Эмэгтэй та хажуудаа байгаа эр хүнээ хэрхэн өөд нь татаж, өргөж босгож явахаа ойлгохгүй байгаа бол доорхи зөвлөгөөг уншаарай. Эр хүн гэдэг хажуудаа байгаа эмэгтэйн үгэнд унаж бас босож явдаг учраас унагаах уу? босгох уу? гэдгийг зөвхөн та л шийднэ. Нэг ёсондоо таны нөхрийн амжилт таниас хамааралтай байдаг.
- Эрчүүд алдаа гаргадаг. Энэ үед нь чамд ЧАМД ХЭСЭН ШҮҮ ДЭЭ! гэхийн оронд түүнийг уучилж, зөвлөгөө өг
- Гэртээ ирэхдээ захисан зүйлийг чинь авчраагүй байвал уурлахгүй байж сур, зүгээрээ дараа гарахдаа авчаарай эсвэл одоо гараад аваад ирээч гэж хэлж болно шүү дээ
- Дахиад л мартвал дахиад л дараа гарахдаа авчаарай гэж хэлээрэй /ганц нэг мартсанаас нь болж урдуур нь орж хийдэг болчоод дараа нь үглэж суумааргүй л байгаа биз дээ/
- Ханиа гомдоосоноо анзаарсан үедээ хэлсэн үгэндээ уучлал гуйж чаддаг бай
- Түүнээс тусламж гуйсан үед татгалзсан хариу авбал, буруутгалгүй, дараагийн удаа ч гэсэн туслахыг хүсэж чаддаг байх /туслаагүйд нь гомдоллох, бардам зан гаргаж ахиж гуйхгүй байх нь харилцааг муутгана/
- Ганцаараа байхыг хүссэн үед нь ойлгож, буруутгахгүй байх /элдэв юм шалж өөрийгөө ч түүнийгээ ч зовоож байхын оронд хэсэгтээ орхиод өөрөө ярихыг нь хүлээ/
- Алдааныхаа төлөө уучлал гуйхад нь баяртайгаар хүлээж ав.
- Алдааг нь ахин дахин бүү давтаж ярь
- Тусламж хүсэхэд нь түүртэлгүйгээр ЗА гэж хэлж сур
- Аливаа хэрүүл зөрчлийн дараа залуу чинь эвлэрхийн тулд баярлуулах зүйл хийхэд түүнийг нь цаарагалалгүй шууд хүлээж ав
- Түүнийг гэртээ ирэхэд, ер нь л хараад шууд баярладаг бай
- Шүүмжилмээр санагдсан үедээ, өөр өрөөнд орж тайвшираад, хэлэх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ тунгааж бай /эмэгтэй хүний ам түргэдэх гээд байдаг шүү/
- Тэмдэглэлт өдрүүдээр түүний гаргаж байгаа алдаа, таалагддаггүй зан араншинг хараагүй юм шиг өнгөрч сур
- Сэтгэл санааны хямралаа түүнийг буруутгалгүйгээр хуваалцаж сур
- Түүнийг хэзээ ч хэн нэгний өмнө буруутгаж болохгүй
- Хэний ч хажууд түүнийг дорд үзсэн байдалтай бүү харьц
- Гэр бүл, найзуудыг нь хүндэл, ойлго
- Хүмүүсийн дунд бүү шүүмжил
- Хэнд ч бүү муу хэл
- Хүндэлж байгаагаа үйлдлээрээ илэрхийл
- Итгэл хүлээлгэж, түүнийг зоригжуул, магт
- Хийж байгаа ажилд нь бүү оролц
- Хайрлаж, халамжилж байгаад нь баярлаж байгаагаа хэлж бай
- Хааяа ч гэсэн өглөөний цайтай гаргаж бай
- Түүнд зориулж сэкси дотуур хувцас худалдаж ав
- Өглөө ажилдаа гарахад нь үнсэж бай
- Уулзах бүртээ, хамт байгаа мөч бүртээ хамт байхдаа баяртай байгаагаа түүндээ мэдэгдэхүйцээр илэрхийлж бай
- Уурлаж гомдсон эсвэл ямар нэг зүйл хэлмээр байгаа бол тойруулалгүй шууд хэлж бай
- Болзоо болон ямар нэг үйл ажиллагаанд хоцрох шинжтэй бол түүнийг хүлээлгэлгүй урьдчилж хэж бай
- Хэлсэн цагтаа бэлэн болж сур
- Өөр эмэгтэйг харлаа гэж бүү уурла /гоё сайхан эмэгтэйг харахгүй өнгөрөх эр хүн ховор/
- Хэлэх гэж байгаа зүйлээ бүгдийг ярихын оронд бодож байгаад хамгийн чухал, гол гэсэн зүйлээ хэлж бай
- Уурласан үедээ өмнөхөө сөхөхгүй байхыг хичээ
- Бүгдийг эр хүн хариуцах ёстой, санаачлах ёстой гэсэн байдлаар битгий ханд
- Ярьмааргүй байгаа үед нь шалах хэрэггүй
- Чухал ажил, чухал шийдвэр гаргаж байгаа үед нь жижиг шажиг гэрийн асуудлаас чөлөөлж өг.
- Гуниж, гутарсан үед нь үргэлж хамт байж орхихгүй гэдгээ хэлж бай
- Түүнийхээ сайн хийж чаддаг зүйл болон сайн зан чанаруудыг ойр дотны хүмүүстээ магтаж хэл
- Танд хийж өгсөн зүйл нь таалагдахгүй, эсвэл бүтэлгүйтсэн ч өөрийг чинь бодож хийсэн гэдгийг бодож заавал баярласанаа илэрхийл
- Гаргасан амжилтыг нь тэмдэглэж тусгай хоолоор дайл
- Зөвхөн түүндээ зориулсан хоолны жор зохио
- Ядарсан үед нь түүнийг тайван байлгаж, хүссэнээрээ байх боломжийг нь бүрдүүл
Эрэгтэй хүнийг бүтэлгүйтэх үед эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа ИНГЭЭ Л ДУУСАА, ЭНЭ Л ЧИГЭЭРЭЭ БАЙХ ЮМ ШИГ бодож асуудлыг дэвэргэдэг. Энэ л үед тэвчээртэй байж түр зуурын шуурга дайрлаа гэж бодож сурах хэрэгтэй. Алдаагаа засаж, алдсанаа нөхөж чадна гэсэн итгэл хүлээлгэж чадвал ямар ч эр хүн сэргээд л ирдэг. Эрчүүд хайртай эмэгтэй нь түүнийг магтаж байхад дуртай байдаг. Эрэгтэй хүнд хайртайгаа илэрхийлнэ гэдэг түүнд итгэж, түүнийг хүндэлж, байгаагаар нь хайрлах явдал юм шүү.
Сэтгэл зүйч Ж.Үйлст