд бодчихсон байдаг гээч. “Өглөө эрт энэ модтой ойруу ороод, орой дээр нь гарвал Тантай ярилцах гайхалтай цаг гаргаж болох юм бишүү?” гэж. Үргэлж ийм бодлууд надад байдаг байсныг өнөөдөр л тогтож өөрлүүгээ харлаа. Би Тантай болзох газрыг үргэлж бодож, хүн харахад ганцаараа боловч үргэлж Та хамт байдаг болохоор хэзээ ч айдаггүйгээ, миний хамгийн том найдвар, хамгаалалт минь байж, сүнсийг минь энэ бүтээсэн байгалаараа дөрвөн улирлын турш тайвшруулдагт тань талархаж байна.

Үнэхээр гайхамшигтай Тайвшруулагчтай би азтай. In Jesus name🙏🏻

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet