Mi setgelzuin eruul mend

elsunfl
1 min readJan 24, 2023

--

Эмээр эмчлэгддэг бол энэ сэтгэлээ эмчлэх юмсан. Өнгөрсөн оны 4 сараас мөн Солонгосоос ирээд одоог хүртэл зүгээр биш байгааг, сэтгэл зүйн эрүүл мэнд минь муудаж байгааг үнэхээр мэдсэн өдөр бол өнөөдөр. Энэ бараг траума болж байгаа юм биш биздээ гэж бодсон өдөр бол бас өнөөдөр.

Байнгын түгшүүр, айдас мэдрээд байгаа. Тиймээс тайван байхгүй байгаагаас болоод тархи амарч чадахгүй санаа зовж, зүрх түгшиж, бүүр ходоод өвдөж, сэтгэл зүйн хувьд хүнд өдрүүдийг өнөөдрийг хүртэл ажлаасаа мэдрэх боллоо.

Ажлын байрны сэтгэл зүйн дарамтыг би хэрхэн давахаа одоогоор тодорхойлсон зүйлгүй ч надад байнга ажилдаа явах ганц шалтгаан нь ипотекээр авсан байрыг маань МИК хүлээж авах тэр өдрийг хүртэл гүрийхээс өөр сонголтгүй нөхцөл байдал юм. Учир нь НД тасалдаж, цалингийн хэмжээ буурах ёсгүй тул би гүрийх гэдэг опшинг сонгосон байна.

Үүнээс өөр гарц гаргалгаа гараад ирээсэй, ядаж л би амар тайван дотор ажлынхаа 8 цагийг, сарын 160–180 цагийг аз жаргалтайгаар ажиллаж өнгөрөөхийг үнэхээр хүсч байна. Захиралдаа ч хэлж байсан илүү сайн байгууллага болохын төлөө хамт хичээчгээе гэж.

Зугтмаар байгаа ч зугтаж болохгүй ийм хүнд үед Бурхан л миний түшиг тулгуур, тайтгарал минь болж байгаа ч өдөр бүр, өглөө бүр өөрөөсөө асууна.

Яаж энэ хүнд өдрүүдийг давах вэ?

Яаж энэ байдалд илүү сайн шийдэл олох вэ?

Сэтгэл зүйгээ яаж хүндрүүлэлгүй байх вэ? гэж. Pls help me.

#fromVinari :’(

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

Responses (3)