Талархал 3
Apr 26, 2023
2023–04–26
- Өнөөдөр Молли найзынхаа 30 насны төрсөн өдөрт очлоо. Ам бүл 6. Хүүхдүүд орж гарч гүйлдсэн, энд тэнд юм унагааж асгасан ч зүгээрээ аз жаргалтай байсан. Шагай тэр 2-н 4 хүүхэд нь ээждээ бэлгээ өгнө гэж дарааллан зогсоно. Баримлын шавран чихэр, цаасан цэцэг өгнө. Би зүгээр л ээж байхын аз жаргал энийг мэдрэх юм байхдаа л гэж бодож зогсов. Бөөн аз жаргал, хайр, дулаахан сайхан мэдрэмж. Ийм шаагилдсан хэрнээ дулаахан өдрийг харуулсанд тань үнэхээр талархаж байна. Найз минь сайхан гэр бүлтэй байгаад талархаж байна. Тэднийхээс гарсан ч сайхан мэдрэмж маань байсаар л…
#vinari