Мi дрийм боард

elsunfl
3 min readApr 8, 2023

--

Yaaa би нилээн том том зүйл хүсчихлээ кк

Мөрөөдөж байгаа, бүтээсэй, биелээсэй гэж хүсдэг амьдралаа талбар бүрээр ямар байхыг зургаар оруулахыг мөрөөдлийн самбар гэнэ. Тэр бүгдийг хараад, нарийвчлан бичих үед ялгарах мэдрэмж аль хэдийн тэр газарт тань аваачсан мэт болно.

Би өмнө нь бичсэн зүйлсээ эргээд харaхад бүх зүйлд хүрч болдог юм байна гэсэн урам авсан болохоор #дриймбоардад итгэхээр болсон тухайгаа бичиж байсандаа. Тэгээд би яг юу хүсдэг талаараа бодож, пинтерэстээс мөрөөдөлтэй минь адил зургуудыг хайх хайгуулд гарсан юм. Ядаж би яасан ч их юм хүсдэг юм ккк. 2022 онд эхлүүлээд орхисон эцсийг нь үзээгүй тэр зүйлсээ эхлээд дуусгамаар байсан тул үүнийг оруулж байна.

Бууж өгөх үед юу болдгийг мэдэж авсан, харин одоо тууштай байж эцсийг нь үзсэний дараа юу болдогийг хармаар байна. Шинэ он гарахад хийж эхэлсэн зүйлс энэ бүгдийн аль нь ч байгаагүй гэхдээ одоо ч эхэлсэн оройтоогүй гэж найдан, 4 сарын дундаас эхлэх гэж байгаа минь энэ.

Эргээд амьдралаа харахад харамсах зүйлгүй амьдарсан уу? тэрийг сурчихдаг байж гэсэн зүйлээ сурсан уу? Тэрийг хийдэг байж гэж бодож байсан зүйлүүдээ хийсэн үү? Би чамайг сонирхож байна, би чамайг крашладаг гэж хэлчихдэг байж гэж бодсон тэр сэтгэлээ илчилсэн үү? ийм асуултанд хариу аваагүй амьдармааргүй байгаа тул эхнээс нь хийж эхлэцгээе, бас зоригтой байцгаая.

2022 оны миний зорилго эхлээд фитнессд дурлах, дараагаас нь магадгүй 2,3 жилийн дараа тэмцээнд орох хэмжээний чанга булчинлаг биетэй болох гэж анх зорьж байлаа. Одоо буцаад энэ зорилгоруугаа энэ 5 сараас очих гэж байна. Дахиад л эхлэнэ дээ. Тэгээд энэ эмэгтэй шиг зурагтай болно.
Энэ зуны 6 сард гэртээ заавал хийх зүйл бол яг ийм гал тогооны тавилгаа хийлгэж, гэрээ бүрэн бүтэн болгох юм.
Гэрт байгаа олон номнуудаас нэн чухал унших ёстойгоо уншиж, хэрэгжүүлэх болно.
Хятадын далайтай ойр Liaoning мужийн Dalian хотод 2024оны зун очиж аялах болно.
Би зурахыг хүссэн зургаа зураад тэр зурагтайгаа авахуулах болно. Энэ намар гэж төлөвлөж байна.
Мөн дээрхийн адил керамик урлалаар ийм зүйлс хийнэ.
Энэ 12 сарын төлөвлөгөө бол “Хунт нуур” “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг хүндэтгэлийн хувцастай үзээд, ийм зурагтай болно.
Миний role model Obuna шиг ажилдаа мэргэшсэн, чадварлаг болох тэгээд эмэгтэйлэг, гэгээлэг хувцасны лүүк бүрдүүлж, дандаа үзэсгэлэнтэй урамтай ажиллана.
Бие биедээ түшиг болсон тийм хайртай учрахыг хүсдэг. Гэхдээ тэр хүртэл ганцаараа байж, өөртэйгөө ажиллахыг илүүд үзэж байна
Шинэ хадгаламж нээж, тогтмол орлого хийж хуримтлал үүсгэнэ.

Сайн төлөвлөж, тууштай байхад болох болохоор энэ бүхэн хэрхэн бий болсон үр дүнгээ үзүүлэхийг хичээнээ. Гэхдээ хүрч чадах болов уу гэсэн айдас байгаа хэдий ч эхлээд нийтэлбэл амлалтандаа хүрэхээр хичээх юм шиг санагдлаа. Унаж бүдчээд ч хамаагүй аажмаар энэ бүгдэд хүрнэ гэж зорьж байна даа би. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаж бичвэрээ оруулна гэж найдаж байна.

2023.04.08

#vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet